x

“Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо

“Чингис хаан” үндэсний музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо. 

Түүхийн танхимд Монгол Улсын Засгийн газраас “Чингис хаан” үндэсний музей байгуулах тухай гаргасан анхны тогтоолоос эхлээд улс орнуудын хаад, төрийн тэргүүн, нэр хүндтэй эрхмүүдийн Монгол төрийн 2,000 гаруй жилийн түүхэн уламжлал, нүүдэлчдийн соёлтой танилцаж буй түүхэн агшнуудыг харуулсан гэрэл зураг, XIII зуун, Монголын эзэнт гүрний гадаад харилцааны түүхийг илэрхийлэх “Мөнгөн гэрэгэ” зэрэг үзмэрийг байрлуулжээ.  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танхимын нээлтэд оролцож, Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож буй жил түүх, ирээдүйн хөгжлийн алтан холбоосыг харуулсан танхим байгуулсан музейн хамт олонд талархал илэрхийллээ.  

Тэрбээр, монгол түмний оюун санааны их сэргэн мандлыг дахин тунхаглаж,  түүх, соёлоо дэлхий дахинаа дуурсгахыг эрхэмлэн, “Чингис хаан” үндэсний музей байгуулах шийдвэрийг 7 жилийн өмнө гаргаж байснаа дурслаа. 

Өнгөрсөн хугацаанд “Чингис хаан” үндэсний музей эх орондоо болон олон арван улсад сан хөмрөгөө тогтмол толилуулан, “Евразийн музейн анхдугаар чуулган” зохион байгуулж, дэлхий дахинаа алдартай музей болон бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. 

“Чингис хаан” үндэсний музей 12 мянга орчим үзмэртэй. 92 хувь нь эх үзмэр, үлдэх хувь нь гадаадын улс орны музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлийн  хуулбар, уран бүтээл юм.

Музейд: 

  • Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан),
  • Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан),
  • Их Монгол Улс,
  • Монголын Их эзэнт улс,
  • Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе),
  • Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим),
  • Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг нийтэд толилуулж байна. 

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн хаврын тэргүүн сарын бэлгэт сайн өдөр Ерөнхийлөгчийн санаачилгаар “Чингис хаан” үндэсний музейд Эзэн Богд Чингис хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн залсан юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо 6 цаг 24 мин Багшийн нийгмийн асуудлыг шийдэхэд үйлдвэрчний эвлэлийн хамтын ажиллагаа чухал 6 цаг 27 мин “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдлээ 6 цаг 33 мин Монголын шигшээ Умард Мараны Арлуудын багийг 7:0-ээр хожлоо 6 цаг 51 мин Нийслэлийн бүх авто машин маргааш замын хөдөлгөөнд оролцох боломжтой 7 цаг 32 мин М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын дотоод тохироо, толхилцоо шийднэ 8 цаг 59 мин 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов 10 цаг 4 мин Ном уншлагын үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ 11 цаг 25 мин G20-ийн уулзалтад зарим сэтгүүлчийг оролцуулахаас татгалзжээ 11 цаг 33 мин АНУ Ормузын хоолой орчимд Ираны цэргийн объектод цохилт өглөө 11 цаг 41 мин АНУ Венесуэлийн газрын тосоор стратегийн нөөцөө нөхнө 11 цаг 44 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ 11 цаг 47 мин Ч.Номин: "Ногоон дата төв" төслийн хүрээнд 15.6 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирнэ 12 цаг 0 мин Налайх дүүргийн насан туршийн суралцахуйн төв орон нутгийн иргэдийн 10 хувийг боловсролын үйлчилгээнд хамрууллаа 13 цаг 16 мин Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ 13 цаг 29 мин Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна 13 цаг 33 мин Гал түймэр унтраах тархалтын сургалт зохион байгууллаа 14 цаг 41 мин Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 14 цаг 46 мин Жуковын “Махны машин” 14 цаг 51 мин Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ 15 цаг 11 мин
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси...
Top