x

Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз

УИХ-ын гишүүн О.Батнайрамдлаар ахлуулсан УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр эхэлж байна. Гурван өдөр үргэлжлэх нээлттэй сонсголын эцсийн зорилго нь Оюу толгойн бүлэг ордод хамаардаг “Жавхлант” (MV-15225), "Шивээ толгой" (MV-15226) талбайн нөөц, түүний үнэлгээн дээр үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох явдал бололтой юм. Тиймээс лиценз эзэмшигч “Онтрэ” компани болоод одоо үргэлжилж буй процессийн талаар товчхон мэдээлэл өгөхийг зорив.

Энэ хоёр лицензэт талбай нь Канад улсад бүртгэлтэй Entree Resource /”Онтрэ” ХХК/ компанид хамаардаг. Хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргасан нээлттэй хувьцаат компани. Гол оффис нь Ванкуверт байрладаг, Улаанбаатар хотод төлөөлөгчийн газартай. “Жавхлант”, "Шивээ толгой" талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг АМГТГ анх 2001 онд “Монгол газар” компанид анх олгожээ. 2003 оны 9, 10-р сард “Онтрэ” ХХК-д шилжүүлснийг АМГТГ бүртгэсэн байна. Хайгуулын хоёр лиценз энэ хугацаанд 4-7 удаа эзэмшигчээ сольжээ.

“Онтрэ” ХХК-д лиценз шилжиж ирсний дараа буюу 2004 онд буюу тус компани “Туркойс Хилл Ресурс”-тай (одоогийн Рио Тинто) “Хувьцааны оролцоо, эрх олж авах” тохироог хийсэн байна. 2005 онд Туркойс Хилл Ресурс нь гэрээний эрхээ “Авенхоу Майнз Лимитед” (одоогийн “Oюу толгой” ХХК) компанид шилжүүлснээр өнөөдрийн яригдаад байгаа асуудал үүсчээ. Гэхдээ энэ бол стратегийн ач холбогдол бүхий ордод төр хувь эзэмших тухай Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалт /2006 он/ гарахаас өмнө болсон үйл явдал. Тэгэхээр 2 компани стратегийн ордыг Засгийн газрын оролцоогүй хувааж авсан гэж яриад байгаа ч эдгээр 2 компани тухайн үеийнхээ хууль эрхзүйн орчинд л харилцан ярилцсан байх нь.

2005-2008 оны хооронд  “Авенхоу Майнз Лимитед” хайгуулын ажилд нийт 35 сая ам.доллар (өнөөгийн ханшаар 60 сая ам.доллар буюу 200 гаруй тэрбум төгрөг) зарцуулснаар лицензийн талбайн эдийн засгийн үр ашгийн 80%-ийг хүртэх эрхтэй болжээ. Олборлолтын гүн нь газрын гадаргаас 560 метрийн гүн хүртэлх түвшин дэх ашигт малтмалын эдийн засгийн үр өгөөжийн 70%, 560 метрээс доошхи түвшин дэх ашигт малтмалын 80% нь “Авенхоу Майнз Лимитед” компанид оногдохоор хэлэлцсэн байна. 

2008 онд “Онтре Ресурс Лимитед” болон  “Авенхоу Майнз Лтд” (одоогийн “Oюу толгой” ХХК)-ийн хооронд Хамтран ажиллах  гэрээ  (Joint venture agreement) байгуулснаар дээрх хоёр ордыг “хамтарсан лицензийн талбай” хэмээн тогтож, “Онтре” ХХК-ийн лицензийг “Авенхоу Майнз Лимитед” (одоогийн “Oюу толгой” ХХК) компанид шилжүүлэхээр болсон.

Үүний дараа 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд Оюу толгойн бүлэг ордыг бүрдүүлдэг таван лицензийн талбайг тусгасны хоёр нь “Шивээ толгой”, “Жавхлант” орд. Энэ хоёр ордыг “Гэрээт талбай” хэмээн тодорхойлж, эдгээр орд дээр Монгол Улсын Засгийн газрын хүлээх үүргийг тусгасан юм байна. Гэрээний 15.7.8-д, “Антре гоулд (Онтрэ ХХК) компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл дээр “Айвенхоу Майнз Лимитед” компанийн өнөөгийн эдэлж буй эрхийг гэрээгээр баталгаажуулах, эсхүл холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид шилжүүлж, Засгийн газар эрхийн 34 хувийг эзэмших, мөн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгоно” гэжээ. Энэ ч гэсэн компанийн цахим хуудсанд байгаа нээлттэй мэдээлэл.

