x

П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх

Монгол гэдэг улс, үндэстэн бүрэлдэн бий болсон цагаас хойш мянганыг туулахдаа түүхэндээ анх удаа "Ардчилсан сонгууль"-тай золгож, Монгол хүн өөрийнхөө хүссэн хүн, хүчнээ сонгох алтан боломжийг олж аваад 36 дахь жил нь энэ долдугаар сарын 29-нд тохионо. Уг өдрийг дурсан өөртөө тохиолдсон, тухайн үедээ сэтгээл түгшээсэн, өнөөдөр бол хөгжилтөй бас магадгүй сургамжтай гэмээр дурсамжаа уншигч тантай хуваалцая.

1990 онд Монголд Анхны Ардчилсан Сонгууль болсноос хойш даруй 36 жил өнгөрснийг хэвлэл мэдээллээс олж хараад дурсамж маань гэнэт сэргэлээ. Он сарыг санах ч өдрийг нь мартсан юм байж. Тэр үед манайх гэдэг суугуул айл Биокомбинатад, нутгийнхны нэрлэдгээр “Монгол 60” нэртэй 5 давхар саарал байшинд амьдардаг байлаа. “Сонгино” амралт, Туулын бургас гэхээр хүмүүс сайн мэдэх юм билээ. Нутгийнхан болохоор “Биогийн хонхор” гэнэ.

1990 оны тавдугаар сарын сүүлээр л болов уу, энэ тойрогтоо МоАХ, МоАН-аас энэ сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх билээ гээд манай МоАХ-ны Салбар Зөвлөл, МоАН-ын үүрийн гишүүд болон дэмжигчид хамтран хуралдлаа. 4-р сарын “Пикет” хэмээх улс төрийн акцийн үеэр МоАХ-ны гишүүд бөөнөөрөө МоАН-д гишүүнээр элссэн байсан. (Яагаад бөөнөөрөө элссэн тухай  би бээр “1990-Пикет” гэдэг нийтлэлдээ тодорхой бичиж байгаа учир энд алгасая). Энд нэг сонирхолтой зүйл бол, энэ хуралд МоАХ-ын гишүүнийхээ хувьд оролцож байсан нам бусчууд болон МАХН-ын гишүүн хэвэээрээ байсан нөхөд маань ардчилалыг дэмжигчийнхээ хувьд саналаа хамтатган өгсөн явдал юм.  

За ингээд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхэлвэй. Би болохоор энэ нутгийн бараг уугуул гэж болох эмэгтэй нэртэй, эрэгтэй найз “Бор” хэмээх, автын инженер С.Тунгалаг, эсхүл энэ нутгийн хүргэн МоАХ-ны ЕЗЗ-ийн гишүүн, зураач-уран барималч Хайнзангийн Цэгмэд хоёрын нэгийг нэр дэвшүүлье гэж санал гаргав. Хоёулаа Москва, Ленинградад дээд сургуулиа дүүргэсэн, Ардчилсан Хувьсгалын тэргүүн эгнээнд манлайлагч явсан сэхээтнүүд юм. Тэгсэн тэр хоёр нэг нь Сүхбаатар дүүрэгт, нөгөө хаана ч билээ нэг газар нэр дэвших болсон гэж сонсогдлоо.

Байдал ийм болсонд бид өөр хүн хайцгаав. Манайхны зарим нь, миний одоо санаж байгаагаар, “Сахал” хэмээх Био Үйлдвэрийн инженер Жүгдэр, ажилчин Оюунцэцэг, Эрдэнэцэцэг (Цэцэгээ эгч) болон өөр хэдэн нөхөд та, чи энэ хонхорт Ардчилалын анхны хонх цохисон хүн, тэгээд ч МоАН-ын Үүрийн дарга хүн байна даа байна даа, таныг, чамайг одоо энд мэдэхгүй хүнгүй болсон, нэр дэвшчих. Танигдаж, сурталчилж цаг алдах юмгүй гэж хөөрхөн догиож байна. Нэр дэвшүүлэх үндэслэл нь энэ юм гэнэ.

