x

Т.Энхзаяа: Томуугийн вакциныг энэ сарын сүүлээр хийж эхэлнэ

Манай улс аливаа нэг шинэ вакциныг хэрэглэхдээ Дархлаажуулалтын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зэрэг маш олон хууль тогтоомж, дүрмийг сахин хэрэгжүүлдэг.

Эрүүл Мэндийн яамны дэргэд Дархлаажуулалтын Үндэсний хороо ажиллаж, дархлаажуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг гэдгийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа хэллээ.

Томуугийн вакцины тухайд жил бүр Монгол Улсын Засгийн Газрын санхүүжилтээр хийгддэг бөгөөд энэ жилийн эхний ээлжийн томуугийн вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар захиалсан. Уг вакциныг зорилтот бүлгийн хүн амдаа зориулан дархлаажуулалтыг хийх юм байна.

Энэ жилийн вакциныг есдүгээр сарын сүүлээр эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ удаа БНСУ-ын Green Cross компанид үйлдвэрлэсэн гурван цэнт вакцин ирэх юм.

Ковид-19-ийн эсрэг вакцины тухайд дэлхийн эрдэмтэд ажилласаар байна. Өнөөдөр дэлхий дахинд 172 үйлдвэрлэгч, эрдэмтэд вакцин бүтээгээд туршилтын шатандаа явж байгаа ЭМЯ-наас мэдээлсэн. Үүний 142 нь эмнэлзүйн судалгааны өмнөх түвшинд байгаа бол 34 үйлдвэрлэгчид клиникийнхээ өмнөх түвшинд, 8 үйлдвэрлэгчийн вакцин нь клиникийн хоёр, гурав дахь шатны туршилтандаа явж байгаа аж.

Вакцины үйлдвэрлэл, клиникийн туршилтууд амжилттай болж, холбогдох бүртгэл, баталгаажуулалт, чанар, хяналтын дараа зах зээлд нийлүүлэгддэг бөгөөд одоогоор дэлхий дахинд нийлүүлэлтэд бэлэн болсон вакцин гараагүй байна.

"Вакцины үр дүн манай улсад өндөр байдаг бөгөөд бид аюулгүй, чанартай вакциныг хэрэглэж байгаа"

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам "Вакцин нь бага насны хүүхдийн амь насанд эрсдэлтэй, өндөр халдварлалттай халдваруудаас сэргийлдэг сэргийлэлтийн арга юм. Вакцины үр дүн манай улсад өндөр байдаг бөгөөд бид аюулгүй, чанартай вакциныг хэрэглэж байгаа. Энэ жилийн хувьд зорилтот бүлгийн хүн амд томуугийн дархлаа тогтоох вакцинаа хийнэ.

Жил бүр томуугийн вирусийн хэв шинж дэхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу манай орон багтдаг хүйтэн сэрүүний улиралд хүн амын дунд томуугийн ямар вирус өвчлөл үүсгээд байна вэ гэдгийг лабораторийн тандалтаар судалдаг. Тухайн тандалтын мэдээллийг судалгаа шинжилгээний байгууллага болон ДЭМБ-уудад өгснөөр тухайн жилийн вакцинд аль вирусийн эсрэг биетийг агуулсан вакцин үйлдвэрлэх вэ гэдгээ шийддэг. Энэ жилийн хувьд гурван цэнт вакциныг үйлдвэрлэж байгаа бөгөөд бид H1N1, H3N2, А,B хүрээний хэв шинжийг агуулсан вакцины захиалга хийсэн.

Зорилтот бүлэгт цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд ордог бөгөөд эцэг эхэд нь урьдчилж мэдээлэл өгсний үндсэн дээр дархлаажуулалтыг хийдэг. Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр зорилтот бүлгийн хүн амд ордог жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдээ дархлаажуулалтад хамруулдаг.

Үүнээс гадна тодорхой хувийг сайн дурын дархлаажуулалтаар буюу иргэд төлбөрөө төлөн хийлгэдэг. ХӨСҮТ дээр эдгээр иргэдэд үйлчлэх дархлаажуулалтын нэг нэгж ажилладаг. Тиймээс иргэд, олон нийт томуугийн вакцинтай холбоотой буруу ташаа мэдээлэлд итгэлгүй албаны эх сурвалжтай мэдээллийг хүлээн авч байхыг зөвлөе" хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 5 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 6 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 7 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 8 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 9 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 10 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 11 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 13 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 15 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 1 цаг 49 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 1 цаг 53 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 1 цаг 56 мин Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна 3 цаг 39 мин Баавар 3 цаг 46 мин П.Сайнзориг: Хотыг 14 хувааж тоглох гээгүй 3 цаг 55 мин Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг эхлүүллээ 4 цаг 11 мин Онлайнаар 50 мянга орчим бизнес эрхлэгч ажиллаж, өдөрт 240 сая төгрөг эргэлдэж байна 4 цаг 25 мин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэнэ 4 цаг 38 мин Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна 5 цаг 7 мин “Эрдэнийн чагнуур” шагналын эзэд тодорлоо 5 цаг 8 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Баавар Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна...
Top