x

Шадар сайд Х.Ганхуяг ОБЕГ-ын үйл ажиллагаатай танилцав

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, хууль, эрхзүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, хүч хэрэгсэл, гадаад харилцаа, хамтын ажиллагаа болон хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Онцгой байдлын байгууллага нь Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлыг хангах тухай хууль, Улсын нөөцийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний Монгол Улсын төлөвлөгөө, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги зэрэг баримт бичгүүдийг мөрдлөг болгон, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна.

Түүнчлэн  29 гадаад улс орны ижил төстэй, чиг үүрэгтэй төрийн байгууллага, 34 олон улсын болон төрийн бус байгууллагатай хоёр талт болон олон талт хамтын ажиллагаатай. НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага, Азийн гамшгийн аюулыг бууруулах төв, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Олон улсын атомын энергийн агентлаг, Олон улсын галын байгууллагын дарга нарын Азийн холбоо, Япон, Солонгос, Туркийн хамтын ажиллагааны байгууллагууд, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын болон төрийн бус байгууллагатай гамшгаас хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байгааг онцоллоо.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид он гарсаар 11 дүгээр сарын 30-ны байдлаар  4974 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 4272 хүний амь нас, 423 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалаад байна. 

Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг энэ үеэр ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болон ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабын үйл ажиллагаатай мөн танилцлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 40 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 45 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цаг 49 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 9 цаг 56 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 9 цаг 59 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 3 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 цаг 7 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 10 цаг 10 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 27 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 41 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 45 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 48 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 2 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 7 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 16 цаг 10 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 14 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 16 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 22 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 29 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top