Би бээр өөрийгөө голоод татгалзлаа. Чадна чадахгүй, болно болохгүй гээд баахан маргалдлаа. Би тас гүрийлээ. Миний санаанд багтахгүй байсан юм. Ингээд өөр нэр дэвшигч юу билээ гэцгээв. Гэтэл МоАХ-ны Зохицуулагчаар миний саналаар, миний оронд сонгогдоод байсан  Т.Ган-Од маань (Хоёр субьектийг нэг хүн удирдах нь зохимжгүй гэж үзээд сарын өмнө хоёр  салгаж МоАХ-г түүнд хариуцуулсан болно) “Энэ сонгуульд Үүлийгээ нэр дэвшүүлье гэдэг санал гэнэт гаргадаг юм байна. Бид хоорондоо Бат-Үүлийг товчлоод “Үүл” гэж нэрлэдэг юм. Дэд зохицуулагч В.Болдбаатар (Болдоо) мөн хэсэг нөхөд түүний саналыг дэмжлээ.

“Нэртэй хүний зүстэй хүү. Маш хурдтай өсөж яваа залуу улс төрч. Тэр Монголын Ардчиллын бэлэг тэмдэг. Ардчиллын нэгэн нэртэй лидер. Бат-Үүл энэ “хонхорт” нэр дэвших нь бидний бахархал мөн. Тэр бол нууцаар ухуулах хуудас нааж НАХЯ-нд баригдаж, цаазаар авна гэж аймаар заналхийлэл сонсож байсан ч хулчийлгүй чин зорилгоосоо хазайгаагүй зоригтой шазруун буриад. Улс төрийн анхны “өлсгөлөн” хэмээх акцид орохоор анхны шийдээ хэлж салхи хагалсан зоригтон. Тэр бидэнтэй хамт, Туулын хөндийн хүйтэн жаварт шавхардуулан байж манай Салбар зөвлөлийг байгуулалцсан. Манай нам холбооны хамт олны нэр хүндэд нэн чухал гэх зэргээр саналаа хэлэхийн зэрэгцээ, манай Үүлийг “Энэ хонхорын нохой ч андахгүй” болохоор “бат ялна” гэж зарим нь марзганана.

Би, хүүе та нар чинь энэ “эвгүй” газар Үүлийгээ нэр дэвшүүлж бүр “алах” нь байна. Бид бүгдээрээ мэдэж байгаачлан энэ “хонхорт” Ху нам (Монгол Ардын Хувьсгалт Нам, одоогийн Монгол Ардын Нам) одоо ч хүчтэй. Энд байгаа бүх байгууллага болон орон нутгийн захиргааг тэд атгаж байна. Хоёрт, энд тэдний ялалтыг найдвартай хангах нэг айхтар хүчин зүйл байгаа нь Цэргийн ангиуд юм. Та нар тэднийг энэ тойргийн энгийн иргэд шиг өөрийнхөөрөө чөлөөт сонголт хийнэ гэж бодож байгаа бол том эндүүрэл. Тэд бол тэр чигээрээ, тушаалын дагуу жагсаалаар очоод бараг 100% МАХН-д саналаа өгнө.

Энэ “хонхорт” бид давгүй санал авах нь авна. Магадгүй 50 хувиас ч дээш авах биз. Харин тэр тэнцвэрийг цэргийн ангиуд эвдэнэ. Ингэхээр нийлбэр дүнгээрээ МАХН энд ялах өндөр магадлалтай. Тийм учир Үүлийг энд авчирч нэр дэвшүүлж унагана гэдэг нь зөвхөн түүний төдийгүй манай Монголын ардчиллын нэр хүндэд тун муугаар тусна. Ийм үндэслэлээр би бээр Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлэхээс татгалзаж байна гэлээ.

Нөхөд зөв буруу гээд баахан маргаж маргаж, нууцаар санал хураахад тун ялихгүй давуугаар тэд яллаа. Ингээд түүнийг нэр дэвшүүлэхийг дэмжсэн тогтоолыг баталж албажуулаад, намын үүрийн дарга шүү ухаантай юм болохоороо би Үүлд тэр бичгийг гардуулж нэр дэвшихийг зөвшөөрсөн гарын үсгийг нь авах үүрэг хүлээлээ. Маргааш нь би Дашзэвэг гуай, Болдоо, Ган-Од, Цэцгээ эгч зэрэг хэдэн нөхдөө дагуулаад “Дугуй Заал”-анд байсныг эрж сурж байж олоод түүн дээр очлоо. Гэхдээ би түүнийг манай тойрогт нэр дэвших нь осолтой, бодоорой гээд энэ үндэслэлээ тайлбарлав. Харин тэр дуугүй л гарын үсэг зурчихдаг байгаа. Энэ нөхөр надад дургүйдээ ингэж байна гэж тэр бодсон байх. За яахав. Намайг тэгж бодоогүйг тэнгэр мэднэ биз.

