x

Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ наминчил!

АН бүрэн эрхийнхээ дагуу хуулийн төсөл өргөн барихаар судалж байгаа гэнэ. Компаниудыг татварын өршөөлд хамааруулах хуулийн төслийг “унагаасан” ч, баталсан ч энэ бол зөв алхам болно. Ямартай ч татварын хүнд дуулга АН-ынханд “тав тухтай” биш байгаа юм байна.

Би ч гэсэн татварын өршөөлд компаниудыг нэг удаа хамруулах хүсэлтэй байна. Ковидын цар тахлын үеэр компаниудад учирсан хохирлын төлөө төр нэг удаа ийм үйлдэл хийхгүй бол сөхөрч байна шүү дээ. Үнэндээ татварын өрөө хойшлуулж, бөөгнөрүүлэхийг зөвшөөрснөөс өөрөөр төр тэр үед компаниудад яаж тусалсан юм бэ? Бүгд өртэй, хэцүү байна. Хэцүү биш байгаа компани цөөн, тэдний ихэнх нь зөв, цэвэр компани байж болох ч тодорхой хэсэг нь бохир мөнгө угаадаг ажил хийдгийг ч олон нийт мэднэ. Тэд гялс манас татвараа төлдөгөөрөө гоё сайхан бөгөөд бид түүнд нь нүд, чихээ таглуулдаг ч байж болох юм. Татвараа шударгаар төлдөг компаниудын “ариун цэврийг” хуулийнхан шалгана биз. АН-ынхны зүгээс уг хуулийн төслийг судалж бэлтгэж буй Ажлын хэсэг нь өмнө нь баталж хэрэгжүүлж байсан татварын өршөөлийн хуулиудаас ямар сургамж авсан талаар нарийвчлан судалж буй аж. Тухайлбал, 2008 онд татвар, 2015 онд хөрөнгийн маягтай буюу оффшор, хууль бус,  бүртгэлгүй хөрөнгийг ил болгоход нь өршөөл үзүүлсэн байдаг. 

Харин энэ удаа татварын өршөөлийн асуудлыг ярихаас аргагүй болсон зарим тоо баримтыг бас бодууштай байгаа юм. Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 120 мянга орчим ААН байна. Үүний 75 мянга буюу олонх нь татварын өрийн асуудалтай. Өнгөрсөн жил энэ тоо 50 мянга байсан бол энэ жил 75 мянга болж өссөн. Ганц нэг аж, ахуй нэгж татварын өртэй тухай асуудал байсан бол хариуцлагагүйнх гэж хэлэхсэн. Гэтэл нэг жилийн дотор 25 мянган ААН татварын өрийн дарамтад орж байна гэдэг нь системийн, тогтолцооны асуудал байна гэсэн үг.  Тиймээс асуудлыг тогтолцооны үүднээс эргэн харах зайлшгүй шаардлага үүссэн. Мөн ЖДҮ эрхлэгчдэд ээлтэй байх бодлогод онцгой анхаарах нь нийгмийн захиалга болоод байна. Тиймээс татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй хамтад нь өргөн барьж, цаашид татварын хувь хэмжээ, дарамт ачааллыг багасгах, компаниудыг чөлөөтэй ажиллах боломжоор хангах зорилт тавьсан хэмээн тайлбарлаж байгаа юм. Үүнтэй зэрэгцүүүлэн өнөөдөр ийм олон ААН яагаад татварын өрөнд орчихов гэдгээ эхлээд ярих ёстой. Яагаад гэвэл дааж давшгүй өндөр хэмжээтэй бөгөөд олон төрлийн татвар төлөөд байгаа юм. 

Инээдтэй, алдаатай санагдаж болох хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ХАОАТ-ыг “устгах” тухай ярьж байна. Америк, Монголдоо биш ээ, ерөөсөө татварыг зохиосон шигээ нөхцөл байдалдаа тохируулаад шинээр бий болгож, заримыг нь устгаж ч болно. Энэ бол хадан дээр сийлсэн хууль биш. Хүний амьдралаас урган гарсан. Ер нь энэ талаар сонгуулийн үеэр л санал авах гэж гоё ярих бус, бүхэлд нь харах цаг болсон. Ерөнхий сайд Г.Занданшатар “Татварын дарамтыг 3-4 их наяд төгрөгөөр бууруулна гэсэн. Энэ бол “алга ташуулсан” гоё мэдээ яах аргагүй мөн. Харин хэнээс, яаж гэдэг нь хамгийн их анхаарал татаж, тодорхой задаргаа хүсэж буй юм. 

Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар “Татварын ачаалал  бууруулахтай холбоотой том тооны эхний 800 орчим тэрбум төгрөг нь ирэх онд орж ирнэ. Нийгмийн даатгалын шимтгэл, татварын шинэчлэлүүд нэг удаагийн төсөв дээр багтаах боломжгүй учраас ирэх онуудад буюу 2028 он хүртэл үе шаттай авах арга хэмжээ юм” гэж тайлбарлаж байсан. Та нар итгэж байна уу? Би лав итгэхгүй байна.Яагаад гэвэл түүний яриад байгаа реформын тактик үндсээрээ буруу харагдаад байгаа юм. “Бүгдийг хүчээр”! “Татварын орлогоо заавал биелүүл” гэж үүрэгдэж байна. Яаж? Үүний хариулт нь “Татварын албаны бодлогыг шийтгэх төвтэй биш, урьдчилан сэргийлээд, зөвлөж туслаад, илж таалаад, хамтдаа хөгжүүлэх зарчимд шилжүүлэх ёстой” гэнэ ээ. Цаашилбал, “Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг саатуулахгүй, хэвийн үргэлжлэх нөхцөлийг хангах, бизнесээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татахад тушаа болж буй бүх шатны хүнд суртлыг халах, татварын эрсдэлийн үнэлгээг дэмжих, чадавхжуулах үйлчилгээтэй уялдуул...ля ля ля” гэж байна. 

Үгүй ээ. Шулуухан хэлье, “Та Татварын реформ хийж чадахгүй!”. Яагаад гэвэл татварын реформ хийнэ гэдэг нь маш өндөр санхүүжилтийн өртөгтэй ажил. Өнөөдрийнх шиг ийм өндөр инфляцтай үед татварын реформ хийж болдоггүй, чаддаггүй. Бодлогын хүү 12 хувьтай байхад та нийгмийн даатгалын реформ ярих нь байтугай бодох ч хэрэггүй. Одоогоос арван жилийн өмнө Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргал ажиллаж байх үед инфляц 2 хувьтай байв. 2012 онд ажлаа хүлээж авахад нь 14 хувийн инфляцтай байхад нь бодлогын арга хэрэгслүүдээр “тоглосоор” байж 2 хувьд авчирч байсан. Тэгэхээр өнөөдрийн 9.9 хувиас 2 хувь руу авчрах уг нь амархан даа. Харамсалтай нь инфляцийн тухай огт ярихгүй байгаа юм. Энэ маш “аймшигтай”. Юугаараа аймшигтай вэ гэвэл юунаас үүссэн, яаж буулгахаа мэдэхгүй байгаа учраас реформ нь худлаа байх магадлал 200 хувь! Инфляц өндөр, түүнээс болоод зээлийн хүү өндөр. Энэ бол реформ хийх өртөг чинь. Манайхан инфляц өндөр байгаа шалтгаанаа эрэлтийн гаралтай гэж гүтгээд байгаа юм. Тэр Хятадад чинь инфляци 0 хувь болоод удаж байна. Инфляци импортоод байгаа юм алга. Харин нийлүүлэлтийн гаралтай инфляц бол байна. Энэ бол бизнес дэх төрийн зохицуулалт. Үүнийгээ багасгая гэж хэлээд л эсрэгээрээ ихэсгээд байгаа шүү дээ. 

