x

Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов

Өмнөд Солонгосын хөл бөмбөгийн од тамирчин Сон Хён Минийг сүрдүүлсэн хэргээр даваа гарагт нэг эмэгтэй, нэг эрэгтэйд хорих ял оноожээ. 

Сөүлийн төвийн дүүргийн шүүхээс Ян овогт 20 орчим насны эмэгтэйд дөрвөн жилийн хорих ял, түүний 40 орчим настай хуучин найз залуу Ён овогтонд хоёр жилийн хорих ял тус тус оноосон байна.

Ян өнгөрсөн оны зургаадугаар сард “Лос-Анжелес” клубийн тоглогч Сон Хён Минд ургийн хэт авиан шинжилгээний зураг илгээж, түүнээс жирэмсэн болсон гэдгээ олон нийтэд зарлана хэмээн сүрдүүлсэн хэргээр яллагджээ.

Уг эмэгтэй анх сүрдүүлэхээр төлөвлөж байсан өөр эрэгтэй нь сүрдүүлсэн шинжтэй зурваст нь хариу өгөөгүй тул Сон Хён Мин рүү хандсан нь тогтоогдсон байна.

Хожим нь энэ оны 3-5 дугаар сарын хооронд Ян, Ён нар жирэмсэн болсныхоо дараа үр хөндүүлсэн гэж гэр бүлийнхэн болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлнэ хэмээн Сон Хён Минийг сүрдүүлж, түүнээс дахин 70 сая вон авахыг оролджээ. Ёныг сүрдүүлэхийг завдсан хэргээр ялласан байна.

“Жирэмсэн гэдгээ мэдсэнийхээ дараа Ян хэнээс хүүхэдтэй болсноо огт баталгаажуулаагүй. Хохирогчийн хувьд олны танил хүн тул гэмт хэрэгтэй холбоотой асуудал нь эмзэг сэдэв байсан бөгөөд шүүгдэгчид үүнийг ашиглан их хэмжээний мөнгө авахыг завдсан нь гэмт хэргийг улам ноцтой болгож байна” гэж шүүх бүрэлдэхүүн мэдэгджээ. Мөн хохирогч “сэтгэл санааны хувьд ихээхэн хохирол амссаныг” онцолсон байна.

 Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Faith Moce (198.244.253.161)
    RECOVERY YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m truly grateful for the service of Geo Coordinates Hacker. I never would have imagined that I could recover my stolen bitcoins and gain back access to my wallet after losing everything to a fake investment platform. It’s truly amazing the kind of service Geo Coordinates Hacker. I was able to recover all that was stolen from me within 72 hours, Geo Coordinates Hacker is very professional indeed. If you ever doubt the recovery of cryptocurrency once it is lost, I suggest you rethink and research more before losing hope. There are so many victims of cryptocurrency scams who concluded that it is impossible to recover their funds. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone who wishes to recover there lost funds contact the following email address; Email: ( geovcoordinateshacker@gmail.com ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 12 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top