Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн /2025.05.07/ хуралдаанаар Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөл /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга сонссон бөгөөд бүлгүүд бизнесийн байгууллагуудын саналыг тусгаж, ирэх долоо хоногт өргөн барихаар төлөвлөсөн байна.
Үргэлжлүүлэн “Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн санаачлан боловсруулсан Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, “Усны төслийн нэгж байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Орхон-Онги, Хэрлэн-Тооно төсөл/ зэрэг 21 асуудал хэлэлцэнэ.