Нийтлэл

Ерөнхийлөгчийн айлчлал түүхэн боллоо, гэхдээ нэг "НО" байна!
Энэ нь Ерөнхийлөгчийн айлчлалын багийн бүрэлдэхүүнд Ерөнхий прокурор орсон явдал юм.
2019-08-06

Байгалийн баялаг яг хэний өмч вэ?
Одоогийн Үндсэн хуулийн 6.1 -д "Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна".
2019-08-01

Нэг доллар зуун мянган төгрөгт хүрэхэд монгол дэлхийн хамгийн ядуу улсын нэг болно, Ерөнхийлөгчөө!
Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь ард түмнийхээ эмоцилог байдалтай шууд уялдаатай гэнэ. Дотоодын нийт бүтээгдэхүүн багасахын хэрээр олон түмний эмоцилог байдал ихсэж, харин өсөхөд нь буурдаг аж. Энэ баримтыг Швейцарийн сэтгэл судлаач Клаус Шерер судлан илрүүлжээ.
2019-07-31

Цайны замын аялал жуулчлал: МОНГОЛ ОРОЛЦОХ УУ, ОРХИГДОХ УУ?
Өвөр Монголын Өөртөө Засах Орон гэж Дэлхийн соёлын өвд нүүдэлчин ахуйн хэд хэдэн зүйлийг бүртгүүлчихсэн ард түмэн байхад үүдээ хаагаад мөнгө нэхээд суучихдаг эргүү Монголоор ер нь яах ч билээ.
2019-07-29

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛАА ӨӨРСДӨӨ СҮЙТГЭЛЭЭ
Монголчууд бид өөрсдөө энэ бие сэтгэлээрээ, улаан гараараа үндэсний аюулгүй байдлаа сүйтгэж байна! Нэг үгэндээ мөнгө олох гэж, гэдсээ тэжээх гэж ертөнцөөс заяасан газар нутаг, байгаль орчин, социализмын үед дөнгөн данган босгоод өгсөн нийслэл хотоо монголчууд өөрсдийгөө сөнөөж байна. Ерөнтцөд муухай харагдуулах бүх муу үйлийг монголчууд өөрсдөө хийж байна.
2019-07-27

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?
Одоогоос бараг нэг сарын өмнө Kincora Copper компани Өмнөговь аймаг дахь алт, зэсийн “Хүрэл үнэг” талбайдаа өрөмдлөг хийж эхэлсэн тухай Bloomberg-т мэдээлэв. Өрөмдлөгийн ажилд 6.25 сая ам.доллар зарцуулах бөгөөд эхний санхүүжилт нь ирэх нэг жилийн үйл ажиллагаа, 18 мянган метр хүртэлх гүний өрөмдлөгт зарцуулагдахад хангалттай гэж тус компанийн Ерөнхийлөгч Сэм Спринг онцолжээ.
2019-07-25

Хүүхэд аав ээждээ гомдох эрхтэй
Өнгөрсөн хавар Дорнод аймагт, хөдөө суманд нэгэн мянгат малчны хотонд арван хэдтэй жаахан хүү боож амиа хорлосон. Хаа байсан Өвөрхангайн тэр хүүхдийг зүүн хязгаарт бараг мэдээ ороогүй нялх байхад нь аваачсан байдаг. Хүү тэр айлын хотонд 10 жил амьдрахдаа сумын төв нэг ч орж үзээгүй, үргэлж морь малыг нь тэжээж, өглөөнөөс үдэш хүртэл хүнд хүчир ажил хийж, сэтгэл санааны маш их гутралд орсон байсныг өнгөрсөн хойно нь мэдсэн.
2019-07-24

ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ?
Төрийн төлөө төмсгөө хавдтал зүтгэсэн хэмээн ялархдаг хүн олон бий. Чамд хэрэгтэй учраас л тэгсэн бус уу? Чамд хэрэгтэй учраас л өвчтэй хүн эмчилж, ардын хүүхэд сурган хүмүүжүүлж, гудамжны хог цэвэрлэж, цэрэгт алба хааж, мал маллаж, будаа тариа тарьдаг. Цалин нь, орлого нь, нэр хүнд нь, хүлээн завшөөрүүлэх нь, бахархал нь гагцхүү ЧАМД л хэрэгтэй.
2019-07-23

Г.Батхүү агсны үхэл гэнэтийн учрал байсан уу, гэмт хэрэг болсон уу?
Хоёр сар гаруй шалгасных гэнэтийн учрал тохиолоор амиа алдав уу, гэмт хэргийн золиос болов уу? гэдгийг ялгаж салгаад, нэг мөр хэлчих хэрэгтэй. Гэмт хэргийн шинжтэй байгаад хэрэгтнийг илрүүлж чадаагүй байгаа бол тэрийгээ ч гэсэн хэлэх хэрэгтэй л дээ. Түүнээс биш дээрээс ямар “бошго” үзүүлэхийг хүлээгээд тэнгэр хараад суугаад байж болохгүй л дээ, цагдаагийн байгууллага.
2019-07-23

