x

Э.Бат-Үүлийн хэлсэн үг

Э.Бат-Үүлийн “Арчаагүй бизнесмэнүүд” гэсэн гарчигтай нийтлэлийн дор манай нэг уншигч сэтгэгдэл бичсэн байна. “Өөрийгөө ухаантай гэж боддог олон олон тэнэгүүдийн нэг. Шар сониныг устгах төлөвлөгөө ч билүү нэг илтгэл тавьж байсан мал шүү дээ” гэх мэтчилэн.

Э.Бат-Үүлийн тэр илтгэлийн нэрийг санаж байхыг үзвэл хэвлэл мэдээлэлд ойр нэгэн бололтой. Өөрөөр бол одоогоос 20 гаруй жилийн өмнө /1997 он/ тавьсан энэ илтгэлийн нэрийг санах хүн өнөөдөр ховор л доо.

“Арчаагүй бизнесмэнүүд” нийтлэлийн гол утга нь “хуулийн уг сурвалж нь  хувь хүний эрх, эрх чөлөө юм аа. Социалист нийгмийн үед хуулийн эх сурвалж нь дарга нарын хүсэл зориг, дур зорго /тухайлбал,социализмын материал техникийн баазыг бүтээх ч гэдэг юм уу/ байсан  бол Үндсэн хуульт нийгэм, эрх зүйт төрийн амин сүнс нь хувь хүний эрх, эрх чөлөө юм. Харамсалтай нь өнөөдөр бидний үед биднийг анзаарч амжаагүй байхад хуулийн дээр орших ёстой хувь хүний эрх, эрх чөлөө хуулийн дор шургасаар байна. Хувь хүний эрх, эрх чөлөөнөөс хууль төрөх ёстой атал хувь хүний эрх, эрх чөлөөг хуулиар дарангуйлж байна” гэсэн утгатай.

Ингэхдээ ардчилсан нийгмийн гол үнэт зүйл болсон өмчлөх, өмчтэй байх эрхийн тухай өгүүлсэн байдаг. Ялангуяа сүүлийн үед манай Засгийн газраас явуулж буй бодлого, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын мөнгө ихтэй салбарыг, уул уурхайг хэрхэн дээрэмдэж, төрд хурааж авч буй тухай. Мөн үүнийг нь чив чимээгүй аялдан дагаж байгаа манай үндэсний хөрөнгөтнүүдийн унхиагүй байдлыг шүүмжилсэн хэрэг л дээ.

Тэрбумаар тоологдох хөрөнгөтэй “МАК”-ийн баян өв залгамжлагчид, MCS-ийн Оджаргал, НИК-ийн Ц.Оюунгэрэл нар улстөрчдийн өмнө сүүлээ шарвагануулан гүйж амиа аврах гэж байгаа аваас ТҮЦ-ний худалдаагаар амьдралаа залгуулж байгаа жижиг бизнесүүдэд ямар баталгаа байгаа юм бэ? Нэг л өдөр хотын дарга журам гаргаад ТҮЦ-ийг нь буулгаад ачдаг биз дээ.

“Шар хэвлэлийг устгах миний төлөвлөгөө” ч гэсэн уншигдаж байгаагаасаа огт өөр утгатай л даа. Товчхондоо, хэвлэл мэдээллийн зах зээл дээрх төр засгийн эгнэшгүй хүчирхэг байдал нь шар хэвлэлийг төрүүлж байгаа юм. Тиймээс хэвлэл мэдээллийн зах зээл дээрх төр засгийн монополийг устгахгүйгээр чөлөөт хэвлэлийн тухай ярих боломжгүй юм гэсэн хэрэг. Тухайн үед /1997 он/ Хууль зүйн яамнаас авсан мэдээгээр манай улсад 627 сонин, 141 сэтгүүл, 58 телевиз радио ажиллаж байж. Гэвч төрийн гэсэн статустай “Ардын эрх” сонин 170 ажилчинтай, орон нутагт өөрийн сурвалжлагчидтай, хэвлэх үйлдвэр компьютерийн төвтэй байхад тухайн үедээ хамгийн томд тооцогдож байсан Ц.Балдоржийн “Өнөөдөр” сонин хориодхон ажилчинтай, “Ардын эрх”-ийн үйлдвэрт сониноо хэвлэдэг байж.

Иймээс төрийн мэдээллийн хэрэгсэлтэй хувийн чөлөөт хэвлэлүүд санхүүгийн хувьд өрсөлдөх боломжгүй учраас амь зуухын төлөө, мөнгө олохын төлөө улам бүр “шарлаж” байна гэсэн хэрэг.

Э.Бат-Үүл Залуу удирдагч сан дээр энэ илтгэлээ тавьсны дараа жил /1998 оны наймдугаар сард/ Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулж, төрийн байгууллагууд дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулахыг хуулиар хориглосон юм. Төрөөс хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглож, төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэх нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй, ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй  хэмээн хуульчилсан билээ.

