x

Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм

Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм

УИХ-ын ээлжит сонгууль болоход гуравхан сарын хугацаа үлдээд байна. Сүүлийн найман жилд төр барьсан эрх баригч хүчин, МАН-ын хувьд энэ хугацааг эвхэж дуусгахыг хүсч байгаа бол АН-ын хувьд дэлгэж, дүүргэж ажиллах ёстой.

Өнгөрсөн найман жилд бодлогын болоод боловсон хүчний нөөцөө бүрэн шавхсан эрх баригч намын хувьд үлдсэн жаахан хугацаанд зарцуулж чадах ганц зүйл улсын төсөв, хөрөнгө болон төрийн өмчийн компаниудыг тоносон хулгайн мөнгө. Тэр нь ч гэсэн хязгаартай.

Харин АН-ын хувьд өнгөрсөн найман жилд алдагдсан боломж, авсан сургамжаа марталгүй, дуусгаагүй ажлаа гүйцээж, дундуур бодсон бодлогоо дүүргэх учиртай. Эрх баригч нам шиг хий эргэх цаг хугацаа, хором мөч байхгүй. Ирэх дөрөв, найман жилд, дараагийн арван жилд хэрэгжүүлэх бодлого, хүрэх ёстой өндөрлөгөө иргэд, сонгогчдод дэлгэж харуулах, өөрсдийн итгэл үнэмшил болгох ёстой. Өнгөрсөн найман жилд үгүйсгэгдсэн хүний эрх, эрх чөлөө, өмчийн эрх, хуулийн засаглал, нийгмийн шударга ёс бол АН-ын барих ёстой бодлого, явах ёстой зам, хүрэх ёстой өндөрлөг юм. Үүний тулд нам нэгдмэл хүчтэй, нэг үзэл санаатай байх ёстой.

Сүүлийн найман жил эрх барьсан (үнэн хэрэгтээ ардчиллын 34 жилийн 26 жилд нь эрх барьсан) МАН ам ангайх тоолондоо “Ардчиллын 30 жилийн алдаа завхрал” гэж ярьж, ардчилсан шинэчлэлт өөрчлөлтийн үнэ цэнэтэй бүхнийг үгүйсгэж, уландаа дэвсэлсэн. Хүний эрх, өмчийн эрх, улс төрийн эрх гэх мэт зүйлс иргэдийн амьдрал, амьжиргаатай хамт “уланд” унасан. Иргэд үзэл бодолтой байх эрхгүй болсон. Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдсан. Олон улсын байгууллагаас 2024 онд хийсэн үнэлгээгээр нэн удахгүй дарангуйлалд шилжих эрсдэлтэй 42 орны тоонд Монгол Улс багтаж байна. 

Энэ бол өнгөрсөн 34 жилд хийсэн ардчилсан сонгуулийн үр дүн. Өөрөөр хэлбэл ардчилал дангаараа нийгмийн сайн сайхныг бүтээдэггүй. Ардчилал бидний явах ёстой зам болохоос эзлэх ёстой өндөрлөг биш юм. Ардчилал бидэнд сонгох эрхийг өгсөн боловч, сонголтыг улс төрийн намууд бий болгодог. АН өнгөрсөн найман жил парламентын гадна үлдэж, хамгийн муу сөрөг хүчин болсон шалтгаан нь намын дотоод зөрчил, хагарал тэмцэл, үзэл санааны сул дорой байдал юм.

Тиймээс 2016 оны сонгуулиас хойш, үнэн хэрэгтээ түүнээс ч өмнө намын дотоодод бий болсон хагарал зөрчилдөөнийг эцэслэж, нам нэг даргатай болсон нь, ардчилсан үзэл санаа нэг дээвэр дор багтсан нь өнгөрсөн нэг жилийн хамгийн том ололт юм. АН энэ удаагийн сонгуульд хэрхэн оролцох, ялах, ялагдахаас хамаарч Монгол Улс бусад ардчилсан орнуудтай хөл нийлж хөгжих үү, эсвэл дарангуйлалд эргэлт буцалтгүй шилжих үү гэдэг шийдэгдэнэ.