МОНГОЛЫН ГУРВАН СУЛРАЛ
Энэ бүхэн бас хүний өөрийн хөгжилтэй холбоотой. Боловсролын одоо байгаа тогтолцоо нь хүүхдийг сайн хүн болгохоос илүү мэдлэгтэй болгохыг зорьдог. Монголчуудад хамтрах, нийтийн сонирхлоо хамгаалах эрмэлзлэл бага.
2019-07-22

Автор нь С.Баяр, ард нь “Тулга”!
Түүний өсний гол бай эхлээд Х.Баттулгад, дараа нь Н.Энхбаярт чиглэсэн харагдана. Өнөөдөр эрх барьж байгаа хүмүүстэй муудалцахгүйгээр зорилгодоо хүрэх зарчимтай юм уу, дараагийн удаад зажлах “закуска” юм болов уу? Энэ бол түүний л тактик, стратеги гуай байх.
2019-07-19

УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлье
УИХ-ын гишүүдийг тоог нэмэгдүүлснээр парламентын чадавх л сайжрах юм. Шийдвэр гаргахад оролцож байгаа хүний тоо нэмэгдэх тусам алдаа гаргах магадлал багасдаг. Гэтэл 76 гишүүнтэй одоогийн парламент 39 гишүүнээр ирц бүрдүүлээд, 20 хүний саналаар шийдвэр гаргачихаж байна шүү дээ.
2019-07-19

Пост коммунизмын эмзэг цэг
Манайх шиг эдийн засаг буурай орнуудад хөгжлийн хамгийн том сорилт болоод буй авлигыг үндсэндээ хоёр төрлийн үзэгдэлд Фрэнсис Фукуяама хуваан тайлбарлажээ. 1. Рент (rent-seeking) 2. Клиентелизм (clientelism)
2019-07-18

Эмоцийн ач тус хийгээд хор хөнөөлийн тухай
Ер нь "хөх монголчууд" болон тэднийг турхирдаг улстөрчдийн эх оронч үзэл нь мөнгөөр л хэмжигддэг юм! Мөнгийг нь төлчихвөл унасан нутаг, угаасан ус маань "дараагийн асуудал" болдог нь одоо хэнд ч нууц биш болжээ.
2019-07-16

Амьдаараа домог болсон буянтай буурал
Үндэснийхээ их баяр наадмын энэ өдрүүдэд монголын залуу үеийнхэн түүхээрээ бахархаг, тэр бахархлын биет үлгэр жишээ нь миний нийтлэлийн энэ баатар болог гэж шийдлээ!
Халхын голын дайны 80 жилийн ой зун-намар тохиох учраас угтуулаад энэ нийтлэлээ тавьж байна гээд уншигчид минь бас ойлгоopoй!
2019-07-12

НААДАМ
Ардууд үндэсний баяртаа цэнгэж байснаас бус ардын хувьсгал гэгч хуурамч ухуулгыг дотроо тоодоггүй билээ. Наадмаараа хурд, бяр, уран мэх, цэц мэргэнээ сорилцож явснаас бус аль нэг цус асгаруулсан ялалтыг магтан дуулж, улс төржих гэж цугларч байсангүй.
2019-07-10

Хувь хүний эрх чөлөөгүйгээр улс үндэстний эрх чөлөө гэж байдаггүй
Хувь хүний эрх чөлөөгүйгээр үндэсний эрх чөлөө гэж байхгүй гэдгийг бид өнгөрсөн нийгмээс харсан. Хувь хүний эрхийг 70 жил үгүйсгэж яваад тоглоомын улс болсон түүх бас бий. Тэгэхээр ардчилсан нийгмийн үндсийн үндэс нь хувь хүний эрх, эрх чөлөө юмаа гэж...
2019-07-10

PLAYTIME-ынхан эх орноо "ХОГИЙН САВ" биш гэж хэллээ!
Өнөөдөр Playtime-ынхан тэр эрх чөлөөг эдлэн, эрх чөлөөт орны эрх чөлөөт иргэний хувиар өөрсдийн ертөнцийг босгож байна.
2019-07-08

Бурхан багшийн сэжиг
Нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй ёс суртахуун гээчийг үүнээс илүү тодорхой болоод ойлгомжтой томъёолох аргагүй.
2019-07-05

Мартагдсан нэгэн түүхийн дэнслэгч
Сүрэнжав гуай ярьдаг, бүр Зөвлөлтийн Элчин сайдтай цэц булаацалдан амыг нь тагладаг нэгэн сэдэв байлаа. Тэр нь “Манай улс ЗХУ-д өргүйгээр үл барам, харин бага сага авлагатай байх учиртай” гэх сэдэв.
2019-07-03
