x

"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав"

Өнгөрөгч лхагва гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас нэгэн этгээд гэх үү, марзан ч юм уу шийдвэр гарсан байдаг. Тэр нь “Ачит Ихт” компанид огт байхгүй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 34 хувь, түүнд ноогдох ашгийг тус компаниас нэхэмжлэх, үүгээр зогсохгүй “Ачит ихт”-ийн ашиглаж байгаа үүсмэл ордыг төр 100 хувь авах тухай...

Ёртой юм шиг маргааш нь манайд дэлхийн олон орны удирдагч нар цуглаж, “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” нэртэй олон улсын чуулга эхлүүлснийг хэлэх үү. Одоо ч үргэлжилж л байна л даа.

Тэгсэн чинь яасан байх нь, манай эрх баригч нар хувийн компанийн байгуулж босгосон зэсийн үйлдвэрийг төрд авна гэчихсэн, цагдаагаар дарамтлаад сууж байдаг. Ерөнхий сайдын чуулганы танхимд хэлсэн үг байгаа шүү дээ, “34 хувиа төрд өгөхгүй бол 100 хувь авч бас чадна шүү” гэж. Тийм улаан цаймдаа гарчихсан. Тэгчихээд өнөөдөр “Монгол Улс-Ардчиллын баян бүрд” гэх шиг гоё гоё юм яриад, гадаад, дотоодгүй тархи угаагаад сууж байдаг.

Хэрвээ манайх үнэхээр “Ардчиллын баян бүрд” байсан бол өнөөдөр гадаад, дотоодгүй “Хөрөнгөө оруулья” гээд хошуу дэвсээд гуйж байгаа. Хар, шар толгойтой нөхөд Улаанбаатарын гудамжаар нэг бэлчиж, ёстой нөгөө метро энэ тэрээ барьчихсан “Улаанбаатар бол дэлхийн хот” гэсэн шүү юм яриад хөөрч суугаа. Гэтэл өнөөдөр Улаанбаатарын гудамжинд хэн хөндлөн байна, ганц Х.Нямбаатар л хөндлөн байна. Бусад нь зүгээр улны ул... Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрыг долоохоос өөр ажил байхгүй, түүгээрээ амьдралаа залгуулж байна. Ичиж үхмээр...

Дотоодынхоо бизнесүүд, баялаг бүтээгчдээ ингэж айлгаж ичээж, улаан цагаан дээрэм тонуул хийж байгаа улс оронд гадаадын соёлтой хөрөнгө оруулагч нар итгэж орж ирэх үү? Зүгээр 50 жил хаягдсан, хөрсийг нь эргүүлээд хүдрийг нь ялгаж аваад хаячихсан шороон овоолгон дээр ингэж амиа тавьж, хуруу хумсаа хурцалж байгаа нам, төр хөрөнгө оруулагч нартай хууль ёсны хэлцэл хийж чадах уу? Хөлсөлсөн троллууд нь хүртэл “Үнэндээ бол “Ачит ихт” маш сайн төсөл. Гэхдээ яагаад заавал П.Цагаан, Ц.Элэгдорж хоёрынх байх ёстой юм, бид яагаад болдоггүй юм” гэчихсэн нүд нь улаанаараа эргээд сууж байгаа шүү дээ.

Гэтэл сүүлийн 34 жилийн /өнгөрсөн зууны тухай ярихаа больё/ 26 жилд нь МАХН /МАН/ энэ үйлдвэрийг сорж идсэн. Монголчуудын таван жилийн хэрэгцээний бэлгэвчийг үйлдвэрт шахчихаад, үйлдвэр ажилчдынхаа цалинг бэлгэвчээр тавих дээрээ тулаад байсан үе шүү дээ. Хорин жил Хуулийн сайд хийсэн хүн нь хүртэл чуулганы хуралдаан дээр “Би утасдсан, яадгийм. Миний хүүхэд 300.000-хан долларын бараа шахсан. Хүний эцэг хүн тэр зэргийн юм хийх ёстой” гэж хэрэлдээд, хялалзаад сууж байсан л нам шүү дээ. Тэгчихээд одоо “34 хувиа өг, 34 хувьд ноогдох ашгийг нэхэмжил” гээд сууж байдаг. Эдийн засаг, бизнес гэдэг ингэж явдаггүй юмаа.

Тухайн үед үйлдвэрийг байгуулахдаа “Ачит ихт”-ийнхэн “Эрдэнэт” үйлдвэрт 34 хувиа санал болгосон, 2014 онд хувьцаа эзэмшигчийн гэрээ байгуулсан. 2015 онд үйлдвэрийн удирдлага “34 хувийг эзэмших нь бидэнд ямар ч ашиггүй юм байна аа. Оюутолгойн 34 хувиас Монголын тал ямар ч ашиг хүртэхгүй байна. Дээр нь гаднын банкнаас арижааны өндөр хүүтэй зээлтэй, бид энэ хариуцлагыг хуваалцаж чадахгүй ээ. Тэрний оронд АМНАТ-аа авна аа” гээд 34 хувиасаа татгалзсан. Анхны хөрөнгө оруулалт нь гэхэд 60-70 сая ам.доллар яригддаг байх. Дан бизнесийн өндөр хүүтэй зээл. Дээр нь өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд нэмж хийсэн хөрөнгө оруулалтыг тооцвол Монголын Засгийн газар 34 хувиа төлж чадах уу?

