Нийтлэл

УИХ-ыг тараах гишүүд нь бүрдсэн ч шалтаг нь олдоогүй байна
Өмнө нь нэг удаа кнопоо худалдсан гишүүд хоёр дахиа худалдахад ичээд байх зүйлгүй. Гэхдээ энэ удаад юу амласан нь сонин байна. Одоо бол “Та нар ЖДҮ аваа биз дээ” мянга айлгаад нэмэргүй. Тэртэй тэргүй идсэн уусан нь ил болчихсон хүмүүс “бороонд норсон хүн усанд унахаас айхгүй” гээд сууж байгаа.
2019-09-19

Э.Бат-Үүлийн хэлсэн үг
Үзэл бодолтой байна гэдэг нь хэн нэгэн дарга, албан тушаалтны хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрийг сохроор шүтэн биширч, даган баясч, хэн нэгний галуу фанат байх, түүгээрээ нийгмийн байр сууриа тогтоох гэж оролдохын нэр биш. Авч байгаа мэдээлэл нэг бүрээ өөрийн тархи толгойгоор шүүн тунгааж, үүн дээрээ үндэслэн шийдвэр гаргана гэсэн үг.
2019-09-18

Арчаагүй бизнесмэнүүд...
Үлдэгдэл болон хуваарилагддаг хүний эрх, эрх чөлөөг "эрхийн шавхруу" хэмээвэл зохино. Монголын иргэд "эрхийн шавхруутай"-тай болсон нь өнөөдөр улам бүр тодорч байна. Нэн ялангуяа бизнесийн салбарт. Монгол улсад хүний бизнес эрхлэх жам ёны эрх чөлөөг хэрхэхийг Ерөнхий сайд Хүрэлсүх, түүний тамгын газрын дарга Оюун-Эрдэнэ нар шийддэг болжээ!
2019-09-13

Ардын нам “алтан” боломжийг алдагдсан боломж болголоо
Намын бүлэг дээр 100 хувийн саналаар дэмжигдсэн төслийн заалт (Ерөнхийлөгч шүүгчдийг томилохгүй батламжилна. Батламжлахаас татгалзсан тохиолдолд үндэслэлээ заавал танилцуулна) нэгдсэн хуралдаан дээр хамраараа газар хатгахыг харваас гишүүдийн олонхи "төмсгөндөө хавчаартай" яваа нь илэрхий.
2019-09-12

Онц дэглэмийг сунгах нь Л.Оюун-Эрдэнэд ямар ашигтай вэ?
Онц дэглэмийн хугацааг нь сунгавал Засгийн газарт “Эрдэнэт” үйлдвэрт яг юу хийх юм? ТУЗ-ийн асуудлыг шүүх зогсоосон, "Жаст"-ын хэргийг шүүх гацаасан гээд суугаад байх юм бол Засгийн газарт хийж чадах юу байна? Хуультай юм хуулиараа л яваг л дээ.
2019-09-11

БАЯЛГИЙН САН 2050 ОНД
Өмч нь хэнийх ч байсан, газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялагаа ашиглах хэлбэр, хэтийн төлөвөө яаж тогтоохоо бас ярилцах шаардлагатай. Жишээ нь 30 жилийн дараа монголын баялгийн сан ямар байх юм бэ?
2019-09-10

Э.Бат-Үүл: Новосибирск, Улаан-Үдээ өөд нь татчихаад "намайг загна!"
Чойбалсан бол "Аугаа их Сталинд хайртай болгох явдлаар хүмүүжүүлэн Монголын ард түмний эрх оронч сэтгэлийг төрүүлэх"-ээ ард түмэндээ нууж хаалгүй, ичиж зоволгүй шууд уриалж байсан Монголын удирдагч болой. Өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын үед, эл гутамшигт байдал дахин сэргэж байгаа юм биш биз гэсэн сэжиг төрөх боллоо.
2019-09-10

ҮАБЗ ба ШЭЭС
Хэдэн хоногийн дараа... Монголд айлчилсан В.Путин буцаж явна.
-Манай “Тулка”-д хэдэн гаагүй үнэртэй шүдний “оо” явуулаарай, юугаа хэрэглэхээр ингэдэг байна аа... чёрт. Алив нөгөө гаатай үрлээсээ дахиад хэдийг...
2019-09-09

О.Мөнхсайхан: Үндсэн хуулийн өөрчлөлт буцвал дараа нь Ерөнхийлөгчийн засаглал руу л явна
О.Мөнхсайхан: Парламeнтын тогтолцоог бэхжүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн АНСА-ыг унагах, дараа нь eрөнхийлөгчийн засаглал руу түлхэхээр оролдож байна. Парламентын ардчиллаас татгалзвал бид хамтаараа "амиа хорлосон"-той адил болно.
2019-09-09

Үндсэн хуулийн өөрчлөлтийн амин сүнс долоохон саналын дутуугаас үгүй болох уу?
Гүйцэтгэх эрх мэдлийн тогтворгүй, үр нөлөөгүй, тарамдсан байдлаа шийдвэрлэж чадахгүй бол Францын IV БНУ шиг тусгаар тогтнолоо алдахгүй гэх баталгаа байхгүй. Хүчтэй гар хэрэгтэй гэсэн яриа одоогийн эрчээр газар авбал Ваймерын БНУ шиг дарангуйлагчийг төрүүлж, ардчилал, хүний эрх, хуулийн засаглалаа ч алдах магадлалтай.
2019-09-06