Гэрээнд тусгасны дагуу АМГТГ 2009 онд “Онтрэ”-гийн хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон. Гэвч “…тусгай зөвшөөрлийн асуудлаар “Айвенхоу майнз Лимитед” компанийн эдэлж буй эрхийг баталгаажуулах, эсхүл хөрөнгө оруулагчид шилжүүлж, эрхийн 34 хувийг Засгийн газар эзэмших” гэдэг хэсэг нь хэрэгжихгүй явсаар өнөөдрийг хүрсэн юм байна. Нэгдүгээрт, Монголын талын 34 хувийн хөрөнгө оруулалтын зардал Засгийн газарт “ачаа дарамт” болж байгаа гэсэн попролт үргэлжилж байсантай холбоотой байх. (Энэ 34%-тай холбоотой ямар ч зардал Засгийн газраас гараагүй, нэг ч төгрөгийг өр байхгүй гэдгийг өмнөх нийтлэлд дурдсанХоёрдугаарт, дээрх хоёр талбайн нөөц болон эдийн засгийн үр өгөөж эргэлзээ төрүүлж байсантай холбоотой байж болох юм. Харин энэ онд олборлолтын ажил эхлэх болсонтой холбоотойгоор энэ асуудал эргэн сөхөгдөж байх шиг байна л даа.

“Онтрэ” ХХК Оюу толгойгоос хэдэн хувийн ашиг авах вэ?

Энэ тухай “Онтрэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Стивен Скотт:

-“Хамтарсан үйл ажиллагааны хэлэлцээний 17 хувь нь Шивээ толгойн талбайтай холбоотой. Шивээ толгойн нөөцийн 14 хувийг лифт нэг буюу нэгдүгээр давхаргын түвшнээс олборлоно. Олборлолтын үйл ажиллагааг 2025-2040 он хүртэл явуулах төлөвлөгөөтэй. Лифт хоёр буюу хоёрдугаар давхрагын олборлолтыг 2039-2059 оны хооронд явуулах урьдчилсан тооцоо гарсан. Нэгдүгээр давхрагын олборлолтоос гарах нийт хүдрийн 5.5 хувь нь Онтрэгийн лицензтэй холбоотой. 2039 он хүртэл олборлох эрдэс баялгийг 100 хувь гэж үзвэл тэндээс “Онтрэ”-д оногдох ашигт малтмалын эзлэх хувь нь 1.1 хувь. Хамтарсан үйл ажиллагааны талбай дээрх эрдэс баялаг нь 10 хувь бөгөөд лифт хоёрын эрдэс баялгийн 2.1 хувь “Онтрэ”-гийнх” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэгдүгээр давхрагын олборлолтыг 80/20-иор хуваахаар “Оюу толгой” ХХК нийт эрдэс баялгийн 98.9 хувийг эзэмшинэ. Үүний 34 хувь нь Монголын Засгийн газрынх. Харин “Онтрэ”-д оногдох нь 1.1 хувь. Хоёрдугаар давхрагын олборлолтын бүх эрдэс баялгийн 96.9 хувь нь Оюу толгойнх, үлдсэн 2.1 хувь “Онтрэ”-гийнх. Харин “Жавхлант” талбайн эдийн засгийн үр ашгийг бүрэн тооцоолоогүй, олборлолтын төлөвлөгөөнд байхгүй. Хожим энэ хэсгийг олборлох нь үр ашигтай гэж нотлогдвол ашгийн 80 хувь “Оюу толгой”-д очиж, түүний 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшинэ.

Тэгэхээр нэгдүгээрт, ““Онтрэ” компани Оюу толгойн ордын 30 хувийг эзэмшиж байна” гэдэг Түр хорооны гишүүдийн мэдээлэл хуудуутай байх нь. Гэхдээ үүгээр шалтаглаж “Онтрэ” компанид оногдох хувь дээр төрийн эзэмшлийн хувийг тогтоох нь манайхны зорилго юм шиг байна.

Хоёрдугаарт, “Онтрэ 20 хувийнхаа 34 хувийг Монголын Засгийн газарт өгөхгүй” гэсэн мэдээлэл ч гэсэн худлаа болохыг “Онтрэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Стивен Скотт ярьсан байна. “34 хувиа аваач ээ гэдгийг  удаа дараа Монголын Засгийн газрын төлөөлөлд тавьж байгаа. “Онтрэ” ХХК бүх тайлангаа олон нийтэд нээлттэй тавьдаг. Тайлан болгондоо “Онтрэ ХХК эдийн засгийн үр ашгийн 34 хувиа Монголын Засгийн газарт өгөхөд бэлэн” гэдгээ илэрхийлсэн. 2023 онд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөлтэй уулзсан. Нэг ч сайд, нэг ч албан тушаалтан бидэнд эргэж хариу өгөөгүй. Өнгөрөгч тавдугаар сард Засгийн газрын Ажлын хэсэгт “Онтрэ ХХК-ийн 34 хувийн асуудлыг албан ёсоор шийдвэрлэж өгнө үү” гэдэг албан бичгээ явуулсан. Засгийн газар ямар ч саналтай байж болно. Хамгийн гол нь бидэнд түүнийгээ мэдэгдэж, хариу өгөхгүй байна” гэжээ.

