x

Онц дэглэмийг сунгах нь Л.Оюун-Эрдэнэд ямар ашигтай вэ?

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онц дэглэмийг сунгах тухай Засгийн газрын шийдвэр гараад дөрвөн 7 хоног өнгөрчээ.

Өнгөрөгч наймдугаар сарын 14-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Онц дэглэмийг хугацааг сунгах тухай саналаа Засгийн газрын хуралдаанд оруулж, түүнийг нь УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн байна. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатарын УИХ-ын ээлжит бус чуулганыг сунгах захирамж гаргахдаа ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад “Эрдэнэт үйлдвэр”, ”Монголросцветмет” ТӨҮГ-уудад тогтоосон Онц дэглэмийн хугацааг сунгах асуудлыг оруулаад байгаа.

Энэ оны гуравдугаар сарын 7-ны Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-д онц дэглэм тогтоосон зургаан сарын хугацаа өнгөрөгч сард дуусчээ. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Онц дэглэмийн үеэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлангаа Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.

Ингэхэд энэ хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар өөрчлөлт оров оо?

Нэгдүгээрт мэдээж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг 100 хувь төрийн өмчид авч, 49 хувиас томилогдсон ТУЗ-ийн гишүүд болон удирдлагын албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлсөн явдал орж байна.

Хоёрдугаарт, 2016 оны долдугаар сарын 21-нд үйлдвэрийн ТУЗ-ийн хурлаас баталсан бүтэц, зохион байгуулалтыг өөрчилжээ. Тухайн үед баталсан үйлдвэрийн бүтэц, зохон байгуулалт нь 6000 гаруй ажилтантай том аж ахуй нэгжид хангалтгүй хэмээн үзэж, Ерөнхий захирал болон Ерөнхий захирлын орлогч /Ерөнхий инженер/, Ерөнхий захирлын чиглэл хариуцсан гурван орлогч, дөрвөн газар, 19 хэлтэс, 30 цех, нэгжтэй байхаар зохион байгууулсан юм байна.

Гэвч Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 29-ний шийдвэрийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хуьийг төрд шилжүүлсэн, ТУЗ-ийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүдсэн үйл явц нь шүүхэд очиж, шинээр байгуулагдсан ТУЗ-ийн шийдвэрийг шүүх хүчингүй болгосноос хойших хоёр жилийн хугацаанд ТУЗ дахин хуралдаагүй юм байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд Монгол Улсын хуулийн хүрээнд бүрэн дүүрэн орж ирээгүй байна аа гэсэн үг.

Гэвч нөгөө талд, Онц дэглэмийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр 154 сая ам.долларын  үнийн дүн бүхий /410 орчим тэрбум төгрөг/ 197худалдан авалтын гэрээг сонгон шалгаруулалтгүйгээр шууд байгуулж, хууль зөрчсөн гэдэг мэдээлэл цацагдаад байгаа. Харамсалтай нь энэ үнэн байв. Үйлдвэрийн худалдан авалт, хангамжийн үйл ажиллагааны талаарх тайлангаас үзвэл 2019 оны эхний долоон сард худалдан авалтын 315 гэрээ байгуулсны 197-г нь сонгон шалгаруулалтгүйгээр шууд байгуулсан, "456,7 тэрбум төгрөгийн худалдан авалтын төлөвлөгөө батлагдсанаас 410,3 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж, 56,4 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан” гэсэн байна.  

Анх үйлдвэр дээр Онц дэглэм тогтоох болсон үндэслэлээ Л.Оюун-Эрдэнэ сайд “ТУЗ ажиллахгүй, шүүх дээр асуудалтай байгаа учраас “Стандарт” банкинд төлөх өрийн асуудлыг ярьж чадахгүй байна. Бизнес төлөвлөгөөгөө хэвийн явуулж чадахгүй, мөнгө зарцуулах эрх нь хүртэл төвөгтэй байдалд байна. Улс оны эдийн засагт нэн чухал үүрэгтэй энэ үйлдвэрт үүсэд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангуулахын тулд Онц дэглэм тогтоолоо” гэж тайлбарласан.

Гэтэл тэгж сүржигнэн байж Онц дэглэм тогтоосны үр дүн нь ердөө энэ гэж үү? Хэдэн захирал томилж аваад хэдэн зуун тэрбумаар нь тендэргүй гэрээ байгуулах байсан юм уу? Тайланд бичсэн үйлдвэрийн үйл ажиллагаа, ашиг орлогын тухайд бол Онц дэглэм тогтоохоос ч өмнө үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн түүнээс хол давсан тайланг Засгийн газарт ирүүлж байсныг энд нурших нь илүүц биз. "Стандарт" банкны өрийг төлсөн асуудал ч гэсэн Засгийн газар хэрвээ эрхийг нь олгосон бол аль эрт шийдэгдчих байсан зүйл. Хэрвээ энэ өр онц дэглэм тогтоох шалтгаан мөн байсан бол одоо байхгүй болсон.

Тэгэхээр Онц дэглэмийн хугацааг нь сунгавал Засгийн газарт “Эрдэнэт” үйлдвэрт яг юу хийх юм? ТУЗ-ийн асуудлыг шүүх зогсоосон, "Жаст"-ын хэргийг шүүх гацаасан гээд суугаад байх юм бол Засгийн газарт хийж ажил байна уу? 

Ингэхэд “Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онц дэглэм ч гэсэн Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа юмуу? Аль 1991 онд БНМАУ-ын үед баталсан “Засгийн газарт эрх олгох тухай” УБХ-ын тогтоол шинэ /1992 оны/ Үндсэн хуулийн орчинд хүчинтэй эсэх талаар зургаан сар маргаж байна.

Б.ЗАЯА  

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.44.60)
    man iin avillachidad ashigtai songuuliinhee mongiig olno oor yah bedee bidend ashig ogno gej oldohgui hudal oorsdoo l ashigtai um hiine l dee
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.21.49)
    Хувийн хэвшлийг дээрэмдэж ГОК-ыг ОБ-ийн үеийнх шиг хаалттай болгосон.
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13 "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2026-11-13 Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2026-11-13 Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2026-11-13 Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2026-11-13 Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүсн...
Top