Г.Занданшатар Та таван жил таван сар УИХ-ын даргаар ажилласан. МАН Монголбанкийг есөн жил удирдлаа. Та нар инфляц өсөхөд хангалттай үүрэг гүйцэтгэсэн байгаа биз? Яагаад инфляц яриад байна вэ гэхээр реформ хийх ганц нөхцөл чинь учраас тэр. Монголбанкны ерөнхийлөгч нар инфляц бууруулах тухай ярихаа больсон. УИХ үүнийг шаардах ёстой байсан. Монголбанкны ерөнхийлөгчийн мандатаар олгосон гол үүрэг нь төгрөгийн тогтвортой байдал, дотоод санхүүгийн тогтвортой байлгаж эдийн засгийг өсгөх хоёр чухал үүрэг. Гэтэл төгрөгийн тогтвортой байдлаа гадаад валютын ханштай холбож тайлбарлаад байх юм. Төгрөгийн тогтвортой байдал чинь төгрөгөөр худалдан авах бараа, үйлчилгээний үнэ тогтвортой байх явдал юм. Ханш биш шүү. Ингээд төгрөгийн худалдан авах чадвар чинь таны улстөр, популист арга хэмжээнүүдээс болоод улам буурсаар байна. Санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж эдийн засаг өсгөх үүрэг нь биелсэнгүй. 

Ийм л УИХ, Монголбанкны ерөнхийлөгчтэй учраас татварууд нэмэгдсээр байна. Жишээ нь нэг компани 8 тэрбум төгрөгийн татварын өртэй гэнэ ээ. Төлөх боломжтой бол хуулиа ч биелүүлээд, амар амгалан ажиллахаа ч бодоод төлөх байсан. Төлөх боломжгүй учраас төлж чадахгүй байна. Татвараа төлж чадахгүй ч бизнес хийж байна гэж өөрийгөө хуураад, төр нь бизнесээ дэмжиж ажиллана гэж бизнесийнхнээ хуурч, ковидын үеэс хойш олон ААН ийм зовлонд уналаа. Гол буруутан нь өндөр инфляц. Өндөр инфляцийн буруутан нь хуулиар үүрэг хүлээсэн Төв банкны удирдлагууд. Инфляцийг онилж ажиллаагүйн улмаас арваад хувийн инфляциас эдийн засгийг сайжруулах, ядуурлыг бууруулах, хуримтлалтай болохыг ухуулах ямар ч боломжгүй, үр дүнгүй шүү дээ. Тэгэхээр миний хувьд яагаад Компаниудад үзүүлэх татварын өршөөлийн нэг удаагийн хуулийн төслийг өргөн бариасай гэж дэмжээд байна вэ гэхээр буруу оношилж, ажиллаж, муу нөхцөл байдалд хүргэсэн нүглээ төр наминчлах ёстой. 

Үнэндээ гоё сайхан шийдэл биш гэдгийг мэдэж байна. Компаниудад учирсан өрийн дарамт, дампуурлын илдний ирийг л түр зуур намдаах эм төдий юм. Инфляцийг бууруулбал татварын өрөө өөрсдөө хариуц, бусад нь төлж болоод л байна гэж хатуурхаж болно л доо. Гэтэл маш олон төрлийн татварыг өндөр хэмжээгээр төлүүлээд байгаагийнхаа төлөө нэг удаа өршөөхөд яагаад болохгүй гэж? Иргэд бол бүр ч хүнд дарамтад байна. Цалингаасаа татвар төлнө, үлдсэнээс нь зарцуулах бүртээ дахиад НӨАТ төлнө. Энэ тухай ярих гэхээр НӨАТ-ын буцаалтыг хоёр хувь, таван хувь гэж марган төөрөлдүүлнэ. 

Ийм нөхцөлд сөрөг хүчин юу гэх бол? Яагаад ядахдаа татварын асуудлаар дуугардаггүй юм бол? Тэдэнд ААН-үүдийн энэ дарамт аятай, тухтай байгаа болохоор тэр үү хэмээн олон нийт бухимдаж байна. Ингээд АН-ын бүлгийн дарга лав “сэрлээ”. Магадгүй энэ хуулийн төсөл батлагдахгүй байх л даа. Батлагдах магадлал миний таамгаар лав маш бага. Гэхдээ сөрөг хүчин үүргийнхээ дагуу дуугарч байгаа нь зөв санагдсан. Эргээд тэд хувийн хэвшлийнхэндээ хэлэх үгтэй. Өвөл ч бай, хавар ч бай, Засгийн газрыг огцруулах жагсаал боллоо гэхэд барих лозунгтай болж байгаа юм, яадгийм. АН бүрэн эрхийнхээ дагуу хуулийн төсөл өргөн барьсан тохиолдолд УИХ хэлэлцэх л учиртай.

