x

А.Амбасэлмаа: Коронавирусийн халдвар авсан хүмүүс ХӨСҮТ-д 14-60 хоног эмчлүүлэн эдгэрч байна

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 215 батлагдсан тохиолдол байгаа бөгөөд тандалт судалгаа, эмчилгээг эрчимтэй хийж байна.

Батлагдсан тохиолдлуудын 78 хувь буюу 168 хүн эдгэрсэн.

Эдгэрсэн хүмүүсээс 80 хүн сувилалд, 60 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 28 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. 

Монгол Улсад бүртгэгдсэн COVID-19-ийн тохиолдлуудын 82 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдөж ирсэн. Бусад нь арван улс орноос ирсэн байна. Түүнчлэн өвчлөгсдийн 93 хувь буюу 201 нь Монгол Улсын иргэд юм" гэлээ.

Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдлуудын нэг орчим хувь нь эмнэлзүйн хүнд явцтай байна

Шинэ төрлийн коронавирусийн халдварт өртсөн хүмүүсийг насны бүлгээр авч үзвэл

  • 6-15 насны хүүхэд 8,
  • 55-аас дээш насны 11 хүн байна.
  • Нийт батлагдсан тохиолдлын 65 хувь нь 16-24 насны оюутан залуус байгаа юм. 

Эдгэрсэн хүмүүсийн дундаж ор хоног 30. Өвчлөгсөд 14-60 хүртэл хоног ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. 

Илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгүүд нь

  • хоолой өвдөх, ханиалгах шинж тэмдэг 34-49 хувьд илэрсэн. 
  • 13-22 хувьд нь суулгах, ядарч сульдах, нус гоожих, амьсгалын замын бусад ханиадтай төстэй шинж тэмдэг илэрсэн тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Манайд илэрч буй эмнэл зүйн шинж тэмдэг нь ДЭМБ-ын сүүлийн үеийн тандалт судалгааны дүгнэлтээс харахад COVID-19-өөр өвчлөгсдийн 35 хувь шинж тэмдэггүй, 25 хувь нь хөнгөн, 19 хувь нь дунд, 14 хувь нь хүндэвтэр, 5 хувь нь хүнд, 5 хувь нь маш хүнд эмнэлзүйтэй байгаа.

Манайд ч дээрхтэй мөн төстэй байна. Нийт өвчлөгсдийн

  • 30-аад хувь нь хөнгөн балархай 
  • 58 хувь хөнгөн
  • 12 хувь нь хүндэвтэр
  • 1 орчим хувь нь эмнэл зүйн хүнд явцтай байна. 

Эмчлүүлэгсдийн дотор архаг хууч өвчтэй, таргалалттай, бөөрний хуучтай, элэг, уушгины архаг хуучтай зэргээр хувь хүний архаг хууч өвчтэй хүмүүс байсан нь эмчлэгдсэн байна гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 17 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 18 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 19 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 20 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 22 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 23 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 23 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 26 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 27 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 2 цаг 1 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 2 цаг 5 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 2 цаг 9 мин Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна 3 цаг 51 мин Баавар 3 цаг 58 мин П.Сайнзориг: Хотыг 14 хувааж тоглох гээгүй 4 цаг 8 мин Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг эхлүүллээ 4 цаг 23 мин Онлайнаар 50 мянга орчим бизнес эрхлэгч ажиллаж, өдөрт 240 сая төгрөг эргэлдэж байна 4 цаг 37 мин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэнэ 4 цаг 50 мин Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна 5 цаг 20 мин “Эрдэнийн чагнуур” шагналын эзэд тодорлоо 5 цаг 21 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна...
Top