“Эрдэнэт” овоолго гэдэг чинь зүгээр овоолсон шороо. Тэнд ямар ч ид шид байхгүй. Дээр нь гараад шүгэлдэнгүүт алт, зэс нь аяндаа ялгараад, алган дээр унаад ирдэг юм биш. Тэнд дэлхийд хамгийн сүүлд нэвтрүүлсэн өндөр технологийг ашиглаж, тэр технологи дээр хамгийн өндөр мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Өртөг, зардал ба эрсдэл ийм өндөр байгаагүй бол МАН-ын дарга нар аль хэдийн ачиж аваачаад уулын аманд буулгачихсан, нэг нэг түмпэн тэврээд сууж байгаа. Үнэн шүү...

Тиймээс тухайн үед үйлдвэрийн удирдлагын зөв ч байсан байх. Яагаад гэвэл зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр улны уланд уначихсан байсан үе, “Ачит ихт” хэзээ зээлээ төлж дуусах, хэдэн жилийн дараа ашгаа өгч эхлэхийг хэн ч мэдэхгүй байсан үешүү дээ. Тиймээс үйлдвэр энэ бүх эрсдлийг хаяад зөвхөн АМНАТ/ашит малтмалын нөөц ашигласны татвар авахаар гэрээ байгуулсан. Борлуултын орлогоос нь шууд 2,5 хувийн татвар авдаг. Өнгөрсөн хугацаанд 70-80 тэрбумын татвар төлсөн гэж байна. Цаана нь дахиар арав гаруй төрлийн татварыг улсын төсөвт төлж байгаа шүү дээ.

Харин өнөөдөр зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр байж болох хамгийн өндөр түвшиндээ хүрчихсэн байгаа нь манай эрх баригчдын сувдаг сэтгэлийг хөдөлгөж байгаа бололтой. Үүндээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэрийг ашиглаж байх шиг. Яг үнэндээ Ц.Элбэгдорж гэдэг “Ачит Ихт”-тэй ямар холбоотойг бид мэдэхгүй. Хуулиар явбал бараг юу ч олж чадахгүй байх. Гэхдээ энгийнээр бодоход Ц.Элбэгдорж, П.Цагаан гэдэг хоёр хүнд Монголд бизнес эрхлэх боломжгүй байна аа гэж үзвэл цаана нь бизнес хийх боломжтой хүн үлдэх үү? Тийм боломжийг энэ төр засаг энгийн хүнд олгох уу?