Үзэл баримтлалгүй нам шүншиггүй бурхантай адил

Ардчилал бол олонхийн засаглал. Олонхиороо шийдвэр гаргаж, цөөнхөө сонсдог тогтолцоо. Тиймээс намын олонхийн гаргасан шийдвэр нийт гишүүдийн мөрдөх ёстой дүрэм болдог. Гэхдээ олонхийн гаргасан шийдвэр, тогтоосон дүрэм үргэлж зөв байдаггүйг өнгөрсөн найман жилийн ухралт буцалт, алдагдсан боломж, цаг хугацаа бидэнд харууллаа. Улс орны хувьд ч, улс төрийн намын хувьд ч тэр.

Барилга барихын тулд архитектур, машин бүтээхийн тулд зохион бүтээгчийн шийдэл хэрэгтэй. Харин улс төрийн намын хувьд үзэл баримтлал, үнэт зүйл гэж юм байдаг. Улс төрийн нам үзэл баримтлал, үнэт зүйлгүй бол шүншиггүй бурхнаас ялгаагүй. Тиймээс улс төрийн намууд үзэл санаа, үнэт зүйлээрээ өрсөлдөж, сөргөлдөж оршин тогтнодог. Түүнийгээ улс төрийн бодлого, мөрийн хөтөлбөр болгож дэвшүүлдэг, ялсан нам нь бодлогоо хэрэгжүүлдэг.

МАН-ын хувьд зүүн төвийн үзэлтэй, нийгмийн халамж, төрийн зохицуулалт, нийгмийн тэгш байдлыг (тэгш эрх биш) үнэт зүйлээ болгодог. Хүний хөдөлмөрлөж олсон баялгийг татварлаж аваад хөдлөмөрлөөгүй хэсэгт нь халамж болгож өгөхийг нийгмийн тэгш байдал гэж үздэг. Наймхан жилийн дотор намын дарга, УИХ-ын гишүүд, сайд нар, хотын даргаасаа эхлээд улсын Ерөнхийлөгч нь хүртэл Монголын тэргүүн баячууд, тэрбумтнууд болсон явдал үүнийг нотолно. Огт ямар ч бизнес хийдэггүй, ямар ч компани, аж ахуй эрхэлдэггүй мөртлөө шүү дээ.

Харин АН-ын хувьд баруун төвийн үзэлтэй, хүний эрхийг дээдэлдэг, хувийн өмчийг хамгаалдаг, төрийн зохицуулалт, дарамтыг аль болох бага байлгах, татварыг бууруулах, авсаархан чадварлаг төртэй, хүчирхэг эдийн засагтай байхыг бодлогоо болгодог. Харамсалтай нь, цаг үргэлж энэ үзэл санаан дээрээ хатуу байж чадаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Улс төрийн намын үндэс суурь болох үзэл санаа, үнэт зүйл гэдэг юм сулраад, алсраад ирэхээр нам дотор лидер дагасан өрсөлдөөн, сөргөлдөөн бий болдог, бүлэг фракцид хуваагддаг. Үүнийхээ нанжидыг АН өнгөрсөн найман жилд сайтар эдэлсэн. Төрийн эрх барьсан намаас хамгийн муу сөрөг хүчин болтлоо уруудсан. Үүнийг буцаах арга нь өөрийн үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ хатуу зогсох, хамгаалах явдал.

Тиймээс Л.Гантөмөр намын дарга болоод хамгийн түрүүнд хэлсэн зүйл нь “Үзэл баримтлалтай, үнэт зүйлтэй нам болно оо. Лидерүүдийн талцал хуваагдлыг таягдаж хаяна аа. Гишүүддээ суурилсан нам болно оо” гэсэн. АН хамгийн богино хугацаанд засагласан боловч хамгийн олон лидертэй нам. Лидерүүд нь дор бүрнээ характертай, харизмтай. Тийм хүмүүс намыг хагалах нь маш амархан байдаг. Тиймээс гишүүддээ түшиглэсэн нам байя аа гэсэн. Гишүүд нь лидерүүдээ дагаж хагардаг биш, намынхаа үзэл баримтлал, үнэт зүйлдээр нэгддэг, түүний төлөө явдаг байх тухай.

