Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/ 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр автомашины парк шинэчлэлтийн хүрээнд нийт 480 сая төгрөгийн төсөвтэй нээлттэй тендер зарлаж, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуйн нэгжүүдийг тендерт оролцохыг урьж байна.
Тендер дараах гурван багцаас бүрдэнэ:
-
Багц 1: Суудлын автомашин 3 ширхэг — 168,000,000 төгрөг
-
Багц 2: Туулах чадвар сайтай автомашин 1 ширхэг — 177,000,000 төгрөг
-
Багц 3: Хүн тээврийн автомашин 1 ширхэг — 135,000,000 төгрөг
Тендерт зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүд оролцох эрхтэй бөгөөд гадаадын этгээдүүдийн оролцоо хориглогдсон. Мөн тендерийн хувилбарт санал зөвшөөрөхгүй, тендерийн баталгаа шаардах бөгөөд түүнийг нээснээс хойш ажлын 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендер хүлээн авах хугацаа:
-
Сүүлчийн хугацаа: 2025 оны 5 сарын 23-ны 11:00 цаг
-
Нээх хугацаа: 2025 оны 5 сарын 23-ны 11:30 цаг
Тендерт оролцохын тулд цахим системийн үйлчилгээний хураамж төлсөн байх шаардлагатай.
Хаяг болон холбогдох мэдээлэл:
📍 Монгол Улс, Улаанбаатар хот 16061, Баянгол дүүрэг, 11-р хороо, Хувьсгалчдын гудамж-3, МҮОНРТ-ийн төв байр
📞 Утас: 70117003
📧 И-мэйл: strategy@mnb.mn
Эх сурвалж: МҮОНРТ