x

ФОТО: Багш дасгалжуулагч Ц.Жамсранжав агсны нэрэмжит "Мөнгөн сум-IV" тэмцээний аваргууд тодорлоо

Байт харвааны "Нийслэл өргөө" клубын дасгалжуулагч, Спортын мастер Дуутан овогт Цэрэнпилийн Жамсранжав агсны нэрэмжит "Мөнгөн сум" дөрөв дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.  

"Мөнгөн сум" байт харвааны нэрэмжит тэмцээн нь 2 жилд 1 удаа болдог бөгөөд энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулагдлаа.

Хамгийн анхны "Мөнгөн сум" тэмцээн 2015 онд заалны 18м зайд зохион байгуулж байсан юм. Үүний дараа баг, тамирчдыг чавхижуулах, олон улсад улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Олимпын зай буюу гадаа талбайн 70 метрийн зайд зохион байгуулж эхэлсэн бөгөөд 3 дахь удаагийн тэмцээн ийн болж өндөрлөлөө. 

Дөрөв дэх удаагийн тэмцээнд 100 гаруй тамирчин оролцож байгаагаас өсвөр насны 36, насанд хүрэгчдийн 67 тамирчин цэц мэргэнээ сорилоо.

Хоёр насны ангилалд ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй багийн, холимог багийн төрлүүдэд нийт 21 багц медалийн төлөө баг, тамирчид өрсөлдсөн юм.

Хүндэт багш, дасгалжуулагч Ц.Жамсранжав агсны нэрэмжит "Мөнгөн сум" тэмцээний нэгэн онцлог нь залуу харваачдаа дэмжих. Энэ хүрээнд өсвөр үеийн эрэгтэй, эмэгтэй урьдчилсан харваанд хамгийн өндөр оносон тамирчдад мөнгөн урамшуулал олгодог. Тус шагналыг өмнөх тэмцээнд насанд хүрэгчдийн төрөлд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй аваргууд гардуулдаг уламжлалтай. Энэ удаагийн урамшууллыг анхны тэмцээний аварга Спортын мастер Л.Баярсайхан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хангарьд спорт клуб, Орхон аймгийн тамирчин Б.Мөнхбаясгаланд гардуулсан бол  "Мөнгөн сум" гурав дахь удаагийн тэмцээний аварга ОУХМ А.Энхтуяа Ирээдүйн одод сургууль, Орхон аймгийн тамирчин Ө.Халиунд гардуулсан юм.

Мөн тус тэмцээнийг зохион байгуулагч хамт олон шинэ залуу, өсөх ирээдүйтэй, идэр харваач болон ахимаг насны, спорт сонирхогч хэн бүхнийг ялгахгүй нэг гоё зохицуулалт хийсэн нь "холимог баг"-ийн харвааны оноолт. Байт харваан тэмцээнд байгууллага бүрээс хамгийн өндөр оносон эмэгтэй, эрэгтэй тамирчид оноолт таарч хамтран өрсөлддөг бол "Мөнгөн сум" тэмцээнд сугалаагаар таарсан харваачид хоорондоо оноолт таарч харвадаг байна.

"Мөнгөн сум" тэмцээний дүнг танилцуулж байна. 