Намын мөрийн хөтөлбөр ч гэсэн үүн дээр тогтох ёстой. Хүний эрх, өмчийн эрхийг хамгаалахын тулд юу хийх вэ, төрийг цомхон чадварлаг болгохын тулд ямар арга хэмжээ авах вэ, хүн биш хууль засагладаг нийгмийг яаж бүтээх вэ гэх мэт. Тэгвэл иргэд, сонгогчид нь ч, гишүүд нь ч “Энэ жинхэнэ АН байна аа, манай тал мөн байна аа” гэж итгэж үнэмшинэ. Сонголтоо хийхэд хялбар, ойлгомжтой болно.

Намын үзэл баримтлал гэдэг нь зүйрлэвэл тулаанд барьж ордог туг юм. Сүүлийн хоёр сонгуулиар баахан туггүй нөхөд байлдлаа шүү дээ. Ардын намтай ав адилхан юм ярьдаг, ард түмэн аль талд нь орохоо мэдэхгүй. Аргаа бараад арай мөнгөтэй, бэлтэйд нь саналаа өгөө биз дээ. Амаа барьж байгаа нь л одоо болохоос биш.

Тийм болохоор АН одоо МАН-ын аргаар сонгуульд өрсөлдөнө гэж байхгүй. АН бол АН юм гэдэг ялгарлаа харуулах хэрэгтэй. Энэ ялгарал нь АН-ын үзэл баримтлал, үнэт зүйл байх болно. Сонгууль ойртох тусам МАН-ын дарга нар өөрийнхөө тугийг шидчихээд АН-ын тугийг шүүрэх гэдэг болсон байна. Хүний эрхийг дээдэлнэ, хувийн өмчийг хамгаална гэнэ. Худлаа шүү, Хувьсгалт намын үр могойд тийм мөн чанар байхгүй. Арчиллын үнэт зүйлсийг АН л хамгаална. Хамгаалж чадахгүй бол нэг намын дарангуйлал руу эргэлт буцалтгүй явна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах

  • Зочин (127.0.0.1)
    АН бол хулгайч нарын нам
    2024 оны 05 сарын 12 | Хариулах
  • DR. ADITY (127.0.0.1)

