x

С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна

УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага аваад хоёр дахь өдрөө болов. Намын бүлгээс тавьсан шаардлагыг хүлээж аваагүй гэдэг чуулганы хуралдаанаас гурав хоногийн завсарлага хүссэн. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "чуулганы хуралдаан даваа гаригт үргэлжилнэ" гэсэн боловч УИХ-ын нэгдсэн чуулган АН-ын бүлгийн оролцоогүйгээр хоёр дахь өдрөө үргэлжлэв. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.ЭРДЭНЭБОЛД:

-Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Их хурлын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийсэн. Ард түмний амьдрал сайнгүй байгаа, шийдэх асуудал их байгаа тухай хэлсэн. Бид үүнтэй санал нэг байна. Ард түмний амьдрал сүүлийн таван жил ямар нөхцөлд байгаа, яагаад хэцүү байгаа тухай хэдэн тоо баримтыг хэлье.

2020, 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийг харьцуулъя. 2020 онд талхны үнэ 1300 төгрөг байсан бол өнөөдөр 2640 төгрөг буюу 103.7 хувиар өссөн байна. Гурилын үнэ 2020 онд 2100 төгрөг байсан бол одоо 3000 төгрөг давж 40 гаруй хувиар өссөн байна. Төмс, луувангийн үнэ 1200-1550 байсан бол 1500-3788 төгрөг болсон.

Өнөөдөр парламент бодлого гаргаж, хэлэлцэх ёстой. Гэхдээ бодлого хэлэлцэх явцад бид суурь зарчмуудаа, парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.44)
    Парламент ёсныхоо зарчмыг хэрхэвч алдаж болохгүй Гэхдээ энэ удаа тэмцэл хийж байгаа арга чинь арай л буруу байна…
    2025 оны 05 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 2 цаг 33 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 2 цаг 40 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 45 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 4 цаг 24 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 4 цаг 33 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 4 цаг 42 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 4 цаг 48 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 5 цаг 6 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 5 цаг 26 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 5 цаг 31 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 5 цаг 37 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 5 цаг 42 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 6 цаг 2 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 6 цаг 49 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 7 цаг 33 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top