x

Т.Мөнхсайхан: Энэ онд 3-5 эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг нэвтрүүлнэ

Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах хүрээнд хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн уулзалтаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал, АУ-ны магистр, Клиникийн профессор Э.Галбадрах эмнэлгийн хөгжлийн хөтөлбөрөө танилцуулж, тулгамдаж буй асуудлуудаа холбогдох албаныхантай хэлэлцлээ. 

"Улаанбаатар хотын хэмжээнд таван газарт гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг болгоно" 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “ГССҮТ бол хамгийн их ачаалал авдаг эмнэлэг. Тус эмнэлэг ачааллаасаа хамаараад тоног төхөөрөмж, рентген аппаратны элэгдэл бусад эмнэлгээс хоёр дахин их байдаг.  Хэрэв бид ГССҮТ-ийн эмч, ажилчид, тоног төхөөрөмжийг нь нэмэгдүүлээд явбал төвлөрлийг сааруулахгүй харин ч улам төвлөрөл үүсгэнэ.

Харин ГССҮТ-өөс гадна УНТЭ, УХТЭ, Түлэнхийн төв, СХД-ийн жишиг эмнэлэг, ТТАХНЭ зэрэг эхний ээлжинд Улаанбаатар хотын хэмжээнд 5 газарт гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг болгоно. Энэ хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 01-ээс өмнө 3-5 газарт гэмтэлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх бэлтгэл ажлууд хийгдэж байна.

ГССҮТ-ийн ачаалал 5 дахин буурч, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх боломж бүрдэнэ.

ГССҮТ-ийн хувьд нийт эмчилгээний 90 хувь нь мэс заслын тусламж, үйлчилгээ байдаг. Тиймээс ГССҮТ одоо төлөвлөгөөт мэс засал, яаралтай тусламжийн үйлчилгээгээ ялгаж, төлөвлөгөөт мэс заслаа хэдэн сараар нь төлөвлөдөг байх ёстой. Үүний үр дүнд чирэгдэл багасч, бүх зүйл тодорхой болох ёстой. Хэвтэлт, гаралтын нэгдсэн системийг томоохон эмнэлгүүд бүгд ойрын хугацаанд ашиглалтад оруулах хэрэгтэй.

Яамны зүгээс энэ тал дээр хэрэгтэй дэмжлэгээ авах хэрэгтэй. Хэвтэлт, гаралтын системгүй учраас ард иргэд хэзээ хэвтэхээ мэдэхгүй, тодорхойгүй хүлээлт, чирэгдэл ихтэй байна. Аргагүйн эрхэнд танил тал хайж гуйдаг асуудал үүсээд байна. Гэмтлийн үйлчилгээн дээр бид орон нутгаас өвчтөнийг хот руу зөөдөг биш тэнд нь очиж эмчилдэг тогтолцоо, багийг, тоног төхөөрөмжийг бүрдүүлнэ. Яаралтай тусламжийн тогтолцоог бүрэн шинэчлэх шаардлагатай.

Тиймээс тогтолцоог улсын хэмжээнд шийдэх, тойргийн системийг бий болгох судалгааны ажлууд хийгдэж байна. Үүнтэй уялдуулан дүүргийн болон орон нутгийн эмнэлгүүдэд гэмтлийн эмчилгээ, үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэхийг зорино. Бид үүнийг хийнэ, хэрэгжүүлнэ” гэлээ.  

"ГССҮТ нь өөрийн хүчин чадлаасаа 4 ахин их ачаалалтай ажиллаж байна" 

ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах: “Монгол Улсад хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны тавдугаарт,  нас баралтын тэргүүлэх шалтгааны гуравдугаарт осол гэмтэл, гадны шалтгаан ордог. Өнөөдрийн байдлаар ГССҮТ нь өөрийн хүчин чадлаасаа 4 дахин их ачаалалтай ажиллаж байна. Манай төв дээр осол гэмтлээс сэргийлэх үндэсний III хөтөлбөр 2018-2022 онд хэрэгжиж байгаа бөгөөд 2022 оноос IV хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна. 

Өнгөрсөн хугацаанд ГССҮТ нь нийт 312 шинэ технологийг, сүүлийн 2 жилд 11 шинэ технологийг амжилттай нэвтрүүлсэн. 2020-2024 онд оношилгоо эмчилгээний дэвшилтэт 71 технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Бид орон нутаг, дүүргийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтний чадамжийг дээшлүүлэх, хүртээмжийг сайжруулах төсөл хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 3-5 сарын хугацаатай 4-5 эмч, эмнэлгийн ажилтны бүрэлдэхүүнтэй гэмтэл согогийн нарийн мэргэжлийн баг орон нутагт томилолтоор ажиллаж сургалт болон оношилгоо, эмчилгээ, мэс заслыг хийж ажиллалаа. Үүнийг цаашид үргэлжлүүлж жилд 3-4 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна саяхан Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 1 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 2 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 3 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 4 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 6 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 7 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 1 цаг 42 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 1 цаг 45 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 1 цаг 49 мин Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна 3 цаг 31 мин Баавар 3 цаг 39 мин П.Сайнзориг: Хотыг 14 хувааж тоглох гээгүй 3 цаг 48 мин Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг эхлүүллээ 4 цаг 4 мин Онлайнаар 50 мянга орчим бизнес эрхлэгч ажиллаж, өдөрт 240 сая төгрөг эргэлдэж байна 4 цаг 18 мин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэнэ 4 цаг 31 мин Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна 5 цаг 0 мин “Эрдэнийн чагнуур” шагналын эзэд тодорлоо 5 цаг 1 мин Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд шинэтгэл хийх хэлэлцүүлэг болов 5 цаг 2 мин Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл гурван чиглэлээр дэд ажлын хэсэг байгуулна 5 цаг 3 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг Баавар МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна...
Top