    2024 оны 05 сарын 03 | Хариулах

    Итгэмжлэгдсэн зээлийн компани нь 5000-аас 50000 доллар хүртэл бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000-аас 00,000 доллар хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. Имэйл, trustedloanfirm0@gmail.com
    2024 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    " If you’re new to the crypto investment market, it's okay to make a few mistakes while learning however my case was different, I fell into the hands of rippers camouflaging as crypto influencers and traders, and that's how they stole millions of USDT from my company's resources. Knowing that no matter how much I pleaded with these influencers, they would never refund my invested funds. I had to engage the help of the authorities who also couldn't help as well. I decided to take extra moves, I got in touch with a bunch of lost asset recovery specialists, and unfortunately, they just kept asking for fees and fees without delivering the task to whom I hired them. I can't recall how I came across CyberGenie information, I guess it's a forum and multiple individuals were discussing how they got help getting back their stolen money with the help of CYBER GENIE HACK PRO. Reading their conversations, I realized they were from various countries, I was thrilled and hastily got in touch with CYBER GENIE HACK PRO via ( W- W-W dot CYBERGENIEHACKPRO dot C- O-M ) and ( W-A: + 1 2 5 2 5 1 2 0 3 9 1. ), getting to trust another individual was a bit tricky however with multiple assurances and proofs, I gave in to their terms and I am gladly writing this review to let the world know that CYBER GENIE HACK PRO, Successfully got back every penny lost to those rippers. Please if you come across this positive review, share it as you might be saving someone's financial life that has been ruined or about to be ruined by these crypto rippers. Working with CGHP was amazing and I forgot that they are time-efficient."
    2024 оны 04 сарын 21 | Хариулах
  • Монгол-Од (127.0.0.1)
    Б.ЗАЯА аниагийн бичсэнтэй санал үл нийлнэ. Ардчилал гэх зүйл бол угаасаа хуурамч юм. Том хөрөнгөтний ард түмний толгойг эргүүлж оршин тогтнох гэсэн башир арга, өөр юу ч биш..Тэр тусмаа манайд бол 90 онд амёрикийн захиалгаар тэндээс экспортлогдож манай алтан хараацай нар импортллж авсан хий үзэгдэл шахуу юм. Хэрэгжүүлсэн эзэн нь захиалагчын халамжинд байгаа шүү дээ... АН үзэл бодлоороо дотроо долхилцоод аль эрт тал тал тийшээ улсын хөрөнгө, мөнгө завшиж аваад арилсан. Харин одоо буурин дээр нь ёстой дагзандаа дуралсан хэдэн нөхөд сонгуульд нэр дэвшинэ гэж хий хөөрцөглөж байна. Тэд юугаа чадах вэ ...худлаа дүр эсэгсэн дуракууд. Ийм болхоор АН гэх хэсэг бүлэг юуны ардчилил хамгаалах вэ....?
    2024 оны 04 сарын 17 | Хариулах
    • Монгол Иргэн
      Энэ Хариулт Яг ЗӨВ.Заяа Аниагийн бичиглэлд Удаа дараагийн ичих нзүргүй,яхудал яриа...Илгээмж..жнь..Барилгаар авсан үг.Архитектур гэнэ..Гадаад өнгө үү..Энэ Ардчилалд...Ан д зохисон Үнэн ҮГ ганцхан бна.кккк
      2024 оны 04 сарын 17
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (172.69.252.171)
    Ардчилал бол харин ч эзлэх ёстой өндөрлөг шүү
    2024 оны 04 сарын 05 | Хариулах
  • DR. ADITYA (172.69.37.137)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 05 | Хариулах
  • Palmer (172.71.242.222)
    Энэ нь хэнд хамаатай байж болох вэ, Хуурамч зээлдүүлэгчид хоёр удаа луйвардуулсны дараа ноён Фил Х Рэнкинээс машин худалдаж авахаар хувийн зээлээ авсныхаа дараа би маш их баяртай байна. Төгс Хүчит Бурханд намайг Agent Hinson Loan Company-тай хамт ажилладаг хүн танилцуулсан бөгөөд тэр ч бас бизнесээ өргөжүүлэхийн тулд зээл авсан юм. Өнөөдөр би 75,000.00 еврогийн зээл авсанд хамгийн их гайхсан. Зээл авах шаардлагатай байгаа та бүхнийг Phil H Rankin и-мэйл хаягаар дамжуулан зээлийн өргөдөл гаргахыг уриалж байна: agenthinson@gmail.com Имэйл: agenthinson@gmail.com Баярлалаа Хатагтай Палмер
    2024 оны 04 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 17 цаг 35 мин 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 17 цаг 40 мин Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 17 цаг 48 мин Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 17 цаг 52 мин Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 18 цаг 8 мин Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 18 цаг 15 мин Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 18 цаг 30 мин Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 21 цаг 31 мин iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 21 цаг 37 мин Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 21 цаг 42 мин Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 21 цаг 49 мин М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 23 цаг 2 мин "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 23 цаг 24 мин Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 23 цаг 34 мин Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 23 цаг 39 мин МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 23 цаг 50 мин Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Өчигдөр 09 цаг 30 мин Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв Өчигдөр 08 цаг 55 мин Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно Өчигдөр 08 цаг 36 мин М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна Өчигдөр 08 цаг 28 мин
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Хэлгүй бол төргүй 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг... SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгө... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, О... Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ б... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл...
Top