x

Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ

Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан гадаад улс орнуудын элчин сайд, олон улсын байгууллага, донор, хандивлагч байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, бүсчилсэн хөгжлийн бодлого болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулан санал солилцлоо.

Уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг анх 2001 онд УИХ-аас баталж, 24 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ч Улаанбаатар хотод хүн ам, эдийн засаг, боловсрол, үйлчилгээний хэт төвлөрөл үүссэн нь бүсчилсэн хөгжлийн бодлогын ач холбогдлыг улам тодотгож байна хэмээн онцолсон. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь буюу 1.7 сая хүн нийслэлд амьдарч, ДНБ-ий 63 хувь нь энд үйлдвэрлэгдэж, их дээд сургуулийн 96 хувь нь төвлөрсөн байна.

Шинэ шатны бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжсэнээр дараах өөрчлөлт, боломжууд бүрдэнэ:

  • Бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлох

  • Байгалийн нөөц баялгийг зохистой, үр өгөөжтэй ашиглах, нөхөн сэргээх

  • Үйлдвэр, үйлчилгээний төрөлжилт, хоршил, кластерын бодлогыг дэмжих

  • Өндөр технологи, инновацыг орон нутагт нэвтрүүлэх

  • Бүс дамнасан стратегийн төслүүдийг хэрэгжүүлэх

  • Хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилах (улсын төсөв, зээл, тусламж, ТХХТ г.м)

  • Санхүү, татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэх

  • Оролцогч талуудын хамтын ажиллагааг өрнүүлэх

  • Тээвэр, логистик, дэд бүтцийн нэгдсэн сүлжээ хөгжүүлэх

  • Шинэ суурьшлын бүс, хотууд байгуулах

  • Бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэх, зах зээл тэлэх

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах

  • Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлсэн бүсүүдийг бий болгох

Энэхүү уулзалт нь бүсчилсэн хөгжлийн бодлогыг олон улсын түншүүдтэй уялдуулах, гадаадын хөрөнгө оруулалт, техник туслалцааг оновчтой чиглүүлэх, хамтран ажиллах шинэ боломжуудыг бүрдүүлэх алхам боллоо.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 3 цаг 0 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 4 цаг 30 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 5 цаг 22 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 5 цаг 25 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 5 цаг 26 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 5 цаг 28 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 5 цаг 30 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 5 цаг 33 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 5 цаг 35 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 5 цаг 38 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 7 цаг 26 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 7 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 7 цаг 58 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 8 цаг 2 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 8 цаг 12 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 8 цаг 14 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 8 цаг 17 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 9 цаг 43 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 9 цаг 59 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 10 цаг 0 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top