Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас энэ онд говийн бүсийн алслагдсан 13 багт шилэн кабелийн сүлжээ нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байна. Энэ нь төвөөс алслагдсан бүс нутгийн иргэдэд мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг хүртээмжтэй, найдвартай хүргэх зорилготой бөгөөд улс орны мэдээлэлжүүлэлтийн хөгжлийг шат ахиулна гэж үзэж байгаа юм.
Тодруулбал, Дорноговь аймгийн 12 сумын 54 багийн 7 нь, Дундговь аймгийн 15 сумын 66 багийн 35 нь одоогоор шилэн кабелийн сүлжээнд холбогдоогүй байна. Харин Говьсүмбэр болон Өмнөговь аймгийн бүх багийг сүлжээнд бүрэн холбожээ.
Улсын хэмжээнд энэ онд нийт 55 багийг сүлжээнд холбохоор төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар Монгол Улс бүх сумдыг шилэн кабелийн үндсэн сүлжээнд бүрэн холбосон бөгөөд дараагийн зорилт нь багийн түвшинд хүртээмжийг сайжруулах юм.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам