x

Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой

Иргэд E-Mongolia, E-Business системээр дамжуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас үзүүлдэг 16 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой.

Үйлчилгээний жагсаалт

1

Газар барьцаанд байгаа эсэх тухай лавлагаа

2

Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн шүүхийн шийдвэртэй эсэх лавлагаа

3

Нийслэлд газар өмчилж аваагүй тухай тодорхойлолт

4

Нийслэлд газар өмчилж авсан эсэх тухай лавлагаа

5

Газар эзэмших эрхийн лавлагаа

6

Газрын кадастрын нэгж талбарын тодорхойлолт

7

Нэгж талбарын дуудлага худалдааны анхны үнийн лавлагаа

8

Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа

9

Хүн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний лавлагаа

10

Газрын төлбөр тооцоо нийлсэн акт

11

Кадастрын зураг хэвлэж авах

12

Газар олголтын баримтын хуулбар

13

Газрын орц, гарц хаасан, зөвшөөрөлгүй тэлсэн зөрчлийг мэдээлэх

14

Архитектур төлөвлөлтийн даалгавар авах

15

Авто замд орц, гарц, нийтийн эзэмшлийн талбайд зогсоолын талбай шинээр гаргах

16

Газрын төлбөр, татварын талаарх лавлагаа авах

     

Өмнө нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг болон хянан баталгаа зэрэг баримт бичигт 8–10 төрийн албан хаагчийн гарын үсэг шаардлагатай байсан бол дээрх үйлчилгээнүүд цахимжсанаар газар эзэмших, ашиглах үйл явцыг хялбаршуулж, төрийн байгууллагын шат дамжлагыг багасган, иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, төрийн байгууллага хооронд газартай холбоотой мэдээлэл солилцох үйл ажиллагааг цаасаар бус цахимаар бүрдүүлэх, солилцох, баталгаажуулах гэх мэт боломжууд бүрдсээр байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь 2025 оныг "Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил" болгон зарласан бөгөөд төрийн үйлчилгээг илүү хялбар, иргэдэд ойр, хүртээмжтэй байлгах тал дээр илүү анхаарч E-Mongolia системд цахимжсан байгаа үйлчилгээнүүдийн талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэхээр  “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт /2025.05.07/ зохион байгууллаа.

Уулзалтаар төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээг цахимжуулах, шинэ технологийг нэвтрүүлэх, иргэд олон нийтэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй сурталчлах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангах талаар хэлэлцлээ.

Цаашид бусад төрийн байгууллагатай хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хийж буй уулзалтуудыг шат дараатайгаар зохион байгуулсаар байх болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 33 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 36 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 38 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 39 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 41 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 45 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 46 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 49 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 2 цаг 37 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 3 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 3 цаг 9 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 3 цаг 14 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 3 цаг 23 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 3 цаг 25 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 3 цаг 29 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 4 цаг 54 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 5 цаг 10 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 5 цаг 11 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 5 цаг 12 мин БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүргэжээ 5 цаг 14 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top