Улмаар Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлээд Э.Бат-Үүлийн нэрийг нь зарлуулсан чинь хэдхэн хоногийн дараа санаанд оромгүй явдал болж Ху нам түүний өөдөөс өөрийнхөө нэг хүчтэй лидер П.Жасрай гуайг тавьж байгаа түгшүүртэй мэдээ чих шүргэв. Ху нам арай ч шинжгүй юм аа. Жасрай гуай чинь хэдхэн сарын өмнө Улс төрийн товчооны гишүүн, Сайд нарын Зөвлөлийн 1-р орлогч (oдоогийн Тэргүүн Шадар сайд) байсан том улс төрч. Хэзээнээсээ нэртэй төртэй том хүн. Манай Бат-Үүл даанч залуу. Дөнгөж нэрд гарч яваа. Зарим нь цолгүй бөхийг Дархан аваргын аманд хаяж өглөө гээд монгол бөхөөр жишиж байна. Муухай хүч тэнцүүгүй тулаан болох нь. Өө, за за, шувтарсан цагаан бумбандаа ч орлоо л доо гэх зэргээр шуугилдлаа.

Зарим нь манай Үүлийг энэ хонхрын нохой ч андахгүй болохоор “бат ялна”. Хар л даа, хагасхан жилийн өмнө дөнгөж нэр нь сонсогдож ирсэн залуугийн эсрэг Ху нам ийм том хүнээ сөргүүлэн тавьж байгаа нь харин ч манай Үүл “тэнгэрийн амьтан” мөн гэдгийн баталгаа болой гэцгээв. Ийм яриаг сонссон Ху намынхан мөчгөөгөө өгөлгүй “манай Жасрай гуайг манай нохой ч танина” гэж марзганахын зэрэгцээ, танай Үүл чинь ёстой л амьдралаас тасархай “агаарт хөвж”, хийсвэр, хоосон мөрөөдөл ярьж явдаг марзан амьтан. “Хэ, хэ. Малчин ард баян болоод гадаадад зугаалах цаг ирнэ” энэ тэр гээд галзуу солиотой нь мэдэгдэхгүй юм ярьж явдаг хүн шүү дээ гэх зэргээр тавлахын зэрэгцээ, харин манай Жасрай дарга бол “амьдрал мэднэ” гэж сөргүүлэн ярьж байгаа сонсогдоно.

Төдөлгүй БНМАУ-ын Сонгуулийн Ерөнхий Хороо хоёр өрсөлдөгчийн нэрийг албан ёсоор зарлалаа. Үнэн юм байж. Бат-Үүл, Жасрай гуай хоёр халз тулахаар боллоо. Тухайн энэ цагт би бээр Монголын Урчуудын Эвлэлийн УБ хотын салбарт эх загварын зураачаас гадна тэр үеийн Ажилчны район, одоогийн Хан-Уул Дүүргийн хот чимэглэл хариуцсан төлөөлөгч нэртэй давхар алба хашдаг байсан юм. Манай байгууллагаар дамжин “Хужирт” рашаан сувилалд зураг чимэглэл хийх том хэмжээний захиалгыг би бээр хавар нь олж ирсэн байсан тул манай дарга зураач Ваанчиг, Уран сайхны удирдагч, зураач Дорлигийн Жадамба нар намайг “энэ багаа ахлаад тийшээ яв” гэж тушаал буулгаад байсан яг тэр үетэй давхцаад энэ үйл явдал болж байгаа юм. Би ч зөвшөөрлөө. Яахав, чөлөө мэдүүлж өөр хүн томилуулж болно л доо.

