x

Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна

Германы шинэ засгийн газрын тэргүүн Фридрих Мерц Парис, Варшав хотод анхны гадаад айлчлалаа хийж, Шольцын үед орхигдсон гэж үзэгдэж байсан “Веймарын гурвалжин”-гийн харилцааг дахин идэвхжүүлэх алхам хийлээ. Тэрбээр Франц болон Польш улстай харилцаагаа сэргээж, бүс нутгийн эвсэлд шинэ эрч хүч өгөхийг эрмэлзэж буйг олон ажиглагчид онцолж байна.

Ф.Мерцийн шүүмжлэл нь Шольц, Макроны хоорондын тааруухан харилцаа, шийдэгдээгүй асуудлуудаас үүдэлтэй. Тухайлбал, Франц эрчим хүчний бие даасан байдлыг чухалчилж, атомын эрчим хүчийг хамгаалдаг бол Герман сэргээгдэх эрчим хүчийг дэмждэг ч худалдааг нээлттэй байлгах байр суурьтай. Энэ зөрүү нь хоёр улсын харилцаанд үл ойлголцол дагуулсаар иржээ.

Гэсэн ч шинжээчдийн үзэж буйгаар хоёр улсын харилцаа нь удирдагчдын хувийн харилцаанаас давсан, түүхэн хөрсөн дээр тулгуурладаг гэдгийг мартаж болохгүй. Франц-Германы хүрээлэнгийн дэд захирал Стефан Сейдендорф үүнийг онцолж, “харилцаа тогтвортой байх ёстой, хувь хүний нийцэлд бус институцийн хүчирхэг хамтын ажиллагаанд түшиглэж ирсэн” хэмээн дурдсан байна.

Мөн Польш улсад Европын үзэлтэй Дональд Туск дахин засгийн эрхэнд гарснаар Герман-Польшийн харилцаа өмнөхөөсөө уян хатан, хамтын ажиллагааны чиг баримжаатай болж эхэлжээ. Гэхдээ цагаачлалтай тэмцэх зорилгоор Герман улс хилийн хяналтаа чангатгаж магадгүй байгаа нь ойрын ирээдүйд санал зөрөлдөөн үүсгэх магадлалтайг ажиглагчид анхааруулж байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг ирэх долоо хоногоос борлуулна 2 цаг 7 мин Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр бүлийн бүтээлийг олон нийтэд толилууллаа 2 цаг 11 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцлаа 2 цаг 16 мин УИХ-ын даргын Казахстан дахь албан айлчлал эхэллээ 2 цаг 24 мин Европын холбооны дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн хууль шинэчлэгдэнэ 2 цаг 27 мин Байгаль орчны зөрчилтэй холбоотой таван хэргийг цагдаад шилжүүлэв 2 цаг 30 мин Европын Комисс Меркосуртай худалдааны томоохон гэрээ байгуулжээ 3 цаг 26 мин “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ 3 цаг 30 мин Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, засна 3 цаг 33 мин Мөрөн, Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоолоо 3 цаг 36 мин И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчлөв 3 цаг 40 мин “Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ 3 цаг 44 мин DNN.mn сайтын захирлаар М.Мядагбадамыг томилжээ 6 цаг 14 мин О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон хийж байна 6 цаг 23 мин Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүллээ 6 цаг 33 мин Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий.. 6 цаг 46 мин В.Путин Умард Солонгосын удирдагчид талархал илэрхийллээ 7 цаг 1 мин Нийт нутгийн 60 орчим хувь бэлчээрийн нөөцтэй байна 7 цаг 2 мин Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ 7 цаг 8 мин Г.Занданшатар: Хөдөө аж ахуйн салбарт Евразийн зах зээл нээлттэй байна 7 цаг 26 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top