x

Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан

/Kazinform/ Астана хот соёлын нэгэн шинэ бэлгэ тэмдэгтэй боллоо. Энэ бол цэвэр цусны ахалтек үүлдрийн Гаунтли азарга, Табыс гүүний төл, ховор зүсмийн Акжан гэдэг охин унага бөгөөд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын хайртай хүлэг юм. Түүний алтран туяарах гялалзсан зүс, сайн удмын шинж төрх нь нийгмийн сүлжээ болон олон улсын сэтгүүлүүдийн анхаарлын төвд хэдийн орж, олонтоо яригдах болсон байна.

Гэрэл гэгээ ба уудам талын үр төл

Олон зууны түүхийн амьсгалыг салхиндаа шингээсэн их талын нам гүм дунд Акжан гарчээ. Газар тэнгэр нийлэх мэт хаяа хязгаарт, нүүдэлчдийн түүхийг салхи нь шивнэх тэр л нутагт түүний аялал эхэлж байна. Энэ орон зайд ямар ч хил хязгаар гэж үгүй, гагцхүү эрх чөлөө, байгалиас заяасан хүч чадал л оршино. Акжан буюу “Хиргүй тунгалаг сэтгэл” хэмээн нэрлэсэн нь гэрэл гэгээ, өргөн уудам талын үр төл гэсэн утгыг агуулна.

Акжан нь ахалтек үүлдрийн адуунд тун ховор, ердөө 3-хан хувьд нь тохиолддог ховор цагаан ухаа зүстэй бөгөөд 2025 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Астана хотод мэндэлжээ. Түүний үсний бүтэц нь гэрлийг хугалж, торго шиг намирсан, энэ хорвоогийнх бус гэмээр туяаран гэрэлтэж харагддаг. Тал нутгийн соёлд ийм зүсмийн морийг үргэлж сайн цаг, аз хийморь, элбэг дэлбэгийн бэлгэдэл хэмээн эрхэмлэн үздэг. Ахалтек үүлдэр дундаа ч ийм зүс нэн ховор тул энэ нь ч учиртай.

Өнгөцхөн харвал энэ нь элит адуу үржүүлгийн ертөнцийн гайхалтай үлгэр мэт санагдаж болох юм. Харин гүнзгийрүүлэн ажиглах тусам Акжаны төрхөд орчин үеийн Казахстаны гоо зүй, үнэт зүйлс онцгой шингэснийг улам тодорхой мэдэрнэ. Түүний зүс нь хариуцлагыг эрхэмлэсэн шинэ үзэл хандлага, мөн өөрийнхөө, эх орныхоо, цаг үеийнхээ “хиргүй тунгалаг сэтгэл”-ийг дээдлэн хүндэтгэх үзэл санааг илэрхийлсэн бэлгэдэл болж байна.

Өвөрмөц хийцийн гүүрнүүд, шилэн фасад, тэнгэр баганадсан барилгуудын сүр хүчин хийгээд хязгааргүй үргэлжлэх уудам тал нутгийн эрс тэс хослолыг цогцлоосон шинэ Астана хот нь Акжаны зүстэй төгс зохицон уусна. Энд хамгийн жижиг деталь бүр өөр өөрийн байранд байх нь юунаас ч чухал. Явган хүний замын хавтангийн өнгө, архитектурын жижиг дизайнууд, гэрэлтүүлгийн чанар гээд бүгд л нарийн зохицох учиртай. Төгс хот гэдэг бол ердөө л түүгээр бахархаж, таашаал авахын тулд өдөр бүр хайрлан бөөцийлж, арчилж тордсон мэт өнгө үзэмжтэй харагдах ёстой.

Ийм орчинд хог хаяхгүй байх, ногоон байгууламжаа хайрлан хамгаалах, нийтийн эзэмшлийн орон зайг хүндэтгэх нь хэн нэгний тулгасан хийсвэр ойлголт төдий “иргэний үүрэг” байхаа больж, харин хувь хүний өдөр тутмын соёл, амьдралын хэв маягийн нэгээхэн хэсэг болон хувирдаг. Ийм ухамсар төлөвшсөний дараа хуучин буруу дадал зуршил руугаа эргэж буцах нь үгүй билээ.

"Хот төлөвлөлтөд хотыг зөвхөн барилга байшин, гудамж талбайн бөөгнөрөл төдийхнөөр бус, харин утга учир, үнэ цэнийг агуулсан орон зай гэж үздэг. Хүмүүс өөрсдийн амьдарч буй тэрхүү газарт нь ямар үнэт зүйлс шингэсэн байдгийг ухамсарлан ойлгох нь нэн чухал юм. Бэлгэ тэмдгүүд нь эдгээр үнэт зүйлийг дамжуулан илэрхийлэх, хамт олны нэгдмэл мэдрэмжийг бүрдүүлэх, улмаар хамтын дурсамжийн нэгээхэн хэсэг болоход тусалдаг. Хот гэдэг зөвхөн үзэсгэлэнт барилгуудынхаа ачаар бус, харин тэнд орших дурсамж, уламжлал, нутгийн түүх хууч, дүр, домог яриатайгаа сүлжилдэж байж л сая оршин суугчдынхаа чин сэтгэлээсээ хайрлан нандигнадаг газар болж хувирдаг” хэмээн хот судлаач Адия Карсыбек өгүүллээ.

