x

Үндсэн хуулийн өөрчлөлт: Хараат бус шүүхийг хамгаалах нь

Өчигдөр үдээс хойш хуралдах ёстой байсан УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр оройн 19.00 цаг хүргээд өнөөдөр үргэлжлүүлэхээр хойшлов. Ирц бүрдэхгүй байгаа шалтгааныг хэвлэлүд янз бүрээр бичиж байна.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн зүгээс ЖДҮХС-гийн зээлийн асуудалд холбогдсон гишүүдийг дарамталсан, өөрийнх нь оруулж ирсэн шүүхийн тухай заалтуудыг дэмжихгүй бол хуулийн асуудал ярина гэсэн тухай. Мөн өчигдөр хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанаар юун тухай хэлэлцсэн нь тодорхойгүй байна. Ирцийн асуудал ярьсан гэх боловч үүнээс болж гишүүд ингэтлээ сандарч өрөөндөө шургахгүй нь тодорхой.

Асуудал юу гэвэл УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслөөр Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг сонсон, мөн УИХ-ын гишүүд болон Ерөнхийлөгч, УИХ дахь ардчилсан намын бүлгээс гаргасан “зарчмын зөрүүтэй” 150 гаруй саналаар гишүүдийн саналыг хураалгаж байгаа.

Ямартай өнгөрөгч даваа гаригт хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа хуульчид бужигнаад эхэллээ. “Ерөнхийлөгч шүүхийн хараат бус байдалд заналхийлж байна. Шүүхийн хараат бус байдлыг хангах тухай төслийн есөн заалтыг хасах түүний саналыг дэмжиж болохгүй” гээд. Өчигдөр эсэргүүцлээ илэрхийлж "Зангиатай жагсаал" зохион байгууллаа.

Харин ажлын хэсэгт орж ажиллаж байгаа Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдсэн шүүхийн тухай гурван заалтыг дэмжихийг уриалж УИХ-ын гишүүд болон олон нийтэд хандав. (ТББХ-ноос гаргасан шүүхийн тухай гурван заалтыг дэмжих нь) Энд УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан саналыг Ерөнхийлөгчийн саналтай нэгтгэн дундын хувилбарыг гаргасан гэж болох юм. Байнгын хорооны дарга С.Бямбацогт ч бас “Зөвшилцөлд хүрсэн, харьцангуй боломжийн түвшинд хүрсэн зохицуулалт” хэмээн тодорхойлжээ.

Байнгын хороо дэмжсэн гурван заалтын нэгдүгээрт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүний тухай асуудал хөндөгдөж байна. Тухайлбал, одоо байгаа ШЕЗ-ийн таван гишүүнийг арав болгож, тавыг нь шүүгчид дундаасаа, тавыг нь мэргэжлийн байнгын хороод (Хууль зүй, Төрийн байгуулалт), Засгийн газар, мэргэжлийн холбооноос нэр дэвшүүлэн ардчилсан зарчмаар сонгох, томилгооны асуудлыг нь хуулиар тогтоохоор заасан байна.

Өмнө нь Ц.Элбэгдоржийн үед ч мөн ШЕЗ-ийн гишүүдийг шүүгчид дундаасаа сонгодог байхаар хуульчилсан ч хууль хэрэгжиж эхлэхээс өмнө УИХ-ын зарим гишүүд хууль санаачлаад (тухайн үеийн Ерөнхийлөгчийн захиалгаар) ШЕЗ-ийн гишүүнийг батламжлах эрхийг Ерөнхийлөгчид аваачаад өгчихсөн байдаг. Үүнээс болоод өнөөдрийн “шударга бусын хонгил, Ц.Элбэгдоржийн шүүгчид” хэмээх нэр томьёонууд гарсан билээ. ШЕЗ нь шүүгчдээ сонгон шалгаруулдаг, Ерөнхийлөгч хоёуланг нь (ШЕЗ-ийн гишүүд болон шүүгчдийг) томилдог болчихоор шүүхийн систем тэр чигээрээ нэг улстөрчийн нөлөөнд орсон гэсэн үг.

Одоо харин Х.Баттулга нь тэр “хонгилд” эзэн суух тухай яриа гарч, УИХ хууль батлаад шүүгчийг томилох, чөлөөлөх эрхийг ҮАБЗ-ийн гурван гишүүний эрх мэдэлд аваачаад өгчихсөн байгаа. Үүнийг тухайн үед “түр зуурын зохицуулалт” хэмээн нэрлэж байсан ч үнэхээр тийм үү, үгүй юу гэдэг нь одоо хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөс шалтгаална. Хуулийн төсөлд ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж, УИХ-ын нийт гишүүдийн 2/3-ийн саналаар томилох заалт оруулжээ. Хэрвээ УИХ-ын гишүүдэд тулгаж буй Ерөнхийлөгчийн шахалт үр дүнгээ өгч уг заалт хасагдвал Ц.Элбэгдоржийн үеэс дээрдүүлэх биш, харин ч дордуулсан зүйл болно.

Хоёрдугаарт Шүүхийн сахилгын хороо байгуулах Ерөнхийлөгчийн саналыг дэмжихдээ ШЕЗ-өөс тусад нь байгуулж, ШЕЗ дээр төвлөрөөд байсан энэ хоёр эрх мэдлийг тараан байршуулахаар болсон юм байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн захиргаа буюу ШЕЗ нь шүүгчийг шилж сонгох, төсөв менежмэнтийг барихаас биш шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хараат бус байдалд нь халдахгүй гэсэн үг.

Гуравдугаарх нь шүүхийг тойргийн журмаар байгуулах асуудал. Одоогийн Үндсэн хуульд “шүүх нь сум, дүүрэг, аймаг, нийслэлийн шүүхээс бүрдэнэ” гэж зааснаас болж 2013 онд эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн үйл явц үндсэндээ нурсан билээ. Тухайн үед засаг захиргааны нэгж дагасан шүүхийн бүтцийг халж, хүн ам, үйлчилгээндээ суурилсан тойргийн шүүхтэй болъё, дагнасан (эрүү, иргэн, захиргаа) шүүхүүдтэй болж, шүүгчдийг мэргэшүүлье гэдэг зорилт тавиад хуульдаа өөрчлөлт оруулсан ч Цэц дээр очоод уначихсан.

Тиймээс одоо хийж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно" хэмээн тусгасан байна. Илүү “нейтральный” буюу аль алиныг нь агуулсан хувилбар.

Хэдий УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан есөн заалт бүхий төсөлтэй харьцуулахад чамлалттай ч ядаж л нөгөө тийш нь савчихаагүй, харьцангуй төвийг сахисан өөрчлөлт байж болох юм. Хэрэв шүүх засаглал аль нэг улстөрчийн нөмөр нөөлөг, хараа хяналтад байдаг бол хүний эрх болоод шударга ёсны тухай яриа манайд шаардлагагүй болно.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 3 цаг 24 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 33 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 3 цаг 38 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 6 цаг 8 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 6 цаг 17 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 6 цаг 20 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 7 цаг 2 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top