x

2026 оны ДАШТ-ийн финал Нью-Жерсигийн “Метлайф” цэнгэлдэхэд болно

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ шувтаргын тоглолт 7 дугаар сарын 19-ний өдрийн 15:00 цагт АНУ-ын Нью-Жерси муж улсын Ист-Резерфорд хотын “Метлайф” цэнгэлдэх хүрээлэнд болно. 

Ирэх онд АНУ, Канад, Мексикт 48 орны хөл бөмбөгийн шигшээ баг оролцох 104 тоглолтын цагийг ФИФА танилцуулжээ. 54  тоглолт өдрийн цагаар явагдах бол 50 тоглолт оройн 18:00 цагаас хойш эхэлнэ. 

Эхний тоглолт 6 дугаар сарын 11-нд Мехико хотод Тринидад ба Тобаго болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын багуудын хооронд орон нутгийн цагаар 13:00 цагт эхэлнэ.

Ширүүн өрсөлдөөнтэй шөвгийн 8-ын тоглолтууд 7 дугаар сарын 9-нд Массачусетс муж улсын Фоксборо хотын “Жиллетт” цэнгэлдэхэд 16:00 цагт эхэлнэ. Харин дараагийн өдөр нь Калифорни муж улсын Инглвүүд хотын "SoFi" цэнгэлдэхэд өдрийн 12:00 (Зүүн бүсийн цагаар 15:00)-д үргэлжлэхээр товлогджээ.

Шөвгийн 8 багийн сүүлийн хоёр тоглолт 7 дугаар сарын 11-нд Майами хотын “Хард Рок” цэнгэлдэхэд 17:00, Канзас-Сити хотын “Эрроухед” цэнгэлдэхэд 20:00 цагт болно.

Хагас шигшээ тоглолт 7 дугаар сарын 14-нд Техас муж улсын Арлингтон хотын "AT&T" цэнгэлдэхэд 14:00, дараагийн өдөр Атланта хотын "Mercedes-Benz" цэнгэлдэхэд 15:00 цагт эхэлнэ. Эдгээр цэнгэлдэхийн аль аль нь задгай дээвэртэй ажээ.

ДАШТ-ий ¼ шигшээ тоглолтуулыг оруулаад 78 тоглолт АНУ-д, харин Канад, Мексикт тус бүр 13 тоглолт болно.

Канад, Мексикийн багуудаас гадна Өмнөд Солонгосын шигшээ баг АНУ-д нэг ч тоглолт хийхгүй. Тэд эхний тоглолтоо Мексикийн Гвадалахара хотод Чех, Дани, Ирланд эсвэл Хойд Македон улсуудын багуудын аль нэгтэй хийнэ. Дараа нь эхний тоглолтоо хийсэн цэнгэлдэхэд Мексикийн “Эль Три” багтай өрсөлдөх бол Мексикийн Монтеррей хотод ӨАБНУ-ын багтай хэсгийн шатны тоглолтоо дуусгана.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 19 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 17 цаг 24 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цаг 28 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 35 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 38 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 42 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 46 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 49 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 6 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 20 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 23 цаг 24 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 23 цаг 27 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 41 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 46 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 48 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 53 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 55 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам Өчигдөр 10 цаг 07 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top