Холимог баг - Өсвөр үе

I байр -  У.Нямбаяр /Дархан-Уул аймаг/, А.Мишээл /Алдар спорт хороо/

II байр -  Б.Мөнхбаясгалан /Хангарьд клуб/, Б.Хишигтогтох /Галт сум клуб/

III  байр - Б.Гүнбилиг /Нийслэл өргөө клуб/, Г.Ариунтунгалаг /Алдар спорт хороо/

Холимог баг - Насанд хүрэгчид

I байр -  Б.Урантунгалаг /Добу мэргэн/, Д.Дашнамжил /Хангарьд клуб/

II байр -  Ө.Нэхийт /Алдар спорт хороо/, Ж.Дагийжанчив /Хангарьд клуб/

III  байр - О.Халиунсайхан, М.Энхбаяр /Алдар спорт хороо/


Өсвөр үеийн харваан төрөлд

Эмэгтэй баг

I байр - Дархан-Уул аймаг

II байр - Алдар спорт хороо

III  байр - Эрч клуб

Эрэгтэй баг

I байр - Нийслэл өргөө клуб

II байр - Эрэгтэй нэгдүгээр баг

III  байр - Дархан-Уул аймаг

Эмэгтэй /ганцаарчилсан/

I байр - А.Мишээл Алдар спорт хороо

II байр - М.Энхрэл Нийслэл өргөө клуб

III  байр - Ө.Халиун Хангарьд клуб

Эрэгтэй /ганцаарчилсан/

I байр - Б.Хатансайхан Нийслэл өргөө клуб

II байр - А.Энхтөгөлдөр Дархан-Уул аймаг

III  байр - Ө.Мөнхбаясгалан Хангарьд клуб 

Насанд хүрэгчдийн харваан төрөлд

Эмэгтэй баг

I байр - Хангарьд клуб 

II байр - Добу мэргэн клуб

III  байр - Алдар спорт хороо

Эрэгтэй баг

I байр - Хангарьд клуб 

II байр - Алдар спорт хороо

III  байр - Алдар спорт хороо

Эмэгтэй /ганцаарчилсан/

I байр - А.Энхтуяа Хангарьд клуб 

II байр - Н.Ариунбилэг Алдар спорт хороо

III  байр - Ж.Дагийжанчив Хангарьд клуб

Эрэгтэй /ганцаарчилсан/

I байр - Ж.Гантөгс Хангарьд клуб 

II байр - Б.Отгонболд Алдар спорт хороо

III  байр - Б.Буянтүшиг Алдар спорт хороо

Түүний нэрэмжит "Мөнгөн сум" тэмцээнийг гэр бүл, шавь нар нь хамтран зохион байгуулж эхлэхдээ монголын байт харваан тамирчдыг чадавхижуулах, тэмцээн уралдааныг чанаржуулах зорилготой байсан юм. "Мөнгөн сум" тэмцээн нь Байт харваан спортын хамгийн өндөр төсөвтэй тэмцээнд тооцогддог ба Монголын нэгдүгээр зэрэгт тоодогдох тэмцээнүүдийг нэг болон хөгжиж байна.

Хангарьд клубын дасгалжуулагч Б.Долгорсүрэн, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мөнхцэцэг

Багш, дасгалжуулагч Ц.Жамсранжав нь 40 орчим жил Монголын Байт харвааны спортын хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгээ ажиллаж байсан бөгөөд түүний шавь нар тив, дэлхийд өндөр амжилт гарган оролцож байв. Өдгөө амжилт бүтээл өндөр тамирчид нь Үндэсний шигшээ баг, Хангарьд клубын дасгалжуулагчаар ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 44 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 45 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 46 мин ОХУ гал зогсоохоор 72 цагийн түр эвлэрэл зарлалаа 46 мин “Улаанбаатар марафон 2025” шинэ маршрутаар энэ сарын 24-нд болно 47 мин Баянчандмань суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууцны шав тавив 49 мин Баянхонгор аймагт ашигт малтмалын олборлолтын ил тод байдлыг хэлэлцэнэ 50 мин Шадивлан зуслангийн замыг шинэчилж, түр хугацаанд хаалаа 51 мин Завханд үүлэнд зориудаар нөлөөлж, 16 сумын хуурайшилт буурав 52 мин Дорноговьд 130 МВт-ын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний дөрвөн төсөл хэрэгжиж байна 53 мин Путин, Ши Жиньпин нар “Сибирийн хүч-2” хийн хоолойн хэлэлцээг дахин эхлүүлнэ 54 мин Монгол, Канад гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллана 55 мин Төрийн санхүүжилт авах эрх бүхий намуудын 2025 оны санхүүжилтийг эцэслэн тогтоолоо 56 мин Их Британийн эрүүл мэндийн салбарт олон жилийн авлигын хэрэг илэрч, дөрвөн албан тушаалтан буруутай нь тогтоогдов 57 мин Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна 58 мин Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оролцох орнуудын тоо хязгаарлагдав 3 цаг 55 мин Пулитцерийн 2024 оны утга зохиолын шагналтнууд тодорлоо 3 цаг 56 мин Криштиану Роналдугийн хүү Португалын өсвөрийн шигшээд анх удаа дуудагдлаа 3 цаг 57 мин Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэрэглэгчдэд үнийн өсөлт, хомсдол нүүрлэхэд хүргэж байна 3 цаг 59 мин Баруун бүсийн төрийн албан хаагчид Ховд аймагт чуулж байна 4 цаг 4 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ...
Top