Дашрамд, Г.Занданшатарын “реформ”-оос ганц авууштайг дурдъя.  “Татварын ерөнхий газрын шинэ удирдлага татварын реформыг хэрэгжүүлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюун ашигла” гэсэн. Энэ бол дэлхий нийтийн чиг хандлага. Дагах ёстой. Үүнийг ойлгохгүйгээр, үүнд бэлдэхгүйгээр гадаад ертөнцтэй эдийн засгийн харилцаа үүсгэх боломжгүй болно. Гэхдээ өнөөдрийн, маргаашийн, ойрын таван жилийнх нь тактик энэ мэдээд байгаа “юм”-ныхаа эсрэг яваад байх юм. Жишээ нь тэрбээр “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж татварын орлогын төлөвлөгөөг 3.7 их наяд төгрөгөөр бууруулсан. Татварын алба нь хуулиар батлагдсан 17.9 их наяд төгрөгийн орлогын төлөвлөгөөг ямар ч нөхцөлд бүрэн биелүүлж ажиллах шаардлагатай” гэв. Ингэж үүрэгддэг. Төвлөрсөн татварт үрэлгэн ханддаг, хариуцлага тооцох тогтолцоо маш сул. Ийм л байна.  Ямартай ч буруу оношилж, ажиллаж, муу нөхцөл байдалд хүргэсэн нүглээ төр наминчлах ёстой.

