x

Онлайнаар 50 мянга орчим бизнес эрхлэгч ажиллаж, өдөрт 240 сая төгрөг эргэлдэж байна

Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр /2025.05.06/ хуралдлаа. Хуралдаанаар "Монгол шуудан" ХК-ийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсов.

Монгол шуудан ХК-ийн дэд захирал Н.Хосбаяр:

-"Монгол шуудан ХК нь 2016 оноос Төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компани болон ажиллаж байна. Тус компани 375 салбар нэгж, 1100 ажилтан, 210 тээврийн хэрэгсэлтэйгээр  жилдээ 2,5 сая шууданг хүлээн авах, тээвэрлэх, ялган боловсруулах, хүлээлгэж өгөх үйл ажиллагааг явуулж байна гээд  2014-2024 оны орлого, ашгийн үзүүлэлт, хөрөнгийг  танилцуулсан. Тухайлбал, 2014 онд 10,9 тэрбумын орлоготой байсан бол 2024 онд 23,6 тэрбум төгрөг болон өсчээ. Харин 2016 оноос өнөөдрийн хүртэл 2,5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд тараасан бөгөөд алслагдсан байдал, зах зээлийн багтаамжаас шалтгаалан орон нутагт 1,5-2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг ч өөрсдийн нөөц бололцоогоор нөхдөг" гэв.

Мөн тус компани дэлхийн шуудангийн 192 байгууллагаас 89 дугаарт ордог гээд компанийн 2025 оны үндсэн зорилт, 2025-2028 оны эдийн засгийн төсөөлөл зэргийг танилцуулав. Танилцуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-Шуудангийн салбарын нөхцөл байдлын талаар ярилцаж байна. Үүнийг ярихын тулд цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээний тэсрэлтийн талаар зайлшгүй ярих шаардлагатай. Сүүлийн жилүүдэд 50 мянга орчим онлайн бизнес эрхлэгч байнгын үйл ажиллагаа явуулж байна. Онлайн бизнес эрхлэгчид хүргэлтийн үйлчилгээгээр иргэдэд хүрч үйлчилдэг. Яг судалгаагаар өдөрт хот дотор 240 орчим сая төгрөг эргэлдэж байна. Үүнээс харахад, асар том зах зээл байна. Өнгөрсөн 2024 оны 11 дүгээр сард БНХАУ-ын Тэмү гэдэг дэлгүүр дээр хэдхэн сарын дотор монголчууд 24 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг захиалсан байна. Энэ салбар асар их нөөц боломжтой байна.

"Монгол шуудан" компани энэ орон зайд өрсөлдөж чадахгүй байна. 1990 хэдэн онд батлуулсан "хэрэглэгчдэд 48 цагийн дотор илгээмжийг хүргэнэ гэдэг стандартаа барьж, асар удаан ажиллаж байна. Хувийн компаниуд маш хурдацтай ажиллаж байна. Зах зээлийн өрсөлдөөнд ялагдаж, үнэ тарифын хувьд монополь байдлаа хадгалж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд байгаа хэрнээ үйл ажиллагаа явуулахгүй, либеральчлагдсан салбар биш байгааг харуулж байна. Энэ компанийн 66 хувь төрд байгааг эргэж харах цаг болжээ. "Ард санхүүгийн нэгдэл" 24 хувийг эзэмшдэг, жижиг хувьцаа эзэмшигчид 10 хувийг эзэмшиж  нээлттэй хувьцаат компани юм шиг мөртлөө шийдвэр гаргагч нь төр хэвээрээ байна. Тэгэхээр бид төрийн оролцоог багасгаж, 34 хувьтай болговол өрсөлдөөнийг дэмжих боломжтой. Шуудангийн салбарын хүргэлттэй холбоотойгоор цагдаа, онцгой, эрүүл мэндийн тусламжийг хүргэхийн тулд хаягжилтын стандартыг мөрдүүлэх шаардлага байна. Та бүхэн энэ асуудалд анхаарч байна уу?

Ажлын алба:

-Хүргэлтийн чанар, үнийн хувьд "Монгол шуудан" ХК-ийн үнийг бүх нийтийн үйлчилгээний үүрэг хэрэгжүүлэгч гэдэг утгаараа тарифын дээд хязгаарыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталдаг. Яагаад гэвэл бүх иргэд тэр үнийг төлөх боломжтой байх ёстой. Тийм учраас үнэ нь харьцангуй хямд байдаг. "Монгол шуудан" ХК дангаараа ажиллахыг боддоггүй, бусад хувийн хэвшилтэй 14 харилцаа холболтын гэрээ байгуулан хамтран ажилладаг. 

