x

Сонгогдсон МАН-ын дарга нарынх 65 сая, сонгосон бидний цалин сая төгрөг гэхээр гомдмоор биш үү

Олон жил нууж ирсэн Төрийн өмчит компаниудын дарга нарын цалинг саяхан ил тод зарлалаа. Үүнээс нэг сарын цалин нь хамгийн өндөр буюу 65 сая төгрөг авдаг ТӨК-ийн дарга нь Эрдэнэc Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай. Түүний хувьд Ерөнхийлөгчийн Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад энэхүү албан тушаалд очсон. Мөн өмнөх Ерөнхий сайд Г.Занданшатартай нэг нутаг усны хүн учраас ТӨК-ийн гүйцэтгэх захирлаар очсон түүний томилгоо намын дарга нарынх нь талархсан сэтгэлийн бэлгэ гээд хэлчихэд хилсдэхгүй биз.

Харин ТӨК-ийн даргуудаас хамгийн бага цалинг буюу 20 орчим сая төгрөгийг Эрдэнэс Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж авч байгаа нь харагдсан. МАН-д үеийн үед аль хөрөнгө мөнгөтэй газар хаана байна, тэнд чимээгүйхэн очоод хувиа борлуулж, довоо шарлуулчихдаг ах нар цөөнгүй байсан. Үүнийг эртнээсээ “шимэгч”, “шимэгчид” хэмээн нэрлэж ирсэн. Тэгвэл тэдний залгамж халаа болсон Б.Чагнаадоржийг саяхан тус ТӨК-ийн даргаар томилсон юм.

Улс төрд түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын хүн гэсэн мэдээлэл бий. Энэ мэт нам дагасан, дарга нарын цүнх барьсан хүмүүс татвар төлөгчдийн мөнгийг хүссэнээрээ цалин нэрийдлээр хагартлаа авч, очсон, хариуцсан газар болгоноо алдагдалд оруулж, улсын төсөвт дарамт болгодог төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлын албан тушаалд очсон МАН-ын дарга нар олон байна. Ямартаа ч сөрөг хүчний гишүүдийн зүгээс ТӨК-ийн захирлуудын нэг сарын цалин, урамшууллыг ийнхүү ил болгосон нь нийгэмд шуугиан боллоо. Гэтэл бидний дундаж цалин хэд билээ. Оройлцоогоор 1-1.5 сая төгрөг. Ингээд бодохоор ТӨК-иудын захирлын цалин ард түмний дундаж цалин хоёрын хооронд тэнгэр, газар шиг ялгаа гарч байна.

Үнэхээр ТӨК-иуд ашигтай, орлоготой, улс орны эдийн засагт хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэх орлого төвлөрүүлж ажилладаг бол энэ зэргийн цалинг тухайн компаниудын захиралд өгөх нь буруу зүйл биш. Гэтэл өнөөдөр төрийн өмчит компаниудаас ашигтай ажиллаж байгаа нь хэд билээ. Тэнд гардаг авлига, хээл хахуулийн хэрэг хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэн шалгагддаг. Ингэж бодохоор үнэхээр ашигтай ажилладаг болохоор жар, далан сая төгрөгийн цалин авдаг гэдэгт нь нэг л итгэл төрөхгүй байгаа юм. Тухайлбал, алдарт 40 их наядын нүүрсний хулгайн хэрэг байна. Уг хэрэгт манай улсын томоохон уул уурхайн орд газрууд тэдгээрийг хариуцдаг ТӨК-иудын дарга нарын, авлига хулгай яригдана. Ухаа худаг, “Эрдэнэс Тавантолгой, төмөр замын 30 гаруй оффтейк гэрээ, Бортээгийн ордын асуудал гэх мэтээр цааш хөвөрнө. Авлига, хулгай хамгийн өндөр дүнгээр гардаг газар бол төрийн өмчит компаниуд.

Гэтэл ийм газрыг удирдаж, ашигтай ажиллуулсан дарга нарынх нь нэг сарын цалин 65 сая төгрөг гэхээр үнэхээр итгэл төрөхгүй байгаа юм. Том зургаараа Монгол Улсын төсөв, төрийн бодлого, уул уурхайн ашиглалт, удирдлага зохион байгуулалт үндсээрээ буруу замаар өдий болтол явж байгаа нь харагдана. Төрийн өмчит компаниудын захирлын нэг сарын цалин 65 сая төгрөг гэж зарлахад монголчууд бидэнд гомдох, гутрах зэрэгцсэн болов уу. Үнэхээр сардаа 65 сая төгрөгийн цалин авдаг жирийн нэг иргэн байсан бол яах вэ.

