x

Эрүүл мэндийн салбарт хийгдэх өөрчлөлт, шинэчлэлтийг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжиж ажиллана

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс-ыг хүлээн авч уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд ноён Хайкенс Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд Т.Мөнхсайханд баяр хүргэж, ажлын амжилт хүсээд Хүүхдийн сангаас хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, санал санаачилгыг танилцуулав. НҮБ-ын Хүүхдийн сан өөрийн мандатын хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр өргөн хүрээтэй үйл ажиллагаа хэрэгжүүлдэг бөгөөд манай улсад олон жилийн турш товлолын вакцин болон эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт, хангамжийн үйлчилгээг найдвартай байдлаар үзүүлж ирсэн юм. Тэрчлэн сүүлийн жилүүдэд агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж Засгийн газрын түвшинд шийдвэр гаргахад шаардлагатай үндэслэл, судалгааны дүн, нотолгоог гаргах чиглэлээр идэвхитэй хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрч байгаа талаараа онцлов.  2020 он гарсаар дэлхий нийтэд хурдацтай тархсаар байгаа КОВИД-19 цар тахлын тархалтаас сэргийлэх, хязгаарлах талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг, нэн ялангуяа эрсдлийн үеийн харилцаа холбооны чиглэлээр ЭМЯ амжилттай сайн ажиллаж байгааг цохон тэмдэглэв. 

Мөн цаашид хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх замаар шатлал бүрт үзүүлэх тусламж үйлчилгээг тэнцвэржүүлж, ачааллыг бууруулах чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаагаа Суурин төлөөлөгч илэрхийлэв. 

Үүний дараагаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан КОВИД-19 халдварын үед эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, халдвараас сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж хөрөнгө оруулалтыг хийж байгаад талархал илэрхийлээд халдварыг дотооддоо тархаахгүй, тархсан тохиолдолд хохирол багатай даван туулах нь нэн чухал тул үйл ажиллагааны төлөвлөгөөг дахин шинээр боловсруулж байгаа талаар танилцуулав. Түүнчлэн КОВИД-19 халдварын үед улирлын томуугийн халдвар өвөрмөц онцлогтой байна гэж үзэж байгаа тул улирлын томууг угтаж хийх ажил болон томуугийн улирлын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах, вакцины худалдан авалтыг нэмэгдүүлэх зэрэг бэлтгэл ажлын талаараа онцлов. 

Уулзалтын явцад талууд дээрх болон хамтран хэрэгжүүлж буй бусад үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, Сайд Т.Мөнхсайхан цаашид эрүүл мэндийн салбарт төвлөрлийг сааруулах, ард иргэдэд учруулах хүлээгдэл, чирэгдлийг бууруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт шинэчлэл хийхээр ажиллаж байгаа талаар танилцуулж, эдгээр чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сантай идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 1 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 2 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 3 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 4 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 5 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 6 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 8 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 9 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 1 цаг 44 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 1 цаг 47 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 1 цаг 51 мин Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна 3 цаг 34 мин Баавар 3 цаг 41 мин П.Сайнзориг: Хотыг 14 хувааж тоглох гээгүй 3 цаг 50 мин Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг эхлүүллээ 4 цаг 6 мин Онлайнаар 50 мянга орчим бизнес эрхлэгч ажиллаж, өдөрт 240 сая төгрөг эргэлдэж байна 4 цаг 20 мин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэнэ 4 цаг 33 мин Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна 5 цаг 2 мин “Эрдэнийн чагнуур” шагналын эзэд тодорлоо 5 цаг 3 мин Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд шинэтгэл хийх хэлэлцүүлэг болов 5 цаг 4 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Баавар Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна...
Top