Тийм ч учраас соёлын болон сэтгэл зүйн бэлгэ тэмдгүүд нь архитектурын шийдлүүдээс дутахааргүй чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм бэлгэдлүүд нь хүмүүсийг тухайн газартайгаа илүү ойр дотно мэдрэмжээр холбож, хотыг амьд өнгө төрхтэй болгож, зөвхөн хот төлөвлөлтийн шийдлээр бий болгох боломжгүй өвөрмөц уур амьсгалыг бүрдүүлж байдаг ажээ.

Эрх чөлөөний түүх

Тал нутгийн морьтон эрийн уламжлалт дүр төрх хэзээд эрх чөлөөний түүх байсаар ирсэн. Гэвч өнөө цагт эрх чөлөө гэдэг нь "би юу дуртайгаа хийнэ" гэсэн ойлголтоос илүүтэй “өөрийн сонголтын өмнө хариуцлага хүлээж, түүнийгээ зөв удирдах чадвар” гэсэн утгыг илэрхийлэх болжээ. "Хүн-Хүлэг" гэсэн энэхүү хослолоос түншлэлийн орчин үеийн загварыг харж болно. Морьтон хүн хэдийд хүлэгтээ илүү эрх чөлөөг олгох, хэзээд нь аядуу зөөлнөөр засаж чиглүүлэх вэ гэдгээ соргогоор мэдэрч чаддаг билээ.

Харин морь эзэндээ итгэдэг ч өөрийн мөн чанараа гээдэггүй. Түүнд өөрийн гэсэн ааш зан, хүсэл зориг, давтагдашгүй гоо үзэсгэлэн бий. Яг үүнтэй адил иргэд болон хот, ард түмэн ба төрийн хоорондын харилцаа бүрэлдэн тогтох учиртай. Хүн бүр түнш байхыг хүсдэг. Энэ нь магадгүй өнөөгийн улс төр, нийгмийн хамгийн трэнд болж буй чиг хандлага байж болох юм.

Хэрэв бид Казахстаныг дэлхий дахинтай харилцах шинэ өнгө төрхөө бүрдүүлж буй брэнд гэж төсөөлбөл, Акжаны зүс төрх нь энэ үйл явцын гол бэлгэдлийн нэг болно. Учир нь Акжан тал нутгийн өв уламжлал, үндэс язгуураа хүндэтгэх үзэл, орчин үеийн гоо зүй, минималист хэв маяг, мөн өөрийгөө, хүрээлэн буй орчноо, ойр дотнын хүмүүсээ хайрлан хамгаалах хэд хэдэн чухал үнэт зүйлийг өөртөө шингээжээ. 

Магадгүй хэдхэн жилийн дараа орчин үеийн Казахстаныг дэлхий дахинд таниулах дүр төрх нь чухам ийм бэлгэдлүүд байх биз ээ. Шударга ёсыг эрхэмлэсэн, цэвэр цэмцгэр орчныг бүтээсэн, хариуцлагатай, өөдрөг үзэлтэй байх замыг сонгосон тийм л улс орны дүр төрх болой.

Орчин үеийн хотууд болон нийгэм хурдацтай хөгжиж буй энэ цаг үед Акжан онцгой ач холбогдолтой болж байна. Учир нь жинхэнэ хүчирхэг хот гэдэг нь зөвхөн сүрлэг барилга байгууламж, эдийн засгийн өсөлтөөр хэмжигдэхгүй, харин оршин суугчдынхаа хамтдаа эрхэмлэдэг ёс суртахууны үнэт зүйл, хариуцлагатай хандлагаар тодорхойлогддог гэдгийг сануулж байна.

Акжан бол Их талын тэнгэрийн хүлэг төдий биш бөгөөд орчин үеийн Казахстаны иргэдэд бодол санаагаа тунгалаг байлгах, хууль дээдлэх ёс, нийтийн орон зайг хүндэтгэх нь ямар чухал болохыг ойлгуулж буй соёлын нэгэн томоохон үзэгдэл юм. 

Гэрэлтэн туяарах цагаан ухаа зүстэй Акжан бол өнгөрсөн үеийн түүх домог, ирээдүйн амжилтыг холбосон амьд гүүр юм. Ахалтекийн гоо үзэсгэлэн болсон Акжан нь тал нутгийн соёлын мөн чанар, хүч чадал, төгөлдөр төгс байдлыг өөртөө шингээжээ. Ахалтек хүлгүүд уудам талаар давхисаар байгаа цагт ард түмний сэтгэл санаа ямагт ариун тунгалаг, бодол нь хурц хэвээр байж, үндэстнийхээ өв уламжлал, үнэт зүйл, ирээдүйн хүсэл тэмүүллийг илэрхийлсээр байх болно.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 2 цаг 4 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 2 цаг 10 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 2 цаг 16 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 2 цаг 35 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 2 цаг 42 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 2 цаг 48 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 2 цаг 55 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 3 цаг 3 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 3 цаг 8 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 3 цаг 13 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 3 цаг 19 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 3 цаг 26 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 3 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 3 цаг 51 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин COP17-гийн Ногоон бүсэд “Тэсвэрлэх байдлын өдөр”-ийг зохион байгуулж байна Өчигдөр 11 цаг 14 мин Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилт олголоо Өчигдөр 11 цаг 11 мин Боловсролын салбарын орчин нөхцөлийг сайжруулахад “Таван Богд” групптэй хамтарна Өчигдөр 11 цаг 00 мин ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад айлчилна Өчигдөр 10 цаг 52 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17...
Top