Би жишээ нь, сард 60 сая төгрөгийн цалинтай бол хариуцсан ажлаа яаж сайн хийх вэ, компаниа яаж илүү ашигтай ажлуулах вэ гэдгээ өдөр шөнө ялгахгүй, нойр хоолгүй бодож, толгойгоо гашилгана. Сард жаран сая битгий хэл зургаан сая төгрөгийн цалинтай байсан ч ажлаа л хиймээр санагдана. Гэтэл сар бүр жар, далан сая төгрөгийн цалин авдаг МАН-ын дарга нараас компаниа ашигтай ажиллуулчихъя, төрийн ажлыг чин шударгаар хийчихье гэсэн сэтгэл гарах нь битгий хэл тийм бодол ч төрдөггүй гэж бодохоор тэд үнэхээр хүнийхэрхүү сэтгэлтэй нь танигдаж байгаа юм.

Монгол Улсад хэдэн тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг томоохон хувийн хэвшлүүд байдаг. Тэр компаниудын захирлын сарын цалин хүртэл жар, далан сая хүрэхгүй. Ингээд бодохоор Монголын төр хөлөөрөө толгой хийсний жишээ ТӨК-иудын захирлын цалингаас харагдаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төрийн зохицуулалтгүй эдийн засаг гэж байдаггүй ээ” гэж мэдэгдэж байсныг санаж байгаа байх. Бас л сүржин мэдэгдэл шүү. Тэгвэл түүний хэлсэн төрийн цохицуулалттай зах зээл гэдэг нь ТӨК-иудын захирлуудын авдаг цалин л байсан юм байна. Үндсэндээ ТӨК-иуд ашигтай, ашиггүй ажиллах нь тухайн байгууллагыг удирдаж байгаа дарга, цэрэгт ямар ч хамаагүй юм биш үү. Учир нь тухайн компанийн үйл ажиллагаа, урсгал зардалд зарцуулагдаж байгаа хөрөнгө нь татвар төлөгчдийн мөнгө учраас л эд нар ингэж галзуурч байна.

Тиймээс цаашид Төрийн өмчит компаниудыг нэн яаралтай цөөрүүлэх бодлого явуулах хэрэгтэй. Цөөрүүлж байна гээд “Нүгэлийн нүдийг гурилаар хуурч” нэгийг нь нөгөөд нэгтгэх бодлого л хэрэгжиж байна. Тэгэхээр цөөрүүлэхийг татвар төлөгчид бид төр засагтаа шахаж, шаардах хэрэгтэй болжээ. Ядахдаа алдагдалтай, ашиггүй ажиллаж байгаа ТӨК-иудыг шууд татан буулгаж, бусад шаардлагатай ТӨК-иудыг зах зээлийн голдиролд оруулах нь зайлшгүй хийх ёстой ажил болжээ. Товчхондоо хувийн хэвшил хийж, гүйцэтгэж чадаж байгаа ажлыг төр урдуур нь орж хийдгийг хууль гаргаж хориглох хэрэгтэй байна. Ер нь аливаа ТӨК-иудын удирдлага, ажилтнуудын цалинг тухайн компани ашигтай ажилласан эсэхээс хамаарч тэр хэмжээнд нь тооцон олгодог болох ёстой. Ашгаас нь тухайн компанийн удирдлагуудад шагналын хувь бодож цалин дээр нь нэмж урамшуулдаг ийм систем рүү орохгүй л бол МАН-ын “цүнх баригч”-дыг тэжээх, тэднийг урамшуулах авлига, хээл хахуулийн үүр нь ТӨК болчихоод байна.

