x

АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой

Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг дотроо олон толгой, олон фракцтай нам бол Ардчилсан нам. Аливаа асуудлаа ардчиллын зарчмаар буюу олонхын саналаар шийддэг энэ намын маргаан, үзэл бодлын тэмцэл өмнө ч байсан одоо ч хэвээрээ. Үүсэн байгуулагдаад өдгөө 34 жилийн нүүрийг үзэж байгаа ч энэ намын эв нэгдэл коммунистуудын ойлгож байгаа шиг цул болсонгүй. Коммунистууд зангидсан гар шиг ч гэж ярьдаг.

Гэтэл ардчилсан нам ийм байх үзэл санааны хувьд боломжгүй. Аль талдаа олонхоороо үзэл бодол нэг байна тэр талдаа эв нэгдэл нь хэлбийдэг гэсэн үг. Үнэн гэж байдаггүй, харин үнэнд ойрхон явах нь чухал гэдэг шиг цул эв нэгдэл гэдэг бол дарангуйлал дор л оршдог байх. Энэ утгаараа Ардчилсан намд дарангуйлал тогтох боломжгүй учир үнэмлэхүй эв нэгдэл орших боломж хэцүү юм. Тиймдээ ч байсхийгээд л маргаан өрнөдөг. Савхийвэл нэгнээ гөвдөг. Энэ зодооноосоо болоод сүүлдээ “сэхээнд” орсон цаг саяхан. Тэр үеэ бодоход өнөөгийн Ардчилсан нам нэлээд эвэндээ оржээ. Одоо энэхүү эв нэгдлээ сонгууль хүртэл хадгалах нь энэ намд юу юунаас илүү чухал байгаа.

Энэхүү ажлыг гардан гүйцэтгэх гол хүн бол намын генсек. Намын дарга Лу.Гантөмөрийн хувьд намынхаа генсекийг томилох гэж багагүй хугацаа өнгөрүүлсний дараа Э.Одбаярыг томилсон. Тухайн үедээ буруу хүнээ томиллоо, намын эв нэгдэл дахиад задарлаа гэж шүүмжлэх хүн цөөнгүй байсан. Гэтэл өнөөдөр энэ намын эв нэгдэл шүүмжлэгчдийн хэлж байсан шиг задарсан уу. Харин ч эсрэгээрээ өмнө нь байгаагүй эв нэгдэлтэйгээр сонгуульд оролцох гэж байгаа нь үйл ажиллагаанаас нь тодорхой харагдах боллоо. Үүнийг намын генсек нь олон фракцуудынхаа учрыг олоод намынхаа даргатай гар нийлж ажиллаж байгаагийн илрэл гэж хэлж болохоор. Нөгөөтэйгүүр нам дотроо хүн болгонтой уулзаад, фракц болгоны аяыг тааруулж чаддаг хүн л Ардчилсан намыг эвтэй байлгана.

Тэр утгаараа нэг хэсэг бусдын хэл амны бай болоод байсан генсек Э.Одбаярын хувьд олон фракц, бүлэглэлтэй энэ намын эв нэгдлийг түүртэлгүй ханган ажиллаж чадаж байгаа юм биш үү. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд намын даргатай гар нийлж ажиллаж чадаж байгаа бол Лу.Гантөмөр зөв хүнээ намынхаа генсект томилсон бололтой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг...
Top