Нинжагийн мал аж ахуй айсуй
Энэ эрчээр үргэлжилбэл нүүдлийн мал аж ахуй биш нинжагийн мал аж ахуй л манайд үлдэх нь. Бэлчээрээ гамнаж, сайхнаар нь байлгаж чадвал тэр нүүдлийн мал аж ахуй, бэлчээрээ цөлжүүлж уралдаж идэх л юм бол тэр нинжагийн мал аж ахуй.
2019-09-05

Дарангуйлагчид "нэр дэвшигчийн" мэдвэл зохих эрсдэл!
"Шударга ёсыг тогтооно" хэмээн хамгийн том дуугаар хашхичиж байсан популистууд, эдийн шуналтай дарангуйлагчид болцгоон, султан хаад ч өмнөөс нь ичиж үхмээр улсаа завшиж, завшсан хөрөнгөөрөө тансаглан галзуурцгааж байжээ. Харин ингэж аархаж галзуурцгааж байхдаа өөрсдийг нь, үр хүүхдүүдийг нь тосон хүлээж байгаа аюулыг мэдээгүй юм!
2019-09-04

ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг Үндсэн хуульд заах шаардлага юу вэ?
Д.Лүндээжанцан: “Ерөнхийлөгч бүх шатны шүүхийн шүүгчийг томилдог. Дээр нь одоо шүүгчийг сонгон шалгаруулдаг Ерөнхий зөвлөлийг нь томилчих юм бол тэнгийн ачаа нэг тал руугаа болчихоод байна”
2019-09-03

Дэлхийн дайн 80 жилийн өмнө эхэлсэн
Нэгдүгээр дайнд ялагч талд байсан Итали эдийн засгийн гүн хямралтай, Япон байгалийн баялаг, түүхий эдийн нэн хомсдолтойгоос гадна жижигхэн арал хүн амаа тэжээж хүрэлцэхгүй байжээ. Тэд зөвхөн гадагш түрэмгийллээр бэрхшээлээсээ гарч болно гэж үзэж байв.
2019-09-03

Айлчлалын “найруулагч” гэж байдаг уу?
2019 оны наймдугаар сарын 30. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизовын мэндчилгээнээс дипломат ёс гэхээсээ дургүйцэл, шаардлага ханхийж байв.
2019-09-02
Эдийн засагтайгаа ноцолдооч!
90 жил, 80 жил, 85 жилийн ойтоогоо золгосон боловч сумын төв нь нурж унах дээрээ тулчихсан, сумын төвөөрөө дүүрэн ажилгүй, гиюүрсэн иргэдтэй, хөдөөгүүр хэдэн мал нь өөрийнхөө эр чадлаар өсчихсөн, тэрийг нь хариулдаг хэдэн малчинтай, бултаараа арчаагүй амьдарч байгаа ойгоо тэгж сүржин тэмдэглэх гэж үхэлдэх хэрэг байна уу?
2019-08-31

20 мянган хүүхэд гэртээ үлдэнэ. Хүүхэд харах үйлчилгээ хэрэгжих үү?
Төр хамаг боломжоо шавхаад энэ онд 93 цэцэрлэгт 13,455 хүүхэд хүлээн авах бол цаана нь 20 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ үлдэх албан ёсны тоо бий.
2019-08-30

Үндсэн хуулийн өөрчлөлт: Хараат бус шүүхийг хамгаалах нь
Ц.Элбэгдоржийн үед ч мөн ШЕЗ-ийн гишүүдийг шүүгчид дундаасаа сонгодог байхаар хуульчилсан ч хууль хэрэгжиж эхлэхээс өмнө УИХ-ын зарим гишүүд хууль санаачлаад ШЕЗ-ийн гишүүнийг батламжлах эрхийг Ерөнхийлөгчид аваачаад өгчихсөн байдаг. Үүнээс болоод өнөөдрийн “шударга бусын хонгил, Ц.Элбэгдоржийн шүүгчид” хэмээх нэр томьёонууд гарсан билээ.
2019-08-30

Халх гол дахь хачирхалтай явдал
Халх голын дайнаас хойш 80 жил улирсан ч асар их цус урсгасан, догшин ширүүн тулалдаан яагаад хүн, амьтангүй, эзгүй бүс нутагт болох болов гэдэгт хэн ч хариу өгөөгүй байна.
2019-08-29

ГХЯ-ны нөхдийн нуун далдалж буй "дипломат" гэмт хэргүүд
Ингээд бид хар тамхи тээвэрлэсэн этгээд нь нь Туркийн Истанбул хот дахь манай Консулын орлогч төдийгүй тагнуулын бэлтгэгдсэн ажилтан байсан гэдгийг мэдэж авлаа. Монголын дипломат алба, тусгай албадтайгаа хамт шороотой хутгалдах нь энэ.
2019-08-29
