x

Дорноговьд 130 МВт-ын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний дөрвөн төсөл хэрэгжиж байна

Дорноговь аймагт нар, салхины эрчим хүчний нийлбэр хүчин чадал 130 мегаваттад хүрэх сэргээгдэх эрчим хүчний дөрвөн томоохон төсөл хэрэгжиж байна. Эдгээр төсөл нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт бодит үр дүн үзүүлж, байгаль орчны ачааллыг бууруулахад чухал хувь нэмэр оруулж байгаа юм.

Замын-Үүд суманд Японы “Шигемицү Шожи”, “Шарп корпораци” болон Монголын “Эрчим тээг” компанийн хөрөнгө оруулалттай 15 МВт-ын хүчин чадалтай “Гэгээн” нарны цахилгаан станц, мөн өнгөрсөн онд ашиглалтад орсон “Эрдэнэ” нарны станц хоёр нийлээд 30 МВт-ын хүчин чадалтай үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн Сайншанд сумын нутагт “Дезерт солар пауэр вуан” ХХК-ийн “Говь нарны цахилгаан станц” 30 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллаж байгаа бол “Сайншанд салхин парк” ХХК-ийн 55 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж буй.

Эдгээр дөрвөн станц жилд дунджаар 312.3 сая киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэж төвийн эрчим хүчний системд нийлүүлдэг. Ингэснээр жил бүр 1.29 сая тонн хүлэмжийн хий болох нүүрс хүчлийн хийг агаар мандалд гаргахаас сэргийлж, 6.46 сая тонн цэвэр усны хэрэглээг хэмнэж, 732 мянган тонн нүүрсний хэрэглээг бууруулах боломжтой болжээ.

Монгол Улс “Алсын хараа–2050” бодлогын баримт бичигтээ хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн бөгөөд дээрх төслүүд нь энэ зорилтын хэрэгжилтэд шууд дэмжлэг болж байгааг холбогдох албаныхан онцолж байна.

Эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ, Эрчим хүчний яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Батцэцэг сайд “Эрх зүйн хамааралгүй” гэчихээр хулгай, луйвраа нуучихна гэж эндүүрчээ 6 мин Хөдөлмөрийн шинэ сайдын анхааралд 26 мин Сангийн сайд З.Мэндсайхан юу хийх, яаж ажиллахаа мэдэхгүй байна 42 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 8 мин Цахим халдлагаар 19 тэрбум нууц үг алдагджээ 2 цаг 10 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 2 цаг 11 мин Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүснэ 2 цаг 11 мин ОУОХ цахим спортын комиссынхоо үйл ажиллагааг зогсоолоо 2 цаг 12 мин Вашингтон хотод Цагаан ордны ойролцоо буудалцаан гарчээ 2 цаг 12 мин ОПЕК+ бүлгийн орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 13 мин “Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 16 цаг 12 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 16 цаг 18 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 16 цаг 24 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 16 цаг 26 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 16 цаг 30 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 18 цаг 48 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 18 цаг 49 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 18 цаг 50 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 18 цаг 53 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top