x

“УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ

“Улаанбаатар төмөр зам” ХНН нийт ажилтнуудынхаа үндсэн цалинг энэ оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 10 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Уг тушаалд “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Ирэх 6 дугаар сарын 6-ны өдөр тэмдэглэх “УБТЗ” ХНН-ийн 75 жилийн ойг тохиолдуулан төмөр замчдынхаа цалинг ийнхүү нэмэгдүүлжээ. Цалингийн нэмэгдэлд УБТЗ-ын 16 мянган төмөр замчид бүгд хамрагдах юм.

“УБТЗ” ХНН нь өмнө нь 2022-2023 онуудад нийт төмөр замчдынхаа цалинг 15 хүртэлх хувиар нэмэгдүүлж, 13 дах сар буюу жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг нь 200 хувиар бодож олгожээ.

Тус нийгэмлэг нь төмөр замчдынхаа өрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар шат дараатай олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайлбал “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд говийн бүсэд ажиллаж байгаа төмөр замчдадаа 200 мянган төгрөг хүртэлх нэмэгдлийг олгож байгаа юм.

Мөн “Цалинтай ээж” тэтгэмжийг 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж, 0-2 насны хүүхэд асрах чөлөөтэй байгаа бүх эхчүүддээ сар бүр 220 мянган төгрөгийн тэтгэмж олгож эхлээд байна. Уг тэтгэмжид одоогийн байдлаар УБТЗ-ын 62 байгууллагын 560 эх хамрагдаж байна.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Баярбаатар: Өмнөх жилүүдээс хамгийн олон морьдын төвөргөөн нүргэлсэн наадам болно 45 мин Уулын өвгөн Али Хамэнэй 1 цаг 0 мин Энэ долоо хоногт болох үйл явдлын тойм 1 цаг 5 мин Брент маркийн газрын тосны үнэ 110 ам.доллароос давлаа 1 цаг 7 мин Кувейтийн компани Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас газрын тосны олборлолтоо бууруулна 1 цаг 8 мин Цахилгаан шугам сүлжээний засварын хуваарь 1 цаг 9 мин Ерөнхий сайд Г.Занданшатар "Өргөө" амаржих газарт ажиллаж, эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ 1 цаг 49 мин УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд Хөвсгөл аймагт ажиллаж, "Чөлөөлье" санаачилгыг танилцуулав 1 цаг 49 мин Арабын хойгт хурцадмал байдал үүсч, АНУ, Израиль болон Иран харилцан цохилт өгөв 1 цаг 50 мин УБЦТС ТӨХК-ийн 2026 оны төлөвлөгөөт засвар, шинэчлэлийн ажил эхэллээ 1 цаг 51 мин Ойрын өдрүүдэд дулаарч, шар усны үер буух эрсдэлтэйг анхаарууллаа 1 цаг 52 мин Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 17 цаг 26 мин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна Уржигдар 17 цаг 24 мин Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлууд Уржигдар 17 цаг 23 мин ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 20-нд дуусгахыг үүрэг болгов Уржигдар 17 цаг 22 мин Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацааг сунгалаа Уржигдар 17 цаг 21 мин Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүллээ Уржигдар 17 цаг 21 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгууллагын удирдлагатай уулзлаа Уржигдар 17 цаг 20 мин Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бодлого, хөтөлбөрүүдийг танилцууллаа Уржигдар 17 цаг 19 мин БОУАӨЯ-наас гадаад томилолтын асуудлаар гаргасан албан ёсны мэдэгдэл 2026-03-06
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа
Top