x

УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлье

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр завсарлаж, ирэх сарын 9 хүртэл 21 хоногийн завсарлага авлаа. Ээлжит бус чуулганыг завсарлуулсан шалтгаан нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх саналын төсөлтэй холбоотой. Завсарлагааны хугацаанд дэд ажлын хэсгүүд хуралдаж, өмнө өргөн баригдаад хэлэлцүүлэгт орсон нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг нэгтгэх ажлыг хийх юм байна. Гэхдээ мэдээж бүгдийг нь биш.

Тухайлбал, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах чиглэлд хийгдэж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөс тэс эсрэг санал оруулсных нь төлөө судлаачид, мэргэжлийнхний зүгээс Ерөнхийлөгчийг хүчтэй эсэргүүцэж эхлээд байна. Харин улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчтэй зөвшилцөх бодолтой, алгуур, айвуу тайвуу хандаж буй бололтой. Хэрэв тийм биш бол хуулийн төсөлд санал авах хуулийн хугацаа нь нэгэнт өнгөрчихсөн, төслийн хэлэлцүүлг яваад эхэлчихсэн үед тэгж ажил удах ч шаардлагагүй юм, үнэндээ.

Ерөнхийлөгчийн өгсөн саналын төслөөс УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх санал парламентаас хамгийн их дэмжлэг авч мэдэхээр байна. Бас олон нийтийн зүгээс хамгийн их шүүмжлэл хүлээж байна. Гэвч “нийгмийнхээ сэтгэлзүйд хөтлөгдөж Үндсэн хуулиа өөрчилдөггүй” гэж Я.Содбаатар гишүүний үг ч бас үнэний хувьтай. Төслийн эх баригч, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан жишээ нь “Хэрвээ УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлнэ гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлт олон нийтийн дэмжлэг авч чадахгүй. 76 хулгайч, хумслагч гэж үзэн ядаж байгаа энэ үед яаж нэмэгдүүлнэ гэж ярих юм бэ” хэмээн ярьсан билээ.

Мэдээж энэ нь болгоомжлох зүйл мөн боловч ч зөвхөн үүнээс шалтгаалан асуудлыг хааж болохгүй. Харин нэмэгдүүлэх шаардлагатай шалтгаанаа олон нийтэд үнэн зөв, үндэслэл бүхийгээр тайлбарлан таниулах нь хууль тогтоогчдын ажил.

Ер нь бол манайх шиг жижиг парламенттай улс орон дэлхийд цөөн байх. Хамгийн багадаа л 100-гаас дээш гишүүдтэй байдаг. Энэ нь тэдний ард байгаа сонгогчийн төлөөлөлтэй холбоотой. Шинэ Үндсэн хуулийг баталж байх үед нэг гишүүний ард 15000 сонгогч байхаар тооцож энэ 76 гэдэг тоог гаргаж ирсэн юм билээ. Тэр үед Монголын хүн ам хоёр сая байсан. Одоо гурван сая давчихаад байгаа гэж үзвэл гишүүдийн тоог дор хаяж 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үг. Мөн парламент мэргэшсэн, чадвартай байхын тулд мэргэжлийн байнгын хороодод нэгдэж байгаа гишүүдийн тоо олон, давхцалгүй байх ёстой гэж үзэх нь ч бий. Ерө нь бол цөөн гишүүнтэй, жижиг парламентад нэг гишүүн 2-3 байнгын хороонд зэрэг харьяалагдаад явчихаар мэргэших байдал бүрэн алдагддаг. Харин гишүүн нэг бүрийн ард тавигддаг төсвийн хэмжээ бол хоёрдугаар асуудал.

УИХ-ын гишүүний жилийн төсөв ойролцоогоор 500 орчим сая төгрөг байдаг байх. Гишүүний болон ажлын албаны (туслах, зөвлөх) цалин, утасны төлбөр, шатахууны зардал, хэвлэл захиалга, дотоод, гадаад томилолт бүгд ороод. Тэгэхээр энэ бол тийм ч өндөр тоо биш. Энэ багцаагаар тооцож үзвэл 100 гишүүнтэй байхад 50 тэрбумын төсөв л хэрэглэх юм байна. Гэтэл манай ЖДҮ гишүүдийн ЖДҮХС-гаас “хуссан” мөнгө үүнээс хол давсан шүү дээ. Тэгэхээр мөнгөний дүн биш, зарцуулалт нь чухал аа гэсэн үг.

Товчхондоо УИХ-ын гишүүдийг тоог нэмэгдүүлснээр парламентын чадавх л сайжрах юм. Гишүүн нэг бүрийн өгөх саналын нийт саналд эзлэх хувь багассанаар олонхийн ардчилал нэмэгдэж, цөөнхийн дарангуйлал багасна аа л гэсэн үг. Шийдвэр гаргахад оролцож байгаа хүний тоо нэмэгдэх тусам алдаа гаргах магадлал багасдаг. Гэтэл 76 гишүүнтэй одоогийн парламент 39 гишүүнээр ирц бүрдүүлээд, 20 хүний саналаар шийдвэр гаргачихаж байна шүү дээ. Байнгын хороон дээр гэхэд 20 гишүүний 11-ээр ирц бүрдүүлээд зургаан хүний саналаар хуулийн төслийг дэмжээд явуулж байна. Харин тэр зургаан хүн нь дэмжиж байгаа хуулийнхаа талаар хэр мэдлэг, мэдээлэлтэй вэ гэдэг дахиад асуудал. Ихэнхдээ намын бүлэг дээр гарсан шийдвэрээ бариад явчихдаг.

Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь УИХ-ын гишүүдэд гэхээсээ тэднийг сонгож байгаа сонгогчдод, эрх ашгаа тулгаж байгаа иргэдэд илүү хамаатай асуудал. Үндсэн хуулийн өөрчлөлт хамгийн багадаа 20-30 жилийн настай гэж үзвэл энэ удаагийн өөрчлөлтөөс хойш дахиад 20-30 жил хуульдаа өөрчлөлт оруулж чадахгүй болно. Тиймээс олон нийт дэмждэг ч бай, үгүй ч бай ядахдаа парламентынхаа түвшинд энэ тал дээр нэгдсэн байр сууртай байж, нийгэмд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна.

Б.СЭМҮҮН           

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 22 цаг 41 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 22 цаг 48 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 22 цаг 57 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 23 цаг 21 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 23 цаг 27 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 23 цаг 53 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top