x

Хувь хүний эрх чөлөөгүйгээр улс үндэстний эрх чөлөө гэж байдаггүй

Өнгөрөгч долоо хоногт “Боловсролд суурилсан улс төр” ТББ-аас зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр Э.Бат-Үүл хувь хүний эрх, эрх чөлөө гэж юу болох тухай нэгэн сонирхолтой түүх өгүүлсэн билээ.

Соц нийгмийн үед сэргийлэхийн ажилтнууд Их дэлгүүрийн үүдэнд зогсч байгаад үсээ ургуулсан залуусын үсийг тахианы өд зумлаж байгаа аятай угаар нь хайчилж, өргөн өмднийх нь түрийг ташаанд нь хүртэл цуу татаж нүцгэлээд явуулдаг байсан тухай. Ингэж моодорхсон залуус "хөрөнгөтний үзэл суртлыг дэлгэрүүлсэн" ялд унадаг байж. Барууны хөгжим, дуу сонсох ч хориотой. Тэр үеийн залуус “Битлз”-ийг сонсохын тулд нэгнийхээ гэрт цуглаж, хажуу айлдаа мэдэгдэхгүйн тулд хаалгаа түгжиж байгаад хамгийн нам дуугаар сонсдог байв. (Гэсэн ч тэдгээр пянзуудыг зөвхөн аав ээж нь гадаадад дипломатаар ажилладаг айлын хүүхдүүд л олж авах боломжтой байв)

Харин сая Улаанбаатарт гурав хоног үргэлжилсэн PlayTime амьд хөгжмийн наадмын үеэр манай залуус хэрхэн биеэ авч явсныг бид харсан. Хүн бүр өөрийн биеэ авч явах байдал, амьдралын хэв маягаар өөрийнхөө үнэт зүйлийг бүтээж байдаг. Үнэт зүйл гэдэг бол хүний амьдрах орон зай юм аа гэж. Р.Чойномыг эсэргүү шүлгүүдгүйгээр, Б.Баабарыг "Бүү март: Мартвал сөнөнө"-гүйгээр төсөөлөөд үз дээ.

Бас нэг жишээ. 1980-аад онд Японы Наритагийн онгоцны буудлыг барихаар улсаас газар чөлөөлжээ. Нэг фермерээс бусад нь бүгд газраа чөлөөлсөн байна. Нисэх буудал баригдсанаас хойш өвгөн өөрийн газар дээр амьдраагүй боловч жил бүр Наритагийн онгоцны буудлаас сая долларын нөхөн төлбөр авдаг. Олон онгоц хөөрч, бууж байгаа нь миний эрүүл мэндийг хордуулж байна гээд. Иргэнээ хүндэлдэг төртэй нийгэм ийм байдаг. Одоо ч гэсэн өвгөн заргалдсаар л яваа. Учир нь 2020 оны олимпид зориулж онгоцны буудлын нисэх зурвасыг өргөтгөж байгаа юм байна. 

Монголд ч гэсэн Э.Бат-Үүлийн үед хотын захиргаа газраа чөлөөлж чадаагүйн улмаас Гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөр нуран унасан билээ. Тэгэхээр манайд ч гэсэн хувь хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл тодорхой түвшинд байдаг байх нь. Хувь хүний эрх, эрх чөлөөний үндсэн зарчим нь нэг хүний эрх, нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. Төрийн эрхээр биш.  

Хувь хүний эрх чөлөөгүйгээр үндэсний эрх чөлөө гэж байхгүй гэдгийг бид өнгөрсөн нийгмээс харсан. Хувь хүний эрхийг 70 жил үгүйсгэж яваад Зөвлөлтийн тоглоомын улс болсон бас нэг жишээ бий. Тэгэхээр ардчилсан нийгмийн үндсийн үндэс нь хувь хүний эрх, эрх чөлөө юмаа гэж.

Гэвч хүний эрхийг дээдэлдэг улс орнуудад хариуцлага гэдэг бас нэг юм дагалдаж явдаг. Хүн өөрийн амьдралаа өөрөө жолоодох эрхтэй байхаас гадна түүнийгээ авч явж чадахуйц хариуцлагатай, хангалттай хэмжээний боловсролтой байх ёстой гэсэн үг. Тийм хэмжээний боловсролыг олгох нь харин төрийн үүрэг.

Бас нэг жишээ. Наадмаар борлуулахаар хөдөөгөөс хонь тууж ирсэн иргэнээс сэтгүүлч асууж байна гэнэ.

-Та хэдэн хоньтой ирэв?

-400 хоньтой ирлээ.

-Хэдийг нь борлуулав?

-200-г борлууллаа.

-Үлдсэн 200-г нь яах гэж байна?

-Төр засаг л мэдэх байх даа...

Өөрөөр хэлбэл, хүн өөрийн өмчийг худалдан борлуулах эрхтэйгээс гадна өмчийнхөө эрсдлийг ч бас тооцохуйц хариуцлагатай байх ёстой гэсэн үг. Үүний тулд төр иргэндээ тэгш гараанаас эхлэн боломж буюу боловсролын тэгш байдлыг олгох ёстой.

Өнөөдөр Монголын хүүхдүүдийн бараг 20 орчим хувь нь хувийн дунд сургуулиудад суралцаж, ерөнхий боловсролоо авч байгаа. Эндээс эхлээд боловсролын тэгш байдал алдагддаг. Хувийн сургууль, улсын сургууль хоёрын боломж, нөхцөл ямар ялгаатайг бид бүгд мэднэ. Хувийн сургуульд 20 хүүхэд нэг ангид сурч байхад улсын сургуулийнх 50, 60-уулаа сурч байх жишээтэй. Эндээс эхлээд сурч боловсрох эрхийн тэгш байдал алдагддаг. Чинээлэг айлын хүүхдүүд хувийн сургуульд суралцсанаараа ирээдүйд нийгмийн бүх баялгийг булаах түвшинд хөгжиж, чинээлэг бус олонхиос тэр боломж улам бүр холдож байна. 

Үүгээр хувийн сургуулиудыг хавчиж боох санаа агуулаагүй юм шүү. Эсрэгээрээ, адаглаад улсын сургуулиудынхаа анги дүүргэлтийг хувийн сургуулиудын түвшинд авчирах хэрэгтэй, сургууль, багш нарынхаа тоог нэмэгдүүлэх, цалин хөлсийг нь дордуулахгүй байх хэрэгтэй гэсэн санаа. Үүнийг л баялгийн тэгш хуваарилалт гэдэг. Түүнээс биш уул уурхайгаас олсон жаахан мөнгөө иргэн бүртээ тэгш хувааж өгөөд, хувааж идээд амар сайхандаа жаргахын нэр биш юмаа л гэж байна.

Эрүүл мэндийн салбар ч ялгаагүй. УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл хэлэлцэж байгаа энэ үед ажлын хэсгийнхэн Л.Оюун-Эрдэнэ сайдыг хайгаад олохгүй байгаа гэнэ. Өнгөрсөн баасан гаригаас хойш. Бодвол Солонгос явсан биз. Нэг хэсэг нь хөлөө шалбаллаа гээд гадаад руу нисчихдэг, нийтээрээ улсын эмнэлгийн дараалал хүлээсээр хагалгаанд орч чадалгүй “чадхийдэг” байвал эрүүл мэндийн үйлчилгээ тэгш бус байна аа л гэсэн үг. Байгалийн баялгийн үр шимийг боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдалд зарцуулах нь жинхэнээсээ баялгийн тэгш хуваарилалт юм.

Жишээ нь, Улаанбаатарт 8 баллын хүчтэй газар хөдлөлт болбол нийт барилгын 80 хувь нь нурж унахад бэлэн байна гэдэг судалгааг мэргэжлийн байгууллагууд хэлээд удаж байна. Энэ тохиолдолд манай аврах алба буюу Онцгой байдлынхан, арми, зэвсэгт хүчнийхэн ард иргэддээ туслахад бэлэн байна уу? Эсвэл хүрз бариад шороо ухах нь зохимжтой байна уу? гэдэг асуулт. Хариулт нь тодорхой.

Хэдэн жилийн өмнө согтоод гадаа унтаж байгаа хүнийг эрүүлжүүлэхэд хорих биш, эмнэлгийн хордлогын тасагт тусламж үзүүлэх хууль баталсан чинь “Архичдаар эмнэлгийг дүүргэлээ. Эмч нарыг доромжиллоо” гэж эсэргүүцсээр байгаад болиулсан. Уг нь бол архичин хүн ч гэсэн энэ нийгмийн нэг гишүүн. Монгол Улсын гурван сая хүний авч байгаа эрүүл мэндийн стандарт үйлчилгээг архичин хүн ч гэсэн авах эрхтэй. Ингэж байж бид хүн төвтэй нийгэм, хүмүүнлэг ардчилсан нийгмийн тухай ярина. Түүнээс биш соц үеийнх шиг нийгмийнхээ нэг хэсгийг “архичин, биеэ үнэлэгч” нэр зүүж, Мааньтийн хориход аваачиж түгжчихээд араар нь өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангана гэж байхгүй л дээ.

Гэвч энэ бүхэн хэн нэгний өрөвч сэтгэл, сайхан итгэлээр бий болчихдаг эд биш. Үүний тулд урт хугацааны бодлого, үзэл санааны тогтвортой байдал хэрэгтэй. Үүнийг нь хийдэг институц нь улс төрийн нам. Түүгээрээ олон нийтийн өмнө амлалт авч сонгуулиар эрх мэдэлд хүрдэг бодлогын намууд байх ёстой. Өнгөрсөн 20 гаруй жил үргэлжилсэн эрх мэдлийн зодооны золиосонд хаягдсан энэ бодлого, үзэл баримтлалаа Ардчилсан нам сэргээн зарлаж эхлээд байна. Энэ бол одоо ярьж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөс дутахгүй том үзэл санаа.

Хэрвээ улс төрийн нам болгон нийтийн эрх ашгийн төлөө өөр өөрийн үзэл санаа, цэгцтэй бодлоготой байгаад, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тууштай явдаг байсан бол Үндсэн хуульд ч гэсэн ийм том хэмжээний өөрчлөлт оруулах, нийгмийг бүхэлд хамарсан маргаан өрнүүлэх шаардлагагүй ч байсан юм бил үү?

Хуулийг ухаантнуудад бус, тэнэгүүдэд зориулж хийдэг гэх үг ч бас бий...

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 5 цаг 8 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 5 цаг 19 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 6 цаг 56 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 7 цаг 13 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо 7 цаг 24 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ 7 цаг 33 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ 7 цаг 39 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 7 цаг 46 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 7 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 23 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө Өчигдөр 17 цаг 00 мин Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 12 цаг 23 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна Өчигдөр 12 цаг 10 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна Өчигдөр 11 цаг 57 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Өчигдөр 09 цаг 31 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Өчигдөр 09 цаг 22 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Өчигдөр 08 цаг 43 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ Өчигдөр 08 цаг 32 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ Өчигдөр 08 цаг 13 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ Өчигдөр 08 цаг 06 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ 7 хоногт Монгол Улсад Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top