x

ФОТО: Монголын Бүх ард түмний XV дугаар Их наадам Байт харваан шигшээ тэмцээнээр эхэллээ

Монголын Бүх ард түмний спортын XV их наадам Байт харвааны төрлөөр эхэллээ. Байт харваан шигшээ тэмцээнийг Долдугаар сарын 28-31-ны хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Дайчин Чанар-Тэсвэрийн талбар 360" талбайд амжилттай зохион байгууллаа. 

Шигшээ тэмцээнд Архангай, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь /Алдар спорт хороо/, Завхан, Орхон /Эрдэнэд үйлдвэр ТӨҮГ-ийн Хангарьд клуб/, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий аймаг болон Нийслэлийн Баянгол /Нийслэл өргөө клуб/, Баянзүрх /Алдар спорт хороо/, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 19 байгууллагын, 120 гаруй тамирчид оролцлоо. 

Шигшээ тэмцээн ганцаарчилсан харваа, багийн харваа, холимог багийн харваа төрлөөр маш өрсөлдөөнтэй болж өнгөрсөн бөгөөд Бүх ард түмний наадмын хамгийн залууд тооцогдох 16 настай тамирчин хувийн харвааны төрөлд аваргын алтан медалийг зүүлээ.

Дундговь /Алдар спорт хороо/ аймгаас оролцсон Спортын дэд мастер Б.Буянтүшиг энэ жил 16 нас хүрч байгаа ба тэрээр 8 настайгаасаа Алдар спорт хороонд харьяалагдаж, дасгалжуулагч багш Б.Ганзоригийн удирдлага дор бэлтгэлээ хийж буй юм.

Харин эмэгтэй хувийн харваанд Өвөрхангай /Эрдэнэд үйлдвэр ТӨҮГ-ийн Хангарьд клуб/ аймгийн тамирчин ОУХМ Ж.Дагийнжанчив аваргын алтан медалийг зүүлээ. Тэрээр 10 жил Байт харваан спортоор хичээллэж байгаа бөгөөд түүний анхны Бүх ард түмний наадмын алтан медаль ажээ. 

Байт харвааны шигшээ тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон холимог баг, эрэгтэй, эмэгтэй багийн төрлүүдээр 5 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. 

Тэмцээний дүнг танилцуулж байна. 

Эмэгтэй баг

I байр - Орхон аймгийн баг /Г.Оюунгэрэл, Ө.Халиун, А.Энхтуяа/

II байр - Чингэлтэй дүүргийн баг /Б.Урантугалаг, Ш.Бямбасүрэн, Д.Сэлэнгээ/

III  байр - Төв аймгийн баг  /Б.Оюун-Эрдэнэ, Б.Өлзийдэлгэр, Б.Буд-Алтай/

Эрэгтэй баг

I байр - Баянзүрх-Алдар баг /Ө.Нэхийт, Б.Отгонболд, Б.Тэнгисболд/

II байр - Орхон-Хангарьд баг /Ж.Гантөгс, Д.Дашнамжил, Ц.Цэнгүүн/

III  байр - Өвөрхангай аймаг баг /Л.Баярсайхан, Э.Нармандах, У.Чулуунбаатар/

Холимог баг

I байр - Чингэлтэй дүүргийн баг /Б.Урантунгалаг, Д.Өсөхбаяр /

II байр - Орхон-Хангарьд баг  /А.Энхтуяа, Ц.Цэнгүүн/

III  байр - Дундговь-Алдар баг /Н.Ариунбилэг, М.Энхбаяр/

Эмэгтэй /ганцаарчилсан/

I байр - Өвөрхангай аймгийн тамирчин ОУХМ /Ж.Дагийжанчив /

II байр - Чингэлтэй дүүргийн тамирчин ОУХМ /Б.Урантунгалаг/

III  байр - Өвөрхангай аймгийн тамирчин СМ /М.Гэгээн/

Эрэгтэй /ганцаарчилсан/

I байр - Дундговь-Алдар багийн тамирчин СДМ /Б.Буянтүшиг/

II байр - Орхон-Хангарьд багийн тамирчин СМ /Ц.Цэнгүүн/

III  байр - Чингэлтэй дүүргийн тамирчин СМ /Д.Өсөхбаяр/ нар тус тус шагналт байранд шалгарлаа.

Байгууллагын дүн 

I байр - Орхон аймаг /Эрдэнэд үйлдвэр ТӨҮГ-ийн Хангарьд клуб/

II байр - Чингэлтэй дүүргийн баг

III  байр - Өвөрхангай аймаг /Эрдэнэд үйлдвэр ТӨҮГ-ийн Хангарьд клуб/-ийн тамирчид шалгарлаа.

Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Зэвсэгт хүчний Жанжин штаб Алдар Спорт Хорооны дарга Г.Өсөхбаяр, Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн, Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Жаргалсайхан, Спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Номинчулуун Монголын байт харвааны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Мөнхнаст, Удирдах зөвлөлийн гишүүд, баг тамирчид, дасгалжуулагч, шүүгчид оролцов. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 10 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 38 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 58 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 2 цаг 40 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 2 цаг 41 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 2 цаг 41 мин ОХУ гал зогсоохоор 72 цагийн түр эвлэрэл зарлалаа 2 цаг 42 мин “Улаанбаатар марафон 2025” шинэ маршрутаар энэ сарын 24-нд болно 2 цаг 43 мин Баянчандмань суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууцны шав тавив 2 цаг 45 мин Баянхонгор аймагт ашигт малтмалын олборлолтын ил тод байдлыг хэлэлцэнэ 2 цаг 46 мин Шадивлан зуслангийн замыг шинэчилж, түр хугацаанд хаалаа 2 цаг 47 мин Завханд үүлэнд зориудаар нөлөөлж, 16 сумын хуурайшилт буурав 2 цаг 48 мин Дорноговьд 130 МВт-ын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний дөрвөн төсөл хэрэгжиж байна 2 цаг 49 мин Путин, Ши Жиньпин нар “Сибирийн хүч-2” хийн хоолойн хэлэлцээг дахин эхлүүлнэ 2 цаг 50 мин Монгол, Канад гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллана 2 цаг 51 мин Төрийн санхүүжилт авах эрх бүхий намуудын 2025 оны санхүүжилтийг эцэслэн тогтоолоо 2 цаг 52 мин Их Британийн эрүүл мэндийн салбарт олон жилийн авлигын хэрэг илэрч, дөрвөн албан тушаалтан буруутай нь тогтоогдов 2 цаг 53 мин Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна 2 цаг 54 мин О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо байдаг тогтолцоог эргэж харах ёстой 3 цаг 5 мин Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оролцох орнуудын тоо хязгаарлагдав 5 цаг 51 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ...
Top