“Онтрэ”-гийн талбайн олборлолт явуулах нь бүх талуудын эрх ашиг

Хэрэв “Оюу толгой” ХХК “Онтрэ”-гийн хүдрийг ашиглахгүйгээр өөр бүс рүү шилжвэл уулын ажлын төлөвлөгөө, бүтээмж, зардлын тооцоолол өөрчлөгдөнө. Үүнээс болоод ногдол ашиг хуваарилах хугацаа хойшлох, Монголын талд ирэх нийт үр өгөөж буурах эрсдэлтэй. 

Тиймээс 2004 онд байгуулсан “Хувьцааны оролцоо, эрх олж авах гэрээ”-нд Монгол Улсын Засгийн газрын 34 хувийн эрхийг хангах асуудлаар “Оюу толгой” ХХК “Онтре Ресурс Лимитед”-тэй олон удаагийн уулзалт, хэлэлцээр хийсэн. Гэрээг Монгол Улсын хууль журамд нийцүүлэн шинэчлэхээр тохиролцсон. Энэ бүх хэлэлцээр, уулзалтуудад “Эрдэнэс Оюу толгой” компанийн оролцоог хангаж ажилласан. 2023 онд тодорхой шийдлүүдийг гаргаад Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Оюу толгой”, “Эрдэнэс Монгол” компаниудын удирдлагуудад өгсөн ч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй. Ийм л зүйлийг хөрөнгө оруулагч нар ярьж байна.

Товчхондоо “Онтрэ” компанийн эзэмшиж буй талбайд олборлолт явуулахаас өмнө Монголын Засгийн газрын эзэмших хувийг тодорхой болгох асуудлаар “Оюу толгой” ХХК-ийн зүгээс ч, “Онтрэ” компанийн зүгээс ч санаачлага гаргаад, саналаа илэрхийлээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Харин Монголын талын холбогдох албан тушаалтнууд хойш суусаар өдийг хүрчээ. Харин яагаад вэ? гэдэг нь асуулт…

Монголын талыг ийнхүү гараа эвхэж суух хооронд “Онтрэ”-ийн тэвчээр алдагдаж “Оюу толгой” ХХК-ийг Арбитрын шүүхэд өгсөн. Монголын Засгийн газар ажлаа хийгээгүйн улмаас хамтарсан гэрээ байгуулсан “Оюу толгой” ХХК-ийг хариуцагчаар татсан хэрэг. 2024 оны 12 дугаар сард Олон улсын Арбитрын шүүхээс “Oюу толгой” болон “Онтре” компаниудын 2004 онд байгуулсан Хамтарсан гэрээг баталгаажуул гэдэг шийдвэрийг арбитрын шүүхээс гаргасан. Үүний дараа л УИХ-ын зарим гишүүд энэ асуудалд анхаарал хандуулж эхэлсэн байх. Ямар ч ажлыг заавал ягт нь тулгаж байж хийдэг нь манайхны гэм биш зан, гэнэт биш хууч юм.

Оюу толгойн хийсэн хамгийн сүүлийн тооцооллоор нийт үйлдвэрийн нөөц буюу эдийн засгийн хувьд ашигтай, аюулгүйгээр олборлох боломжтой нөөц дотор “Онтрэ”-гийн талбайд агуулах хэмжээ хүдрээр 3%, зэсийн металлаар 5% аж.

Гэсэн ч “Онтрэ”-гийн талбайн хүдрийг дангаар нь олборлох техник-эдийн засгийн боломж байхгүй. Энэ хүдрийг эдийн засгийн хувьд үр ашигтай, аюулгүй ашиглах цорын ганц хувилбар нь Оюу толгойн одоо байгаа гүний уурхайн дэд бүтцийг ашиглах. Иймээс л хоёр компани Хамтарсан гэрээ байгуулж, ашиг хуваах тохиролцоо хийсэн хэрэг. Хөрөнгө оруулалтын гэрээнд энэ хоёр талбайг тусгаж, "Оюу толгой" компани эдгээр талбайд чамгүй мөнгө зарцуулж үйлдвэрлэлийн нөөц зэргийг тодорхойлсон. Оюу толгойн бүлэг ордын одоогийн гүний уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа хэсэгт хамаарах хүдрийн биет нь нь газрын гүнд нэг том чулуулаг бөгөөд газрын гадарга дээр л хоёр өөр лицензийн талбайн хил хязгаарт хамаарч байгаа учир өөрөөр байх ч боломжгүй юм. Өмнө нь манайд Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа хоёр компани дээр бас ижил төстэй асуудал үүсч байсан. Эцэст нь нэг компани нөгөөдөө олборлосон нүүрсээрээ нөхөн төлбөр хийснээр дууссан байх.