Харин өнөөдөр юу болж байгааг бид бүгд мэднэ. Соошл орчинд үгээ хэлсэн, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө иргэд цагдаагийн байгууллагад шалгагддаг, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бөөнд нь ЦЕГ-ийн хэв журмын хэлтэс дээр дуудаж аваачаад 2-20 саяар хоморголон торгодог болсон. Ямар ч шүүх мүүх байхгүй. Нэг төрлийн залхаан цээрлүүлэлт явуулж байна л даа. Одоо манайхны "шударга тав" гэж хөөрцөглөөд байгаа таван нөхрийн нэг нь энэ хуулийг хийлцсэн хүн. Хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодолтой байх эрх чөлөө ч гэсэн түрүүн хэлсэн "өмчлөх эрхийн" адил хуулийн дор орсон гэсэн үг. Харамсалтай нь уншигч үүнийг ойлгосонгүй юу, эсвэл ойлгохыг хүссэнгүй юу?

Гэвч энэ бол ганц уншигчийн асуудал биш. Манай олонхи уншигч, үзэгчдийн байр байдал нэг иймэрхүү. Юмны дотоод мөн чанар, агуулгыг ухаж бодолгүйгээр ганц үзэгдэх байдал, гадаад хэлбэрээр дүгнэлт хийнэ. Гарчигтай маргана, сургаар ярина. Өөрийнхөө төлөө нүдээ ч хөдөлгөх дургүй атлаа өрөөлийг байнга шүүмжилнэ.

Нэг сайхан мисс хүүхний ярилцлага, нийтлэл байвал доор нь заавал янхан банзал, тэрний энэний амраг, эсвэл гэр хороололд амьдарч байсан, аав нь архичин байсан... гэх мэтээр гутаан доромжилж бах таваа хангана. Тэр бүсгүй юу чаддаг, юуны төлөө зорьж яваа гэдэг нь сонин биш.

Хэрвээ хэн нэгэн бизнесмэнийг хорьж цагдаж гэнэ ээ, тусгай зөвшөөрлийг нь цуцалжээ гэвэл нийтээрээ уухайлж орж ирээд “алаад өг, хядаад өг, барь, шатаа, цаазал” гэх мэтээр коммент бичнэ. Ингэхдээ юуны учир баривчилсан, ямар шалтгаанаар бизнес рүү нь халдсан, үүний цаад үр дагавар нь юу болох талаар эргэцүүлж бодох нь маш ховор. Нийтээрээ мөнгөтэй хүн бүрийг үзэн ядах хандлагатай, тэгсэн мөртлөө өөрсдөө мөнгөнд нугасгүй дуртай, мөнгөгүй хүнээс бол чөтгөр харсан мэт зугтана.

Үзэл бодолтой байна гэдэг нь хэн нэгэн дарга, албан тушаалтны хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрийг сохроор шүтэн биширч, даган баясч, хэн нэгний галуу фанат байж, түүгээрээ нийгэмд байр сууриа тогтоох гэж оролдохын нэр биш. Авч байгаа мэдээлэл нэг бүрээ өөрийн тархи толгойгоор шүүн тунгааж, үүн дээрээ үндэслэн шийдвэр гаргаж, байр сууриа тодорхойлно гэсэн үг. Ингэсэн хүн баргийн алдаа хийдэггүй. Баргийн хүнд мэхлэгддэггүй. Тийм хүнийг улстөрчид амархан хуурч чаддаггүй. Тийм сонгогчид саналаа мөнгөөр худалддаггүй. 

Харин Э.Бат-Үүлийн хэлэх гэсэн зүйл бол “Монгол Улсын иргэн бүр бизнес эрхлэх жам ёсны эрхтэй бөгөөд энэ эрхэнд шүүхийн бус журмаар халдаж болохгүй” гэдэг бол ардчилсан нийгмийн үнэт зүйл юм" гэсэн хэрэг. Ганц Номтойбаяр, Нямтайширын тухай ч хэлээд байгаа юм биш. Зах дээр тэрэг түрж байгаа, оймс зарж суугаа нэгэнд ч энэ үг хамаатай. Нэг өдөр татварын байцаагч ирээд “зарсан оймсныхоо, зөөсөн ачаа болгоныхоо тоогоор татвар төл. Тэгэхгүй бол лангууг чинь хураалаа. Захын хашаа рүү орох эрхийг чинь хаслаа” гэвэл юу болох вэ? Уг нь бол өдрийнхөө түрээсийг төлөөд зогсч байгаа хүн шүү дээ. Түрээсээ төлөөд цаана нь ямар ашиг олох нь төрд падгүй хэрэг. Үүнийг л чөлөөт хөдөлмөр гээд байгаа юм. Тиймээс жам ёсны энэ эрх, эрх чөлөөгөө хамгаалахын төлөө бизнес эрхлэгчид, иргэн бүр тэмцэх ёстой гэсэн хэрэг.

Нийгмийн хариуцлага гэдэг нь чадалтай нь чадалгүйдээ өглөг өгөхийн нэр биш. Амьдарч байгаа нийгмийнхээ үнэт зүйлийг хамгаалан тэмцэх хүн бүрийн хариуцлагыг хэлээд байгаа юм аа гэж...

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (202.126.89.85)
    ttiml cain uuriiguu ulc turch ym bol alivaa acyydalig turuuleed xarj baih ectoi ungurcun xoin n olon um yraid xen ch ungurcuniig xarj shuumjilj chadna ogoo neeh ard tumend uhaantai xaragdah geed demii bz d
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 22 цаг 45 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 22 цаг 52 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 23 цаг 2 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 23 цаг 25 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 23 цаг 31 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 23 цаг 58 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top