x

Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ

АНУ, Хятадын албаны хүмүүс дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний хооронд дэгдээд буй худалдааны дайныг намжаах зорилгоор энэ долоо хоногт хэлэлцээ хийж эхлэхээр тохиролцов.

Швейцарт энэ сарын 9-12-ны өдрүүдэд болох хэлэлцээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн оролцоно гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Уулзалтад Вашингтоныг төлөөлөн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны төлөөлөгч Жэймисон Грир нар оролцоно. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш Хятадын бараа бүтээгдэхүүнд 145 хүртэлх хувийн импортын татвар ногдуулсан юм. Үүний хариуд Бээжингийн засаг захиргаа Америкийн зарим бараанд 125 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн.

Олон улсын шинжээчид яриа хэлэлцээ олон сарын турш үргэлжилнэ гэж таамаглаж байгаагаа BBC телевизэд ярьжээ. БНХАУ-ын дэд дарга Хань Жөн нэгдүгээр сард болсон Д.Трампын тангараг өргөх ёслолд оролцсоноос хойших анхны өндөр түвшний уулзалт хэлэлцээ нь энэ болох юм.

С.Бессент АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалахын тулд олон улсын эдийн засгийн тогтолцоог тэнцвэржүүлэхийг эрмэлзэж байна хэмээн хэлжээ. “Миний бодлоор энэ бол томоохон худалдааны хэлэлцээрийн тухай биш, харин хурцадмал байдлыг намжаах тухай яриа байх болно, гэхдээ бид урагшлахын тулд хурцадмал байдлыг намжаах хэрэгтэй” гэж тэрбээр Fox News-т ярилцлага өгөх үеэрээ ярьсан байна.

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч лхагва гаргийн өглөө хэлэхдээ, хэрэв АНУ асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг хүсвэл дангаар авсан тарифын арга хэмжээ нь өөрт нь төдийгүй дэлхий дахинд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой гэжээ.

Бээжингийн засаг захиргаа дэлхий нийтийн хүлээлт, улс орныхоо ашиг сонирхол, Америкийн бизнес эрхлэгчдийн уриалга зэргийг бүрэн дүүрэн харгалзан үзсэний үндсэн дээр АНУ-тай холбоо тогтоохоор шийдсэн гэж Хятадын төрийн хэвлэл мэдээлсэн байна. Мөн Хятад улс яриа хэлэлцээ хийхэд нээлттэй байгааг дурдсан боловч хэрэв АНУ худалдааны дайныг үргэлжлүүлэхээр шийдсэн бол эцсээ хүртэл тэмцэнэ хэмээн дахин мэдэгджээ. 

 Reuters 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 6 цаг 13 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 6 цаг 15 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 6 цаг 16 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 6 цаг 18 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 6 цаг 22 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 6 цаг 24 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 6 цаг 25 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 7 цаг 48 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 7 цаг 56 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 7 цаг 57 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 8 цаг 0 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 8 цаг 2 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 8 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 цаг 7 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 8 цаг 8 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 8 цаг 10 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 10 цаг 9 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 10 цаг 10 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 10 цаг 11 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 10 цаг 13 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top