Хэрэв “Оюу толгой” ХХК “Онтрэ”-гийн хүдрийг ашиглахгүйгээр өөр бүс рүү шилжвэл уулын ажлын төлөвлөгөө, бүтээмж, зардлын тооцоололд өөрчлөлт орно. Ингэснээр ногдол ашиг авах хугацаа хойшлох, Монгол Улсад ирэх нийт үр өгөөж буурах эрсдэлтэй. Тиймээс энэ асуудлаар Засгийн газар, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой” компанийн удирдлагуудын байр суурийг хамгийн түрүүнд сонсох нь сонсголын эхний шаардлага болов уу. Яг ямар суурьтай байгаа юм, 34 хувиа эзэмших хүсэл байгаа юм уу, байгаа бол ямар аргаар гэх мэтчилэн.

Дээр нь Оюу толгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан цагаас эхлэн энэ сэдвээр улс төр хийж, олон нийтийг төөрөгдүүлж ирсэн улстөрчдийн бүхэл бүтэн цуваа манайд бий. Үүнийгээ бараг улс төрийн “соёл” болгон өвлүүлж, өв залгамжлан авч яваа хүмүүс ч бий. Тиймээс Оюу толгойн бүлэг орд дахь “Онтрэ” компанийн эрх ашиг, энэ асуудлаар зохион байгуулж байгаа УИХ-ын нээлттэй сонсголыг улс төржилтөөс холуур байлгаж, хэлэлцээрийн ширээнд суух нь Монголын Засгийн газар, холбогдох албан тушаалтнуудын үүрэг байх.

Оюу толгойн орд бол монголчуудын өөрсдөө бие дааж хийсэн, хөгжингүй орноос хөрөнгө оруулалт татсан анхны том төсөл. Үүн дээр ямар нэг талцалгүйгээр, нийтлэг эрх ашгаа бодсон, хөрөнгө оруулагчаа ч хамгаалсан шийдэл, шийдвэр гаргаад явбал энэ удаагийн парламент, Засгийн газрын хувьд эерэг хандлага, сайн жишээ болох юм даа.    

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хүрээ цам-108” үзэсгэлэн Мехикод нээлтээ хийлээ 47 мин Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз 48 мин “Moon dance” хамтлаг дэлхийн тайзаас хүрэл медаль хүртлээ 53 мин “Шинэ Хархорум” хотын бүсэд 22 мянган га газрын давхцал илэрлээ 56 мин Нигерид хулгайлагдсан 100 хүүхдийг суллажээ 58 мин Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна 1 цаг 0 мин “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдвээр онол-практикийн бага хурал болов 1 цаг 0 мин ЕБС-ийн 6–9 дүгээр ангийн хичээл нэг долоо хоног цахимаар үргэлжилнэ 1 цаг 2 мин Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ 1 цаг 2 мин ЭХЭМҮТ-д зориулсан хандивын барилдаанд залуу арслан Э.Батмагнай түрүүллээ 1 цаг 8 мин Швейцарын хүн амын тоог хязгаарлах санаачилгыг дэмжжээ 1 цаг 12 мин Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ 1 цаг 15 мин ФИФА Дональд Трампт “Энх тайвны шагнал” гардуулжээ 2 цаг 5 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 47 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 3 цаг 5 мин Бенинд төрийн эргэлтийн оролдлогыг мөрдөн шалгаж, 14 хүнийг баривчлав 3 цаг 6 мин Энэ долоо хоногт болох үйл явдлын тойм 3 цаг 9 мин Био комбинатын гүүр–Эмээлтийн чиглэлд 12.5 км авто зам барина 3 цаг 12 мин Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ наминчил! 3 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 20 цаг 18 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Үндэслэлгүй үнэ УИХ-ын даргын төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд ху... Монголын ард түмний амин зуулга юу юм бэ Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллэ... Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг үнэт металл худалдан авчээ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... Дахин давтагдашгүй 150 бүтээлтэй зүймэл урлалын үзэсгэлэн эн... УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй б... Солирт агуулагдаж байсан зургаан төрлийн сахар амьдралын гар... Airbus-ын хувьцаа дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түв... Хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэхэд салбар хоорондын уя... Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны асуудлаар хэлэлцүүлэг зо... Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрч... Нийслэлийн байгаль орчны газрын шинэ барилгыг Улсын комисс х...
Top