x

Коронавирусийн эсрэг вакцины ДЭМЖЛЭГ авах улсуудын ЖАГСААЛТАД манай улс багтжээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Др. Сергей Диордицаг хүлээн авч уулзаж КОВИД-19 халдварын дэлхий дахины нөхцөл болон вакцин хөгжүүлэлтийн явц байдлын талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.

Др. Диордица шинэ өвчний эсрэг вакцин гаргах үйл явц олон жилийг зарцуулдаг нарийн төвөгтэй ажил хэдий ч шинэ төрлийн коронавирусын эсрэг вакцины хувьд маш богино хугацаанд гаргаж авахаар дэлхийн олон улс орон шургуу ажиллаж, урьдчилсан байдлаар нааштай үр дүн гарч байна гэв. Тэрбээр вакцины талаар ДЭМБ-аас гаргасан хамгийн сүүлийн мэдээллээс Эрүүл мэндийн сайдад танилцууллаа. 

Др. Диордица  “Наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар дэлхийн улс орнуудад нийт 160 гаруй вакциныг хөгжүүлж байгаагаас 28-д нь эмнэл зүйн шатны судалгаа хийгдэж байгаа бол 139 нэрийн вакцин эмнэл зүйн өмнөх шатны судалгааны үедээ байгаа юм байна. 

Эмнэл зүйн шатны судалгаа хийгдэж байгаа вакцинуудаас 6 нь сүүлчийн шатны буюу 3-р шатны туршилт судалгаагаа хийж байгаа бөгөөд үүнд Их Британийн Оксфордын их сургууль, АстраЗенека компанийн хамтран гаргаж буй вакцин, БНХАУ-ын биотехнологийн компаниудын 3 вакцин, АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захиалгаар Модерна компанийн хөгжүүлж байгаа вакцин, тэрчлэн АНУ болон ХБНГУ-ын хамтарсан вакцин хамрагдаж байгаа бол эдгээрээс гадна АНУ, БНХАУ, Австрали, Канад, Энэтхэг, Их Британи, ХБНГУ, Япон, ОХУ, БНСУ зэрэг улсын хөгжүүлж буй 20 гаруй нэрийн вакцины хувьд эмнэлзүйн 1 болон 2 дахь шатны туршилт судалгаа хийгдэж байна” гэв.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 11-ний өдөр ОХУ шинэ коронавирусын халдварын эсрэг анхны вакциныг гаргаж авснаа бүртгэлжүүлсэн талаар олон улсад мэдээлсэн талаар ДЭМБ-ын байр суурийг тодруулж асуухад Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица ДЭМБ-д байгаа мэдээллээр ОХУ-ын  Гамалеин нэрэмжит эрдэм шинжилгээний хүрээлэнгийн вакцин нь эмнэлзүйн туршилтаа зургадугаар сард эхлүүлж, 1 болон 2 дахь шатны туршилтаа хийсэн байна. Уг вакцины хувьд цаашид ОХУ түүнчлэн Ойрх Дорнод болон Латин Америкийн зарим улсад үргэлжлүүлэн турших тухай мэдээллийг уг вакцины талаарх Оросын эх сурвалжаас авсан гэдгээ мөн танилцууллаа.

Эмнэл зүйн 3 дахь шатны туршилт судалгаа дуусаж хүний биед дархлаа тогтоох чадвар болон аюулгүй байдлыг бүрэн хангасан гэдгийг тогтоох хүртэл олон шат дамжлагатай шалгуураар ордог гэдгийг Др. Диордица яриандаа онцлов.

 ДЭМБ-ын хувьд вакцинд зөвшөөрөл олгох үйл явц маш нарийн бөгөөд туршилт судалгаа хэрхэн хийгдсэн талаарх дэлгэрэнгүй протоколуудыг хянаж нягталсны үндсэн дээр чанар, аюулгүй байдлын урьдчилсан гэрчилгээг олгож, мөн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасны дараа ч тогтмол хянаж байдаг гэв.

ДЭМБ-аас КОВИД-19 халдварын эсрэг аюулгүй, үр дүнтэй эм, вакцин, оношлуур зэрэг эрүүл мэндийн шинэ технологиудын туршилт судалгааг хөхүүлэн дэмжиж, цаашид дэлхийн улс орнуудад тэгш хүртээмжтэй байлгах тусгай механизмуудыг бий болгож ажиллаж байгаагийн нэг нь Вакцин дархлаажуулалтын глобал альянс буюу GAVI байгууллагатай хамтран вакцин бүтээх ажлыг урагшлуулж, вакцин бэлэн болоход дэлхий нийтэд хүртээмжтэй байлгах зорилгоор COVAX Facility гэж нэрлэгдэх механизмыг бий болгосон байна.

Монгол Улсын хувьд уг механизмд нэгдэн орох хүсэл сонирхлоо илэрхийлсэн бөгөөд COVAX Facility-ийн Захирлуудын зөвлөлийн хурлаас эхний ээлжинд тус механизмын хүрээнд дэмжлэг авах улсуудын жагсаалтыг баталсан бөгөөд үүнд манай улс багтжээ.

Уг механизмын хүрээнд ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээ бүхий вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан авч эхний ээлжинд эрсдэлт бүлгийн хүн амыг вакцинжуулах, үүнтэй зэрэгцэн вакцин бүтээж байгаа улс орнуудтай хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд вакцин авах талаар яриа хэлэлцээг идэвхтэй хийж байгаа талаараа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ярьсан байна.

Тэрээр Дархлаажуулалтын тухай хуульд заасны дагуу зөвхөн чанар, аюулгүй байдлын гэрчилгээ бүхий албан ёсны зөвшөөрөлтэй дархлаажуулах бэлдмэлийг хүн амд хэрэглэхээр заасан байдгийг онцлов.

Уулзалтын төгсгөлд дэлхий дахиныг хамарсан КОВИД-19 халдварын цар тахлын эсрэг тэмцэхэд мэргэжил арга зүйн туслалцаа, дэмжлэгийг үзүүлж ажиллаж байгаад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др. Сергей Диордицад талархал илэрхийлсэн талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 34 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 35 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 36 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 37 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 39 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 40 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 40 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 43 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 44 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 2 цаг 18 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 2 цаг 22 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 2 цаг 26 мин Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна 4 цаг 8 мин Баавар 4 цаг 15 мин П.Сайнзориг: Хотыг 14 хувааж тоглох гээгүй 4 цаг 25 мин Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг эхлүүллээ 4 цаг 40 мин Онлайнаар 50 мянга орчим бизнес эрхлэгч ажиллаж, өдөрт 240 сая төгрөг эргэлдэж байна 4 цаг 54 мин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэнэ 5 цаг 7 мин Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна 5 цаг 37 мин “Эрдэнийн чагнуур” шагналын эзэд тодорлоо 5 цаг 38 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна...
Top