x

Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл гурван чиглэлээр дэд ажлын хэсэг байгуулна

2025 оны тавдугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд болсон Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийн ээлжит хуралдаанаар төсвийн хэмнэлт, төрийн үйлчилгээний үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ. Хурлын эхэнд Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Төрийн хэмнэлтийн талаар авах арга хэмжээний санал”-ыг танилцуулсан байна.

Тэрбээр нэгдсэн төсвийн тэнцлийг алдагдалгүй төлөвлөж, хувийн хэвшлийг дэмжих замаар төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр хэмнэлт бий болгох, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн арга замуудыг танилцуулсан юм. Мөн хяналтыг санхүүжилттэй уялдуулах боломжийн талаар санал дэвшүүлжээ.

Хурлын үеэр зөвлөлийн гишүүд дараах санаачилгуудыг хэлэлцэв:

  • Төсвийн сахилга батыг бэхжүүлж, урсгал зардлыг хянах

  • Төрийн үйлчилгээнд цахим шилжилт, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх

  • Хувийн хэвшилтэй хамтарсан дэд ажлын хэсгүүд байгуулах

  • Бүтээмжийн асуудлыг үндэсний хэмжээнд авч үзэж, аян өрнүүлэх

  • Албан хаагчдын ажлын үр дүнг үнэлэх тогтолцоог боловсронгуй болгох

  • Сайн жишээ болсон байгууллагуудыг урамшуулах, туршлага хуваалцах систем бий болгох

Зөвлөлийн дарга бөгөөд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал эдгээр саналыг “Санхүүгийн сахилга бат”, “Процессын ре-инженеринг”, “Цахим шилжилт, хиймэл оюун” гэсэн гурван үндсэн чиглэлд ангилж, төр-хувийн хэвшлийн хамтарсан дэд ажлын хэсгүүд байгуулан ажиллуулах чиглэл өглөө. Эдгээр ажлыг 2026 оны Төсвийн тухай хуультай уялдуулан үр дүнтэй хэрэгжүүлж, УИХ болон Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгосон байна.

Эх сурвалж: Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж саяхан Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 2 цаг 22 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 2 цаг 25 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 2 цаг 27 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 2 цаг 28 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2 цаг 30 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 2 цаг 34 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 2 цаг 35 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 2 цаг 38 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 4 цаг 26 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 4 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 4 цаг 59 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 5 цаг 3 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 5 цаг 12 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 5 цаг 14 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 5 цаг 18 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 6 цаг 43 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 6 цаг 59 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 7 цаг 0 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 7 цаг 1 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top