x

Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв

Өнгөрсөн зууны 2000-аад онд “Цагаан шонхор”-ын Энхтайван гэдэг нэрийг сонссон хүний толгойтой үс нь босдог байлаа. “Центр пойнт”-ын буудалцаанаас өгсүүлээд хүчин, танхай, дээрэм гээд хүн алахаас бусдыг хийсэн XX зууны “манлай” рецидив гэмт хэрэгтэн байв даа. Насаараа хуулийн сайд хийсэн Ц.Нямдорж өвөөгийн өөрийн намтартаа наасан ганц зүйл нь “Эрүүгийнхнийг дарж авлаа” гэдэг ганц өгүүлбэр. Ч.Энхтайваныг хэлж байгаа нь тэр. Гавьяат хуульч С.Нарангэрэл гуай хүртэл түүний олон гэмт хэргийг өмгөөлж байсан боловч “алтан нарыг алгаараа хаадаггүй” гэдэг болсон байх.

Гэвч Ч.Энхтайван гэдэг хүн шорон оронд орлоо гээд засрал авсан нь юу л бол. Шоронгоос гарсныхаа дараа ч дахиад бүлэглэж хүн зодсон, “Гоёл” наадмыг ивээн тэтгэснийхээ хариуд загвар өмсөгч нарыг зарсан, нэг бус охидын амьдралаар тоглосон гэх ярилцлагууд хэвлэлийн хуудсаар цувардаг байсан...

Харин Ч.Энхтайван бол өөрийгөө шударга журамтай бизнесмэн болсон, засарч хүмүүжсэн, залуу насны алдаа байсан мэтээр цайруулдаг ч сүүлийн үед түүний гардан гүйцэтгэсэн боловсон дээрмүүд хүрээгээ тэлсээр. Тэр нь ахуйн хүрээнээс хальж улс орны гадаад харилцаа, гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарт уршиг тарьсан их гарын дээрэм болж өргөжсөнийг дараах баримтуудаас харж болно.

Баримт 1. "Санкпетербург"-ийн газрын дээрэм

Сүхбаатарын талбайн чанх урд байрлах хуучнаар “Ленин клуб” буюу одоогийнхоор “Санктпетербург” төвийн газар нь социализмын үеэс Оросын өмчлөлийн хөрөнгө байлаа. Гэтэл Ч.Энхтайван уг газрыг өөрийн эзэмшилд оруулахын тулд Монголын шүүхээр шийдвэр гаргуулж, хууль ёсны эзэмшигч болсон байдаг. Хоёр улсын харилцаанд сэв суулгаад зогсохгүй Монголын хууль, шүүхийн байгууллагын увайгүй байдлыг илчилсэн бас нэг том факт юм даа.

Оросууд болсон хойно монголчуудад дээрэлхүүлээд суухгүй нь тодорхой. Монголын дарга нарыг дуудаж, толгойг нь тогшиж байгаад газраа буцаан авсан ч хууль, шүүхийн байгууллага оролцсон хуйвалдааны золиосонд Монголын төр Ч.Энхтайванд нөхөн олговор өгөхөөр болж үлдсэн байдаг юм. Нөгөө “төрийн мөнгө ёо гэхгүй нь сайхан” гэдэг болсон.

Хамгийн хачирхалтай нь энэ хуульгүй дээрмийг хууль ёсны болгох ажлыг зохион байгуулсан хуульчид, тэр дундаа шүүгч нь хариуцлага хүлээх байтугай дахиад нөгөө Ч.Энхтайвандаа давуу байдал олгож, Монголын төрийг өрөнд оруулчихаад сууж байгаа.

Баримт 2. Гадаадын хөрөнгө оруулалтын дээрэм

2022 онд Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах Засгийн газрын ажлын хэсгийн цуглуулсан мэдээллээр “Ч.Энхтайван нь БНХАУ-ын хөрөнгө оруулагч нарт худалдсан хувьцаагаа буцаан авахаар дарамт шахалт үзүүлж, үйл ажиллагааг алдагдуулсан” талаар тухайн үеийн Хууль зүйн сайд (одоо хотын дарга болсон) ярьсан. Ч.Энхтайван нь Сүхбаатар аймаг дахь жоншны ордыг эзэмшдэг "Эф Жи Пи Эм" ХХК-ийн хувьцаагаа Хятадын компанид худалдчихаад мөнгөө авсны дараа наймаанаасаа буцаж, худалдан авагч нараа хууль, шүүхээр дарамталж эхэлсэн юм байна.

Өмнөх хэргүүдийг өөрийнх нь хэлснээр “залуу насны алдаа” гээд, өнгөрсөн түүхийг сөхөхөө больё. Хууль, шүүхийн байгууллагатай нийлж хөрш улсын газрыг дээрэмдчихээд нөхөн олговор авсныг нь анхны удаа юм гээд орхиё. Гэтэл хөрөнгө оруулагч нарт зарсан жоншны ордоо буцааж авахаар айлгаж, дарамталсан явдал нь яавч санаандгүй зүйл биш байж таарна. Гэм биш зан, гэнэт биш хууч болсон хэрэг.

