Нийтлэл

Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв...
Тэрээр 7 хоногийн өмнөх хагас сайнд: Манай Засгийн газар хэрэгтэй эсэх нь бүрэн тодорхойгүй, агаарын мега төсөл ярихгүй гэж байсан. Тэрнээс улбаалаад: Н.Учрал мега төслийн талаар сүүл үеийн 2 жилд юу ярьж, юу гэж үзэж, ямар байр суурь хэлдэг байсныг ухлаа.
2 цаг 30 мин

Инфляц: Ус, ундаа ба Монголбанк
Монголд ипотекийн зээл аваагүй, төрийн тендерт оролцдоггүй энгийн нэг багш эсвэл эмч дэлгүүрээс мах, ус авахдаа бусдын авсан, зах зээл дээр баймгүй хямд зээлийн хүүгийн зөрүүг цалингийнхаа худалдан авах чадвараар бодитой төлөөд явж байна гэсэн үг. Энгүүнээр хэлбэл, бид баячуудын авсан зээлийн хүүгийн талаас илүүг нь төлөхийн төлөө чардайж явна.
2 цаг 45 мин

Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажиллагааг өдөр бүр явуулж байна
Европын дээгүүр дайн эхлээгүй байж болох ч дайны бэлтгэл аль хэдийн эхэлсэн байна. Оросын хувьд ч эрлийз дайн нь уламжлалт дайныг орлох бус, харин түүнээс өмнө ашиглаж болох хэрэгсэл болж байна.
Өчигдөр 12 цаг 00 мин

Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана
Зеленский наймдугаар сарын 5-нд “дайсны хөөргөгч төхөөрөмжийг устгах хэрэгтэй” гэж мэдэгдсэн нь энэ стратегийн өөрчлөлтийг илэрхийлж байна. Пуужинг агаарт нь хөөж устгахын оронд пуужин хөөргөх боломжийг нь устгах. Өөрөөр хэлбэл Украины шинэ зорилго нь пуужинтай нь биш, пуужингийн системтэй нь тэмцэхэд шилжиж байна.
2026-08-13

Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байна
Мөнгөтэй байгаагийн сул тал юу байж болох вэ?! Мөнгөний бодлогыг чангаруулж байгаа тохиолдолд төсвийн бодлого ч бас чангарах буюу хумих бодлого хэрэгжүүлж байж зорьж буй эффектийг үзүүлэх ёстой. Гэвч экспортын орлого нэмэгдэх хэрээр төсөв тэлэх эрсдэлтэй алхмыг улстөрчид хэрэгжүүлэх магадлалтай байдаг.
2026-08-13

Ормузын хавх
Нефтийн үнэ өсөх нь хэрэглэгч орнуудад муу мэдээ боловч дэлхийн хамгийн том нефть, байгалийн хий үйлдвэрлэгчдийн нэг болсон АНУ-ын хувьд бүхэлдээ зөвхөн алдагдал гэсэн үг биш. Харин эсрэгээрээ АНУ-ын дотоодын газрын тос, байгалийн хийн компаниуд өндөр үнээс ашиг хүртэх боломжтой.
2026-08-12

Шатахууны хямрал ба бодит байдал
“Ангарскийн үйлдвэр засварт орох”-д ШТС-ын гадна дараалал үүсдэг байлаа. Энэ жил “иргэд олноороо хөдөө явж нөөцийг нь шавхсан” болж таарав. Шатахууны хямрал бол байгалийн гамшиг, гэнэтийн осол биш. Төрийн хэт оролцоо, зах зээлийг боомилсон бодлого, Монгол-Оросын хамтарсан (УБТЗ)-ын хоцрогдол, Ангарскийн үйлдвэрээс бүрэн хамааралтай технологийн гацааны шууд үр дүн. Бид системээрээ, бодлогоороо энэ хямралыг өөрсдөө бүтээсэн. Системээ өөрчлөхгүй бол хямрал маргааш ч, ирэх жилүүдэд ч давтагдана.
2026-08-11

Байгаль эхийн хилэн
Европ тивийг бүхэлд нь хамарсан хэт халуун, эсвэл гэнэтийн аадар бороо, эсвэл огцом хүйтрэл, их цас, хүчтэй салхи, шуурганаас улбаатай гамшгаас үүдэлтэй үр дагавар өнөөдөр ч үргэлжилсээр байна.
2026-08-11

COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт …
COP17 дууслаа, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үлдээсэн цементэн овоолгууд хэн 1-ний, эсхүл хэдэн хүний хоол болж хоцорно. Тиймийн учраас: COP17-гоор далимдуулсан авлига, албан тушаалын хэрэг үлдэнэ. Энэ баттай. Уулаасаа: Эдүгээ цагийн бурхад ирээгүй цагийн чөтгөрүүд болж илрэх нь гарцаагүй үзэгдээд байна.
2026-08-11