У.Оргилмаа, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Faith Moce (198.244.253.161)
    RECOVERY YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m truly grateful for the service of Geo Coordinates Hacker. I never would have imagined that I could recover my stolen bitcoins and gain back access to my wallet after losing everything to a fake investment platform. It’s truly amazing the kind of service Geo Coordinates Hacker. I was able to recover all that was stolen from me within 72 hours, Geo Coordinates Hacker is very professional indeed. If you ever doubt the recovery of cryptocurrency once it is lost, I suggest you rethink and research more before losing hope. There are so many victims of cryptocurrency scams who concluded that it is impossible to recover their funds. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone who wishes to recover there lost funds contact the following email address; Email: ( geovcoordinateshacker@gmail.com ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 12 сарын 13 | Хариулах
  • Faith Moce (198.244.253.161)
    RECOVERY YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m truly grateful for the service of Geo Coordinates Hacker. I never would have imagined that I could recover my stolen bitcoins and gain back access to my wallet after losing everything to a fake investment platform. It’s truly amazing the kind of service Geo Coordinates Hacker. I was able to recover all that was stolen from me within 72 hours, Geo Coordinates Hacker is very professional indeed. If you ever doubt the recovery of cryptocurrency once it is lost, I suggest you rethink and research more before losing hope. There are so many victims of cryptocurrency scams who concluded that it is impossible to recover their funds. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone who wishes to recover there lost funds contact the following email address; Email: ( geovcoordinateshacker@gmail.com ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 12 сарын 13 | Хариулах
  • Aaront Mario (102.217.4.113)
    I have not been available on the internet for the past few months due to family and work reasons. Coming back to the internet and experiencing a very serious investment scam is the worst occurrence of my whole existence. it all happened on a faithful Tuesday afternoon while I was smoking a cigarette & watching my dogs play around the yard. A call came in from a lady who claimed to know me from my former workplace. We spoke for about 5 minutes and started chatting online. She eventually introduced an investment platform to me and convinced me to invest with them. I contemplated, and after which i did invest $250,000 in Bitcoin. after a month, it was time for withdrawal, and that's where the issue started. They asked for money, and they never stopped asking for more and more. Until it got to a point I had to sit back and reflect on where this all started, then I found out it was all one big scam, and I was in the middle of it all. It was a devastating experience, not until I met DIGITAL LIGHT SOLUTION through their Website https://digitallightsolution.com/ — Telegram:digitallightsolution. They took in my case and told me to chill out until they were done. It only took them 72 hours, and my funds were recovered and deposited back into my personal account. I want to thank DIGITAL LIGHT SOLUTION for really being patient with me while I was panicking over the situation. They calmed me down and assured me that my funds were going to be recovered for certain. The relief I felt was indescribable. What had initially seemed like a hopeless situation transformed into a second chance, all thanks to their expertise and relentless persistence. If you’ve been scammed by a fake investment platform, don’t give up hope. Contact DIGITAL LIGHT SOLUTION, your trusted ally in recovering lost assets.Email.digitallightsolution@qualityservice.com — WhatsApp +19548568045
    2025 оны 12 сарын 12 | Хариулах
  • Thamos Lucas (148.113.221.152)
    RECOVER YOUR LOST BITCOIN // WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m Thermos Lucas. I'm here to tell my testimony about how. GEO COORDINATES RECOVERY HACKER enabled me to recover my stolen BTC. A few months ago I lost $673,000 worth of BTC to a fake investment company. I don’t know how they got my email but I received an email from Investment Bank with a good proposal on how I could make millions out of my investment with them. I was convinced when they showed me profits from other clients that had invested in their platform, I began investing with them. When it was time to withdraw my profits, their website was shut down and I tried contacting them but they wanted me to pay a huge amount of fee to be able to withdraw my funds which I did until they cut me off and stopped all communication with me. I was shocked and devastated, I realized there was nothing I could do to recover my funds, I had gone to the authorities but they couldn’t assist me. I did some research online and I came across a post about GEO COORDINATES RECOVERY HACKER Their professional team was super and it took them less than 48 hours to get my funds back from these scammers. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone. If you suspect your Credit card, email & password, Facebook, Instagram, twitter Accounts have been hacked, you need to recover stolen money from scammers, report the incident to GEO COORDINATES RECOVERY HACKER, they can help you recover your BTC. in addition, GEO COORDINATES RECOVERY HACKER, can provide you with educational materials for staying safe online. They can also identify potential security breaches or vulnerabilities that may have led to the loss of your information. Please contact the following email address: Email: geovcoordinateshacker@gmail.com Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram: @Geocoordinateshacker
    2025 оны 12 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Газар зүйн толь: Улс орнуудын нэр ямар утгатай вэ? 9 цаг 19 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 18 цаг 05 мин Канад улс монгол оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа Өчигдөр 18 цаг 02 мин Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нээлээ Өчигдөр 18 цаг 00 мин БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Өчигдөр 18 цаг 00 мин Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ Өчигдөр 17 цаг 58 мин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламж барих талаар санал солилцлоо Өчигдөр 17 цаг 56 мин "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр 17 цаг 56 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 55 мин Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ Өчигдөр 17 цаг 55 мин Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүллээ Өчигдөр 17 цаг 54 мин Улаанбаатар метро төслийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлагджээ Өчигдөр 17 цаг 53 мин Вашингтонд болсон онгоцны ослын шалтгааныг нислэгийн диспетчерийн алдаа гэж дүгнэв Өчигдөр 15 цаг 25 мин Бага ангийн сурагчдад сүү өгөх "Сүүн дархлаа" хөтөлбөр эхэллээ Өчигдөр 15 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 22 мин Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллалаа Өчигдөр 15 цаг 21 мин Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Өчигдөр 15 цаг 01 мин Б.Мөнх-Эрдэнэ Иван Ярыгины нэрэмжит тэмцээний аваргын төлөө барилдана Өчигдөр 13 цаг 31 мин Дубайд роботууд ашиглан орон сууц барина Өчигдөр 13 цаг 30 мин Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулна Өчигдөр 13 цаг 28 мин
iИх уншсан
Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Хятадын армид авлигын томоохон дуулиан дэгдэж, өндөр албан т... Монгол банхар Азийн аварга боллоо Америкийн авирагч хамгаалалтгүйгээр “Taipei 101” барилгад ав... Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдэд зориулсан боловсролы... Зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс... БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Дэлхий яагаад Гренландыг булаацалдаж байна вэ "Талын жавхаа-2026" адууны соёлын өдөрлөг болж, шилдгүүдээ т... Байт харвааны УАШТ-ий аваргаар М.Энхбаяр тодров УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Азийн наадмын багийн ахлагчаар то... Б.Урантунгалаг байт харвааны улсын аварга цолоо хамгааллаа Сумоч Б.Мөнх-Оргил буюу Тамаваши Гиннесийн дээд амжилт тогто... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ
Top