x

Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил

Монгол Улсын нийт хүн амын 31.5 хувийг 14 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Өнөөгийн хүн амын бүтэц, хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, эрхийн хамгааллын түүхэн хөгжлийг авч үзвэл Монгол Улс хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэх чиглэлээр үе шаттай ахиц дэвшил гаргасаар байна.

Монгол Улсын 3 сая дахь иргэн Өмнөговь аймагт төрсөн Монголжин охин бөгөөд энэ түүхэн үйл явдал 2015 оны нэгдүгээр сарын 24-нд тохиосон. Харин хоёр сая дахь иргэн 1988 онд, нэг сая дахь иргэний тоог 1963 онд бүртгэж байжээ. Үүнээс харахад хүн амын өсөлт 1979-1989 оны хооронд 2.9 хувиар өсч оргил үедээ хүрсэн нь эдүгээ боловсролын хүртээмж, хүүхдийн халамжийн үйлчилгээний хэрэгцээг улам бүр нэмэгдүүлж байна.

2024-2025 оны хичээлийн жилийн байдлаар:

  • ЕБС: 885 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 705 нь төрийн, 117 нь хувийн өмчийн. Өнгөрсөн хичээлийн жилд бага, суурь, бүрэн дунд боловсролыг нийт 175,700 сурагч эзэмшсэн байна.

  • Цэцэрлэг: 1407 байгууллага ажиллаж, 264,818 хүүхэд хамрагдаж байгаа ба нийт бүлгийн тоо 9226 байна.

  • Их, дээд сургууль: 65 сургуульд 150,282 оюутан суралцаж байгаа бөгөөд тэдгээрийн 61.4 хувь буюу 92,261 нь эмэгтэй байна.

Монгол Улс хүүхдийн эрхийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын олон салбарт уялдаа холбоотой бодлогын арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал:

  • 1925 онд их зохиолч Д.Нацагдоржийн санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын байгууллага” нэртэйгээр хүүхдийн байгууллагын үндэс тавигдсан.

  • 1991 онд Хүүхдийн төлөө үндэсний төв байгуулагдаж, төрийн байгууллагын хувиар хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн.

  • 1989 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид Монгол Улс нэгдэн орж, олон улсын эрх зүйн үүрэг хүлээсэн.

  • Өнөөгийн байдлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын ерөнхий газар зэрэг байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хэмжээнд хүүхдийн асуудлыг хариуцаж байна.

Эдгээр тоо баримт, үйл явдлууд нь Монгол Улс хүүхдийн эрхийг хангах, ирээдүйгээ бэлтгэхэд хичээл зүтгэл гаргаж ирснийг илтгэж байна.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо, БШУЯ, ГБХЗХГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 56 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 1 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 1 цаг 28 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 1 цаг 32 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 1 цаг 42 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 1 цаг 44 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 1 цаг 47 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 3 цаг 13 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 3 цаг 29 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 3 цаг 30 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 3 цаг 31 мин БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүргэжээ 3 цаг 33 мин Дархан-Уул аймагт “IELTS-100” хөтөлбөр хоёр дахь жилдээ дахин хэрэгжиж байна 3 цаг 34 мин АНУ-д "Shutdown"-тай холбоотойгоор 2000 гаруй нислэг цуцлагдав 3 цаг 37 мин Монголд ирэх хөрш орны жуулчдын урсгал 80 хувиар нэмэгджээ 3 цаг 39 мин Аюулт үзэгдэл, ослын 87 дуудлагад ажиллаж, 70 иргэнийг авран хамгаалав 3 цаг 40 мин Японд “Bridgestone”-ийн хийлдэггүй “AirFree” дугуйг туршиж эхэллээ 3 цаг 42 мин Монгол Улс төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ 3 цаг 43 мин Астанад болсон “Silk Way Star” шоу үзэгчдэд мартагдашгүй үдшийг бэлэглэлээ 3 цаг 48 мин Трампын үгийг гуйвуулсан дуулианы улмаас ВВС-ийн удирдлагууд огцров 3 цаг 49 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top