Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Нуртлеутэй утсаар ярилцлаа. Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын төлөвийн талаар санал солилцсон байна.
Ярианы үеэр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнг онцлон тэмдэглэж, айлчлалын хүрээнд тохирсон ажлууд бодит хэрэгжилтэд шилжиж эхэлсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, ялангуяа тээвэр, логистикийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр илүү идэвхтэй ажиллах шаардлагатайг онцолж, энэ хүрээнд санал солилцсон талаар Гадаад харилцааны яам мэдээллээ.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам