x

Ф.Мерцийг Канцлераар томилов

Германы Бундестаг буюу парламент консервативчуудын удирдагч Фридрих Мерцийг хоёр дахь удаагийн санал хураалтаар шинэ Канцлераар томилжээ. 

Cанал хураалтын дүнгээр Ф.Мерц 325 гишүүний дэмжлэг авсан нь түүнийг Канцлераар томилоход шаардлагатай 316 саналын босгыг давжээ. Харин 289 депутат эсэргүүцсэн санал өгч, нэг депутат санал өгөхөөс түдгэлзсэн бол гурван санал хүчингүйд тооцогдсон байна. 

Баруун төвийн үзэл баримтлалтай Христийн Ардчилсан холбоо/Христийн нийгмийн холбоо (ХАХ/ХНХ) эвсэл болон зүүн төвийн үзэлт Социал Демократ нам (СДН) нийлээд 328 гишүүнтэй байна. 

Мягмар гаригт дахин санал хураалт явуулахгүй гэж “Frankfurter Allgemeine”, “Bild” сонинууд мэдээлж байсан боловч ХАХ/ХНХ, СДН, Ногоон нам болон зүүний намууд мөн өдөр дахин санал хураалт явуулахаар тохиролцжээ.

Санал хураалтын дараа Ф.Мерц Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайертай уулзаж, Ерөнхийлөгч түүнийг ХАХ/ХНХ эвслийн тэргүүний хувиар албан ёсоор шинэ Канцлераар томилсон байна. Эхлээд Ф.Мерц, дараа нь шинэ засгийн газрын сайд нар тангараг өргөх ёстой.

Ф.Мерц эхний санал хураалтаар парламентын гишүүдээс авах шаардлагатай 316 саналаас 310-ыг нь авсан бол 307 депутат түүнийг Канцлераар томилохыг эсэргүүцсэн санал өгсөн байна.

Дайны дараах Германы түүхэнд урьд өмнө ямар ч Канцлер Бундестаг дахь эхний санал хураалтаар албан тушаалдаа томилогдож чадаагүй тохиолдол гарч байгаагүй юм.

ВВС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 6 цаг 14 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 6 цаг 16 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 6 цаг 17 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 6 цаг 19 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 6 цаг 23 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 6 цаг 25 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 6 цаг 26 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 7 цаг 49 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 7 цаг 57 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 7 цаг 58 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 8 цаг 1 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 8 цаг 3 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 8 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 цаг 8 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 8 цаг 9 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 8 цаг 11 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 10 цаг 10 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 10 цаг 11 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 10 цаг 12 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 10 цаг 14 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top