Ирэх хаврын ерөнхийлөгчийн сонгуулиас эхэлцгээе...
Ирэх хаврын ерөнхийлөгчийн сонгуулиас өөрчлөлтөө эхэлцгээе. Улс төржсөн, улс төрөөс өөр сэдэв гаргаж тавьдаггүй, монголдоо, монгол хүндээ найддаггүй улс төрийн хүчнээс татгалзцгаая.
2026-08-10

Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь аргагүй...
Шатахууны шуурхай штабын зөвшөөрснөөс илүү ихийг хэрэглэх гэсэн нь иргэдийн буруу гэж төр нь ичихгүй дайрсаар байхыг хараад эгдүүцэл хүрэв...
2026-08-10

Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос сүйрнэ
Албан ёсны инфляци 6–7 хувь гэж мэдээлж байгаа ч Төв банкны өөрийнх нь захиалгаар хийдэг судалгаагаар орос иргэдийн мэдэрч буй үнийн өсөлт 15.1 хувь, ирэх жилийн инфляцийн хүлээлт 14.7 хувьд хүрчээ.
2026-08-07

Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг
Удахгүй хичээл сургууль эхлэхээр тэр чигээрээ хүмүүс мөнгөгүй болчихно, зээл бичүүлж эхэлдэг дээ. Тансаг юм худалдаж авахаа больсон шүү дээ. “Мах импекс”-ийн хиам гэхэд саяхан 12.000-13.000 төгрөг байсан бол одоо 22.000-23.000-тай болсон...
2026-08-06

Дайн өөрчлөгдсөөр байна
АНУ-ын армийн сайд Дэн Дрисколл Сенатын Зэвсэгт хүчний хороонд мэдүүлэхдээ Украины байгуулсан дроны удирдлагын нэгдсэн системийг “үнэхээр гайхамшигтай” хэмээн үнэлжээ. Түүний хэлснээр уг систем нь дрон бүр, мэдрэгч бүр, галын бүх платформыг нэг сүлжээнд холбож, бодит цагийн мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргадаг байна.
2026-08-06

Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь
Чухамдаа Хөвсгөл нуурыг төр тахисан бус тэрхүү цэнгэг их нуур төрийн тэргүүнийг маань тахисан мэтээр төрийн тахилгад оролцогсод ба сурвалжлан судлагсдын мэдээлэл, сэтгэгдэл хөврөх тул тэнд очиж амжаагүй сая сая иргэдийн нэгэн би бээр тийнхүү ойлговол зохилтой...
2026-08-05

“Эрхийн тэнэгүүд” болгох Төрийн бодлого
Төр нь зориуд нийтээр нь согтууруулж, найр наадмаар хулдаж, овоо тахиж, бөх морь тойрсон наадааныхаа хөлд шороонд булуулан хэрэлдэцгээж, мэдээллийн сувгуудаар нь зөвхөн их бага наадмууд үзүүлэн мунхруулах бодлого зориуд явуулж байна. Үүнийгээ больцгооё.
2026-08-04

Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм...
Солонгосын сайд, хэрэв Ормузын хоолойд байдал хүндэрч нефть тасалдвал бид машинуудаа тэгш сондгойгоор явуулахад бэлтгэж байна гэж мэдэгдсэн гээд мэдээлж. Шулуухандаа, нефтийн нэлээдгүй нөөцтэй Монголын Улсын төр нөөцгүй шахам улсаас бензин гуйгаад явах ч хэцүү л сонсддог байх нь.
2026-08-03

Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө
Хөшөөг бүтээсэн уран барималч Б.Дэнзэн “Энэ бол миний өмч биш. Хотынх, ард түмнийх. Бэлгэдэл нурсны дараа улс орон нурдаг юм” гэжээ. Шөнөөр хөшөө хөдөлгөсөн явдалд холбогдох хамгийн ноцтой өгүүлбэр. Асуудал хөшөөндөө бус бэлгэдэлдээ байсан.
2026-08-03

С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу?
Хөшөөг санаачилсан, барьж байгуулсан нь АН боловч өмчийн болон газрын эрх нь өөр субьектэд байна. Нийслэлийн өмчийг хамгаалах асуудлыг нийслэлийн Засаг дарга, ИТХ хариуцаж таарна.
2026-08-01

Кристофер Ноланы трауматай Одиссей
Хомерын Одиссей суу зальт, ухаалаг, тэвчээртэй, амьд үлдэхийн төлөө юу ч хийхэд бэлэн эр. Одиссейд нэр төр үнэтэй, суу алдар түүнээс ч чухал. Харин Ноланы Одиссей сэтгэл засалчийн буйдан дээр гэмшин, гиншин хэвтэх аж. Холливүүд Бэтмэн, Шэрлок Холмс, Наполеон Бонапартыг трауматай болгосон, араас нь Одиссей орлоо. Удахгүй дэлхийн хамгийн эртний туульсын баатар Гильгамэш багынхаа асуудлыг тоочих биз… Ерөөс XXI зууны үзэгчийн сэтгэлзүйн хэлээр МЭӨ VIII зууны хүнийг хүчээр яриулж болох уу.
2026-07-31