Аль ч газрын хувийн хэвшлийн цалингийн систем ашигтай ажилласан, бүтээмж, хийсэн хөдөлмөрөөрөө нэмэгдэл бодогдон олгогддог. Гэтэл төрийн өмчит компанид энэ систем үйлчлэхгүй байгаа нь уг салбарт реформын шинэчлэлийг нэн яаралтай хийх цаг нь болсон гэдгийг тод харуулж байгаа юм. Үнэндээ өнөөгийн Монгол төрийн бодлого ТӨК-иуд дээр гажуудсан нь тодорхой. Төрийн өмчит компаниудад үүсээд буй энэхүү гажуудал нь капитализм ч биш, коммунизм ч биш завсрын, тодорхойгүй тогтолцоог олон жил үргэлжлүүлсний бодит үр дагавар юм. Намдаа гавьяа байгуулсан, нам дагасан намчдыг, “цүнх баригч”-дыг ТӨК-уудын захирал, даргад шууд томилдог, томилгоо, нэр дэвшилт нь шударга бус явагддаг, улмаар хариуцан очсон компанийнхаа буюу төрийн өмчийг хувьдаа завших, эргээд намдаа, намын дарга нартаа авлига өгөх хөрөнгийг нь бэлдэж өгдөгт ард түмэн дургүйцэн, зэвүүцэж байгаа юм. Угтаа нэр дэвшилтийг шударгаар зохион байгуулж, аль мэдлэгтэй, чадварлаг гэсэн хүнийг нам харгалзахгүй төрийн бодлогоор, зөв системээр ТӨК-иудын захиралд томилдог байсан бол бас яая гэхэв.

Төрийн өмчит компаниудын бодлого, эрх зүйн зохицуулалт бүхэлдээ авлигыг дэлгэрүүлэх систем болж бүрдсэн байна. Тэгэхээр цаашид энэ хэвээрээ байвал Монголыг сөнөөх авлигын аалзан тор төрийн өмчит компаниудыг улам бүрхэнэ. Тиймээс ТӨК-иудын захирлуудын цалинг ил тод болгосон шигээ тогтолцоо, эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтийг эр зоригтойгоор эхлүүлэх шаардлагатай байна.

Гагцхүү үүнийг сүүлийн 30 гаруй жил засагласан эрх баригч МАН хийж чадахгүй гэдэг нь туйлын үнэн боллоо. Намчид, цүнх баригчид юу ч хийхгүй байж сард жар, далан сая төгрөгийн цалин авдаг гэж бодохоор дээрээс нь өдөржин ажиллаад сая гаруйхан төгрөг гэж бодохоор бид ямар төр байгуулчихаад байгаа юм бэ?

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олимпийн эрх олгох ширээний теннисний олон улсын тэмцээн Монголд болно 6 мин Зам, тээврийн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд Шанхайн Жяо Тун их сургуультай хамтарна 22 мин Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт 27 мин СОР17 бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын явц 68 хувьтай үргэлжилж байна 34 мин Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ 39 мин “Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо 46 мин Дээд лигийн багууд 21 дэх тоглолтуудаа хийлээ 51 мин Сонгогдсон МАН-ын дарга нарынх 65 сая, сонгосон бидний цалин сая төгрөг гэхээр гомдмоор биш үү 57 мин Нутгийн зүүн хагаст дуу цахилгаатай аадар бороо орно 2 цаг 18 мин Гурван улсын аялал жуулчлалын салбарын сайд нарын X уулзалт Хөх хотод болов Уржигдар 12 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр Уржигдар 11 цаг 42 мин АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ Уржигдар 10 цаг 36 мин ДАШТ-2026: Португалын баг 1/8 шигшээд шалгарлаа Уржигдар 10 цаг 33 мин Монгол, Оросын зөвлөлдөх уулзалт боллоо Уржигдар 10 цаг 29 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ Уржигдар 10 цаг 25 мин Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна Уржигдар 10 цаг 15 мин ӨМӨЗО-той хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар уулзалт хийв Уржигдар 10 цаг 11 мин Нийслэлийн бүтээн байгуулалтад үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана Уржигдар 10 цаг 06 мин МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо Уржигдар 10 цаг 00 мин З.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эргэн харж өөрчилж байхаар боллоо Уржигдар 09 цаг 42 мин
iИх уншсан
П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ Гурван улсын аялал жуулчлалын салбарын сайд нарын X уулзалт ... А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ АНУ, Ираны талууд харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролц... Монгол, Оросын зөвлөлдөх уулзалт боллоо Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Изр... Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалт... МАН-ын Засгийн газар парламентын хяналтаас гарч байна... Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ... Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ? Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-... Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн... Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт ... Н.Учралыг аврах “Рио”-той хамтарсан үзүүлбэрт улсаараа алга ... СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван ... Ц.Туваан: Сумын дэлгүүрийн худалдагч “Танай хамаатан ноолуур... Энхтайваны гүүрний эвдэрсэн хашлагыг засварлаж байна
Top