Ч.Энхтайван гэдэг хүний шинэ үеийн боловсон дээрэм үүгээр зогссонгүй. “Боловсон” гэдэг нь хууль ёсны гэсэн үг биш шүү. Хүн зодохоо больсон, хуулийнхантай хүч хавсрах болсныг нь хэлж байгаа юм.

Баримт 3. Стратегийг ордын дээрэм

Иргэн Ч.Энхтайван нь газрын ховор элемэнт буюу өнөөдөр дэлхий даяар хамгийн их эрэлттэй болсон, Монголдоо хамгийн их нөөцтэй, Дундговь аймгийн нутаг дахь “лити” гэх ашигт малтмалын асар их нөөц бүхий стратегийн орд газрыг бас л дээрэмдсэн байна. Уг ордод хөрөнгө оруулна гэж амлаад уг ордыг эзэмшдэг “Алкалли металс" ХХК-ийн хувьцааны талыг авсан ч гэрээнд заасан хөрөнгөө оруулаагүйгээр үл барам хуучин хувьцаа хувьцаа эзэмшигчийг нь Гүйцэтгэх захирлаас буулгаж, өөрөө эзэн суухаар санаархах болжээ. Хөрөнгө оруулалт татахаар байгуулсан оффшор компаниасаа Гүйцэтгэх захирлаар Ч.Энхтайваныг томилсон бичиг бариад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт очиход нь бүртгэлийн байгууллага “Хууль бус бүртгэл хийхгүй” гэсэн тул уламжлалт аргаараа шүүх байгууллагыг ашиглахаар бүртгэлийн байгууллагыг Захиргааны хэргийн шүүхэд өгчихсөн маргаад явж байгаа гэнэ. Өмнө нь Оросуудын газрыг Монголын шүүхийн тусламжтай дээрэмдэж, Монголын төрийг өрөнд оруулсан сурсан мэхээ дахин хэрэглэж байгаа нь тэр.

Хэрэв энэ орд Ч.Энхтайваны гарт орвол манай төрийнхний яриад байгаа “стратегийн ордын 34 хувиа төрд авах” санаачлага яг энэ орд дээр лав бүтэхгүй л болов уу. Хуулиас дээгүүр жаалдаг хулгайч нарын бүлэг Монголд оршсоор байгаагийн бас нэг жишээ “Цагаан Шонхор”-ын гэх Ч.Энхтайваны дээрх гурван баримтаас харж болно.

Хууль зүйн сайд нь хүртэл “Гадаадын хөрөнгө оруулалтыг дээрэмдэж байна” гэж шүгэлдээд байхад доогуур нь хууль, шүүхийн байгууллага нь нөгөө дээрэмчидтэй нь нэг тал болчихоод байгааг юу ч гэмээр юм. Хамгийн гол нь энэ дээрэм нь Монголын нутаг дэвсгэрээс хальж, улс орны гадаад харилцаанд сэв суулгах, хөрөнгө оруулагч нарт сөргөөр нөлөөлөх, Монгол Улсын эзэмшвэл зохих стратегийн орд газрыг үнэгүйдүүлж зарах гэх мэт асар их хор уршигтай, улс орны эрх ашигт хохиролтой үр дагаварыг авчирахаар байна. Ийм илэрхий хууль бус үйлдэл дээр Монголын төр, хууль хүчний байгууллага арга хэмжээ авч чадахгүй, толгойг нь илээд яваад бас их учир байна.

Монголын төр, хууль шүүхийн байгууллага “Цагаан шонхор”-ын Энхтайван гэдэг хүний өмнө хүч сульдаж, сохор дүлий мэт байгаа нь санамсаргүй хэрэг биш төдийгүй түүний бохир үйл хэрэгт өөрсдөө хутгалдсан байж болзошгүйг харуулж байна. Энэ бол улс төр, бизнесийн хамгийн том бүлэглэлийн, магадгүй хууль шүүхийн асар том хамгаалалтай этгээдийн хийж чадах дээрэм гэдэг нь эргэлзээгүй.

Өнгөрсөн зууны хамгийн зартай рецидив гэмт хэрэгтэн эдүгээ хууль, шүүхийнхнээр хөл хийсэн боловсон дээрэмчин болчихсон явааг өөрөөр яаж тайлбарлах вэ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлд ашигт малтмал олборлогч 140 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж байна 48 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 49 мин Сүүлийн 10 жилд 608 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ 49 мин Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшлээ 49 мин ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотод Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ 50 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, нийт нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа 53 мин Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 15 цаг 23 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 15 цаг 29 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 15 цаг 31 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 15 цаг 33 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 15 цаг 34 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 15 цаг 35 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 15 цаг 37 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 19 цаг 25 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 19 цаг 26 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 19 цаг 27 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 19 цаг 27 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 19 цаг 27 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 19 цаг 28 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 19 цаг 29 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top