ЦХХХ-ийн сайдын зөвлөх М.Тулгат:

-Хаягжуулалтын тухай хуулийн төсөл 2024 онд ЗГХЭГ-аас эхний төсөл явж, энэ дээр холбогдох талуудаас санал авсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард уг хуулийн үзэл баримтлал батлагдсан. Хуулийн ажлын хэсэг ажиллаж, хуралдаж байна. Ялгаж салгаж ойлгохдоо, орон зайн кодчилол, хаягийн нэршлийн асуудал, хаягийн самбар гэсэн асуудлыг тусад нь ойлгох хэрэгтэй. Оролцогч талууд их олон байдаг. Нийслэл, Байгаль орчны яам, Цахим яам, газар зохион байгуулалт гэх мэт. Энэ асуудлыг шийдэхээр хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Хаягийн асуудал хиймэл оюун ухаан руу орж байна. Их өгөгдөл дээр суурилдаг. Бид өмнөх шигээ журмаар баталж, засаг захиргааны нэгж өөрчлөхөд дахин өөрчилдөг баймааргүй байна. Хаанаас яаж шийдэх вэ гэдгийг ажлын хэсэг хэлэлцэж байгаа. 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-Ер нь нээлттэй хувьцаат компани болгож, төрийн хувьцааг багасгалаа гээд юу ч муудахгүй. Төр 100 хувь эзэмшиж байгаа компаниудын аудитын тайлан ямар муу байдаг билээ. Үндэсний аудитын газраас орсон компани маш сайн ажиллаж, аудит хийсэн байна. Төрийн оролцоот компанид хувийн хэвшил орж ирэхээр хяналт нь сайжирна.

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа:

-Дэлхий нийтээрээ онлайн бараагаа захиалж, хүргүүлээд сурчихлаа. Үүнийг дагаад үндэстэн дамнасан тээвэр ложистикийн зах зээл бий болчихлоо. Монгол Улс Азиас Европ руу бараа бүтээгдэхүүнийг дамжуулан ачиж, тээвэрлэх боломжтой. Өнөөдөр эрх үүргийг хуулиараа "Монгол шуудан" ХК хийх боломжтой. Гэсэн ч олон улсын стандарт шаардлагыг биелүүлэхгүй байна. Эрх зүйн орчныг нь нэг тийш нь болгох хэрэгтэй. Менежментийг маш яаралтай сайжруулах шаардлагатай. 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-Шуудангийн салбарын одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудыг шинэчлэхтэй холбоотойгоор санал хэлье. Бид хуулийг шинэчлэн гэхээр хуулийг чангатгах, ард иргэдэд хүндрэлтэй болгодог тал ажиглагддаг. Энэ хуулийг шинэчлэхдээ одоо онлайн худалдааг эрхлэхэд бүх хүн оролцох боломжтой байдлаар зохицуулах ёстой. Зах зээлийн эдийн засагт тулгуурласан чөлөөт эдийн засгийг дэмжсэн байх шаардлагатай. 

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга:

-Би энэ байнгын хороонд байхгүй ч санал гаргаж, энэ асуудлыг хэлэлцэж байна. Үндэсний хэмжээнд бид цахим худалдааны зах зээлээ хоёр дахин тэлэх, жижиг бараа бүтээгдэхүүний урсгалыг хоёр дахин нэмэх боломж харагдаж байна. Энэ ажлыг "Монгол шуудан" ХК хийнэ. Одоо бол ард түмний нуруун дээр бизнес эрхлэгчид өөрсдийн зардлаар замын унаагаар ачаа бараагаа дайж, захиалдаг. Унаа нь өөрчлөгдсөн болохоос хуучны жин тээх аргаар бараа бүтээгдэхүүнээ авч байна. Хөдөөний иргэд цахим худалдаанд орж, цахимаас найдвартай мэдээлэл авч чадахгүй байна. Онцгой дайн дажины асуудал тулгарахад шуудангийн салбар онц байдал зарласан үед ажилладаг стратегийн салбар. Бид энэ салбараа хайхрамжгүй хаяж болохгүй. Хувь хувьцааг нь авсан хувийн салбарууд саналаа тодорхой хэлэх ёстой. Хөдөөний иргэд цахим худалдаанд оролцох хэрэгтэй. Энэ боломжуудыг нээж өгнө. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж саяхан Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 2 цаг 22 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 2 цаг 25 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 2 цаг 27 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 2 цаг 28 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2 цаг 30 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 2 цаг 34 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 2 цаг 35 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 2 цаг 38 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 4 цаг 26 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 4 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 4 цаг 59 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 5 цаг 3 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 5 цаг 12 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 5 цаг 14 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 5 цаг 18 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 6 цаг 43 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 6 цаг 59 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 7 цаг 0 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 7 цаг 1 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top