Ер нь бол сүүлийн найман жилд манай эрх баригчид АН-ын хаягтай хүн болгоныг барьж, хорьж, өөрсдийн хонгилоор чирлээ. МАН-ын хаягтай болгон ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний мөнгөөр жааллаа. Зүгээр “УБЕГ-т Хэлтсийн дарга хийдэг нөхөр УБТЗ дээр вагон зараад явж байна шүү” гэхэд л хууль, хяналтынхан нь хөдөлж чадахгүй байна шүү дээ. Тэгвэл огт хаяггүй, намгүй хүмүүс нь яаж амьдрах юм. МАН эрх мэдлээрээ, авилгаар олсон мөнгөөрөө Монголын 3,5 сая хүнийг тэжээх үү? Үгүй шүү дээ. Үсрээд удирдах түвшний 3000 хүн л тэр авилгын системээс нь хувь хүртэнэ. Үлдсэн нь зүгээр улны уланд...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Б.Заяа маш энгийн үнэнг бичжээ.Оюун-Эрдэнэ,Нямбаатар болон түүний нөхөд 44 их нядаа эхлээд ил болго.Үйлдвэр бол ажиллаж байвал иргэдэд очих хүртээмж нь татвараар дамжаад хүрч л бн. (127.0.0.1)
    Баян бүрд
    2024 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    МАН өөрсдөө хулгайлж идсэн нүүрсний 44 их наяд олон сангуудын олон арван их наядыг мартуулах гэж Сонгуулийн шоу хийж байгаа юм
    2024 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Битгий донгос. Бүх ард түмэн хүртэх ёстой 100% хурааж ав.Элбэгдорж Цагаан 2-ын хөрөнгө үү? Авдар савуу?
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ан намынханыы хөрөнгийг хураая ямар сураагүй биш МАН 30 аад анд хөрөнгөө өгөөгүй хүмүүсийг бууддаг байсан
    2024 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Эбигийн хөлсний этгээд ийм юм бичнэ дээ. Ард түмний бололцоог хулгайлсан гээд байдаг АНууснууд Эбигийн хулгайлсан тэр их зүйлийг хэний бололцоо гэж бодоод байдаг юм бол доо.
    2024 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Элбэгдорж хулгайлж болдог. Бид хулгайлуулж болдог аан. Битгий хуц 100% хурааж авахыг шаардаж байна.
    2024 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Хахаха. Монголын ард түмнээр бүү тохуурхах. Захиалгаар бичсэн байна.
    2024 оны 05 сарын 08 | Хариулах
  • Ulziit.Jigjid. (127.0.0.1)
    Elbegdorj gej hyn hyrch boldoggyi baastai burhan uu?
    2024 оны 05 сарын 07 | Хариулах
  • Залуу (127.0.0.1)
    Хаха. Эби нээрээ ард түмнийг тэнэг гэж боддог юм байх даа
    2024 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зоч (127.0.0.1)
    Овоолсон шороо л юм бол булаацалдахгүй хэл амгүй төрд нь өгчихөөчдээ
    2024 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Аргагүй л Элбэгдоржийн сайт мөн байна.
    2024 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Та нар юм үлдээсэнгүй Шороог нь ядаж ард түмэнд үлдээчихэж болохгүй байна уу.Н.Алтанхуяг ерөнхий сайд асан
    2024 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Зүгээр шороо юм бол тэгвэл над өгчих.хуцна биз та нар.Ардтүмэн одоо тэнэгийг биш болсон Үүсмэл ор гэж юу вэ.Хрэггүй шороо бол зүгээр отвалруу асгаж болно ш дээ.Алсдаа ашиглах гэж хадгалсан бага найрлагатай хээр ш дээ
    2024 оны 05 сарын 05 | Хариулах
  • Иргэн (127.0.0.1)
    ...ОЛИГАРХИУДИЙН ГАР ХӨЛҮҮД...ЗАЯА АНИАД МЭДЭЭГЭЭ ӨГ...ГЭЛТЭЙ...ИЛҮҮ БИЧ 2...ХЭЗЭЭ Ч ҮНЭН ИЙГ ИЛ ЯРИХ БЭ ТА НОХОД..ГЭЛТЭЙ
    2024 оны 05 сарын 04 | Хариулах
  • Irgen (127.0.0.1)
    30 гэр бүлээс эхлээд л идсэн Одоо бноо..Ханаж цадахыг нь И Монголчууд ...ХҮЛЭЭЛЭЭ...ХЭЗЭЭ Ч ХАНАДАГГҮЙ ХООСОН ХОНГИЛУУД БСААР ИРЛЭЭ....АЛЬ ХҮРТЭЛ ГЭЖ ОДОО БНОО...ТӨР АЖИЛАА ХИЙЖ УЛС.АА БОДОХ ЦАГ #БСОН...#ЗӨВ...ТАНЫ ТАЛЫН ЭЗЭДҮҮД...олон жил л идлээ шүү дээ шороог ч үлдээхгүйгээр...Монгол Улсын Төр эзэнтэй блжээ гэж харж бна..Зөв..
    2024 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ядуу байлгаж ард түмний тархийг угааж чадаж байна энэ засаг хувийн өмчтэй байж болохгүй баян байж бүүр болохгүй гэдгийг энэ засаг харуулж чадаж байнаа
    2024 оны 05 сарын 04 | Хариулах
    • Иргэн
      Хувааж идэгчидэд Төр..ЗГ ийн ажил таалагдахгүй бна...Их идсэний дараа Өнжих блждээ...Яалтай...кккк
      2024 оны 05 сарын 04
    • тийм шүү...Авилгачид хулгайчуудын толгойлогч н ь Оюцнэрдэнэ Баттулга аойр л тодорох бололтой...
      2024 оны 05 сарын 04
  • DR. ADITY (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 2 цаг 6 мин Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн салбарын дараа ордог 2 цаг 41 мин Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлав 3 цаг 6 мин Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод 3 цаг 8 мин Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Израил хүлээн зөвшөөрчээ 3 цаг 22 мин Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ 3 цаг 31 мин А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ 3 цаг 35 мин Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав 3 цаг 40 мин Хүүхдийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1195 дуудлага мэдээлэл иржээ 3 цаг 47 мин Статистикийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 3 цаг 52 мин Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай дулааны станцын барилгын ажил эхэллээ 3 цаг 59 мин Энхтайваны гүүрний эвдэрсэн хашлагыг засварлаж байна 4 цаг 25 мин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" болж байна 4 цаг 34 мин Баяр наадмын индрийн суудлыг тасалбараар худалдаална 5 цаг 13 мин Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд хэрэгжих “Ногоон хүртээмжтэй хотууд” төслийг нээлээ 7 цаг 5 мин Тайваний “Tri-Service” эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн баг ГССҮТ-д ажиллаж, тусламж үйлчилгээтэй танилцлаа 7 цаг 9 мин Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа 7 цаг 15 мин Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна 7 цаг 21 мин АН-ын бүлэг нийслэлийн газар олголтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай мэдээлэл сонслоо 7 цаг 28 мин Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээсэн нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж 8 цаг 11 мин
iИх уншсан
М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт ору... Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохио...
Top