x

Монгол Улс COP17-оор хөрөнгө оруулалт татах гурван гол чиглэлээ тодорхойлов

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Д.Батмөнх "Nature Summit 2025" арга хэмжээний нээлтийн индэрт Монгол Улсыг төлөөлөн үг хэлэв.

Нээлтийн илтгэгчдийн эгнээнд Конвенцын Дэд гүйцэтгэх дарга хатагтай Андреа Меза, Панама Улсын Байгаль орчны яамны төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил болон сайн үйлсийн түншүүд хамт оролцлоо.

"Nature Summit 2025" нь улс орнууд, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, санхүүгийн байгууллагууд болон олон улсын түншүүдийг нэгтгэн, байгаль, газар, ус, уур амьсгалын асуудлаар хамтын шийдэл, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцдэг дэлхийн хэмжээний чуулган юм. Монгол Улсын хувьд уг арга хэмжээнд оролцох нь 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлыг олон улсын шаардлага, хөрөнгө оруулалтын чиг хандлагатай уялдуулах, түншүүдтэй холбогдох чухал боломжийг бүрдүүлж байна.

Нээлтийн үеэр Д.Батмөнх Монгол Улсын цаашдын хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалт шаардлагатай гурван гол чиглэлийг танилцуулав.

Үүнд:

  • Бэлчээрийн экосистем болон тогтвортой мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ,
  • Усны нөөцийн тогтвортой менежмент ба газар-усны нэгдсэн уялдаа,
  • Байгальд түшиглэсэн, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтэц.

Тэрбээр эдгээр чиглэлүүдийг олон улсын түншүүдтэй хамтран хөрөнгө оруулалт татах боломжтой, бодит төсөл хэлбэрээр хөгжүүлэх зорилготой байгааг онцолж, COP17 нь хамтын шийдэл, хөрөнгө оруулалт болон бодит үр дүнг бий болгох талбар болно гэдгийг тэмдэглэв.

 Монгол Улс "Nature Summit 2025" арга хэмжээнд оролцсоноор санаачилга, бодлогоо олон улсад таниулах, донор байгууллагууд болон хувийн хэвшлийн түншлэлээ бэхжүүлэх, COP17-ын бэлтгэлд шаардлагатай санхүүжилт, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхмыг хийж байна. COP17 нь зөвхөн олон улсын хамтын нийгэмлэгт төдийгүй Монгол Улсад эдийн засаг, байгаль орчны менежмент, бүс нутгийн манлайлалтаараа өгөөжтэй, урт хугацааны үр дүн авчрах хурал болохыг онцлов гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top