x

Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг эхлүүллээ

Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийд дээгүүрт бичигддэг ч, уул уурхайн гол бүс нутаг болох говьд усны хангамж хомсдолтой гэсэн судалгаа бий. Усны хэрэглээнийхээ 80 хувийг монголчууд газрын доорх гүний усаар хангадаг.

Нарийнсухайтын бүлэг орд орчмын газрын доорх усны нөөц маш бага гэж тогтоогдсон агаад Онги голоос эхтэй Улаан нуур нь Өмнөговь аймгаас хойш 140 гаруй километрт Булган, Мандал-Овоо сумын нутгийн заагт байрладаг. Хангайн нуруунаас эх авсан Онгийн гол Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн 8 сумын нутгаар 460 гаруй километр замыг туулан урсаж Улаан нуурыг дүүргэдэг. Улаан нуур нь нүүдлийн шувууд дамжин өнгөрч, өсөж үржин нутагладаг, олон зүйлийн ашигт ургамал, зэгсээр бүрхэгдсэн, говийн экосистемийн тэнцвэрийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Харамсалтай нь Монголын говийн алдарт таван нуурын нэг Улаан нуур ширгэжээ. Тиймээс “Цагаан бургастай-Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг Засгийн газраас хэрэгжүүлэхээр  болов.

Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр зарласны нэг нь Орхон-Онги, Хэрлэн-Тоонот ус дамжуулах хоолой барих төсөл. Төслийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг болох ба үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөж байна. “Хэрлэн-Тооно” төслийн судалгааг Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийн хүрээнд хийсэн бол “Орхон-Онги” төслийн хүрээнд Орхон гол-Мандал-Овоо (Улаан нуур) чиглэлд 307 км, Мандал-Овоо-Тавантолгой чиглэлд 202 км ус дамжуулах хоолой барихад нийт 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдаж байна.

Төслийг  Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр ахлаж байгаа агаад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Говийн болон Хангайн бүсийн 16 гишүүн, төслийн бүтээн байгуулалт хийх Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн Засаг дарга нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Төсөл нь Говь-Хангайн бүсийн гадаргын усны нөөцийн жигд хуваарилалтыг бий болгон усны нөөцийн менежментийн төлөвлөлтөд үндэслэж байгалийн нөөцийг түшиглэсэн хөгжлийн шинэ загвар гэдгийг Засгийн газрын гишүүд онцоллоо.

Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр: 

-"Хамтарсан Засгийн газрын төлөвлөж буй 14 мега төсөл бүгд нэг нэгнээ нөхсөн, нэг нь нөгөөгөөсөө уялдсан үндэсний кластер төслүүдийн цогц юм. 14 мега төсөл бүгд ус хэрэглэнэ. Энэ 14 мега төслийн 5 мега төсөл нь говийн бүсэд хэрэгжинэ. Тэгвэл эдгээр төслүүдийн усны хэрэгцээг хангахын тулд цаашид гүний усыг ашигласаар байх уу гадаргын устай хамт хосолсон байдлаар ашиглах уу гэдэг асуудалтай ирээдүйд тулгарах болно. Тийм учраас Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн хүрээнд “Цагаанбургастай–Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх  ажлыг эхлүүлж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж саяхан Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 2 цаг 22 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 2 цаг 25 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 2 цаг 27 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 2 цаг 28 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2 цаг 30 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 2 цаг 34 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 2 цаг 35 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 2 цаг 38 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 4 цаг 26 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 4 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 4 цаг 59 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 5 цаг 3 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 5 цаг 12 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 5 цаг 14 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 5 цаг 18 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 6 цаг 43 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 6 цаг 59 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 7 цаг 0 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 7 цаг 1 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top