x

“Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар “Нэгдүгээр тойрог зам” төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Учир нь нийслэлийн авто замын түгжрэлийг багасгах, хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сааруулах, Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг хуваалцахаар “Шинэ тойрог зам” төслийг нэг, хоёрдугаар тойрог замтай байхаар хэрэгжүүлэхийг НЗДТГ мэдээлэв.

“Нэгдүгээр тойрог зам” нь нийслэлийн төвийн зургаан дүүргийн газар нутгийг хамарч 24.8 км урт, 8-10 эгнээ үргэлжилнэ. Төслийн санхүүжилт 3.2 их наяд төгрөг. Үүний 15 хувийг буюу 492 тэрбум төгрөгийг холбогдох хууль, тогтоол, журмын дагуу “Эрдэнэс Монгол” нэгдэл санхүүжүүлэхээр гэрээ байгуулсан. “Эрдэнэс Монгол” нэгдэл нийгмийн хариуцлагын хүрээнд Засгийн газрын “Авто замын эхлэл, төгсгөл, эргэлтийн цэг, солбицол батлах тухай”, “Улаанбаатар хотод барих тойрог хурдны замын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг үндэслэн санхүүжилтийг нь гаргах ажээ.

Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтыг урагшлуулахад хамтран ажиллана. Төслийн анхны хөрөнгө оруулалт нь ашиглалтад орсноос хойш 7 жилийн дараа нөхөгдөнө. Нийт төсөвт өртгийн 49 хувь нь дотоодын зах зээлд эргэлдэх учир үндэсний үйлдвэрлэл, ажлын байрыг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.

“Нэгдүгээр тойрог зам” төслөөр 24.8 км авто замаас гадна 9 км гүүрэн байгууламж, 2 км тунел барина. Үүний бэлтгэлийг энэ онд базаагаад 2026 оноос барилгыг нь барьж, 2028 оны 12 дугаар сард төслийг хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Тус авто замыг ашиглалтад оруулснаар хотын төвийн авто замын түгжрэлийг 20-25 хувиар багасгахаар тооцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 42 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 47 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цаг 51 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 9 цаг 58 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 0 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 5 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 цаг 9 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 10 цаг 12 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 29 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 43 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 47 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 50 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 3 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 9 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 16 цаг 11 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 16 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 18 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 24 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 31 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top