Гэхдээ би Үүлийн “сарних”-ыг харах хүсэл байсангүй. Тэгээд ч “аюултай” зонд орж болохгүй гэж зөвлөн бодит байдлыг тайлбарлаж хэлсээр байтал зөрж зөвшөөрөл өгсөнд миний ч дургүй хүрээд, дотроо бол түүнд гоморхож байсан юм. Би энэ бодлоо болон албан ажлын шаардлага гарсныг нам холбооны нөхдөдөө тайлбарлаж хэлээд Намын үүрийн даргын үүргээ Дашзэвэг гуайд шилжүүлж өгөөд явсан.

Гал маналзсан, хүч тэнцвэргүй тулалдаан-сонгууль болж байгаа мэдээ Хужиртад сонсогдоно. Гэтэл хоёр нэр дэвшигч аль аль нь 50%-ийн санал авч чадсангүй уналаа гэсэн мэдээ ирэв. Дахин санал хураалт болох нь тодорхой боллоо. Хоёр хүчин дахин галзуу юм шиг үзэлцсэн гэж хожим нь надад манай гишүүд хэлсэн. “Ёстой балрах шахлаа. Одоо яана аа. Отгоогийн анхааруулгыг бодох ёстой байж дээ” гэцгээжээ. Баахан сандарцгааж. Энэ зэмлэл манай нөгөө Болдоо, Ган-Од хоёр луу чиглэсэн хэрэг. Зарим нь уурлаж бухаимдахдаа тэр хоёрыг “Ху намын тагнуул туршуул”, “Зориуд ийм хүнд газар Үүл авчирч “газарт буулгаж буллаа” энэ тэр гэж баахан дайрсан гэх.

Тэд хүнд байдалд оржээ. Гээд яахав, эцсийн хүчээ шавхаж гишүүд дэмжигчдийнхээ хамт ёстой “хазахаас бусад”-ыг хийсэн гэнэ. Одоо л тэд үнэхээр цэргийн ангиуд гол субьек юм байна гэдгийг ойлгосон ч тийшээ орж сурталчилгаа хийхийг эртнээс хориглочихсон байсан юм. Энэ тухай өнгөрсөн хаврын “Улс төрийн өлсгөлөн”, “Пикет”-ийн үеэр Батлан хамгаалах яамны сайд, дэслэгч генерал Л.Моломжамц гуай мэдэгдэж байсан. Ардчилалынхны шаардлагаар арми дахь МАХН-ын байгууллагуудыг татан буулгасан хэдий ч бараг 70 жилийн энерци нь тэнд бугшин үлдэлгүй хаашаа зайлах билээ.  

Ингэхээр яах билээ? Энэ сонгуулийн үеэр МоАХ, МоАН-ынхан “Хонх” хамтлагыг толгойтой болгон тойрог, хэсэгтээ булаацалдаад ёстой л “Эрээд олддоггүй эрдэнэ” болчихсон байсан атал түүнийг байгаа газраас нь шууд татаад аваад ирсэн гэхээр МоАХ, МоАН ч хамаг хүчээ хаясны шинж. “Хонх” хамтлаггүй сонгуулийн сурталчилгаа бол “давсгүй хоол” байсан юм, тэр үед.

Ингээд дахин санал хураалт болж, тун бага саналын зөрүүгээр Үүл маань ялсан байдаг. Энэ бол Дархан аваргыг улсын цолгүй бөх давж Монгол Улсын “Начин” цол хүртэж байгаатай зүйрлэмээр Монгол хүний ой ухаанд нэн ойлгомжтой буух ширүүхэн “барилдаан” болсон билээ л.  Юутай ч Үүл маань ингээд АИХ-ын индэр дээрээс үгээ хэлэх дархан эрхтэй болсон бөлгөө.   

Уг нь тэрбээр 40, 50 мянгатдаа ч юм уу, ялангуяа аавынхаа нутгийнхны хүсэлтийг дагаад Хэнтийд нэр дэвшсэн бол тун төвөггүй ялалт байгуулах нигууртай байсан юм л даа.

1990 оны сонгуулийн үр дүнд Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн 2 танхим бүхий парламентыг сонгов. АИХ-ын депутатуудыг 1 мандат бүхий 430 тойргоос буюу мажоритар огтолцоогоор явуулахад Монгол Ардын Хувьсгалт Намаас 343, сөрөг хүчнй Монголын Ардчилсан Намаас 23, Монголын Үндэсний Дэвшлийн Намаас 7, Монголын Социал-Демократ Намаас 4, Монголын Чөлөөт Хөдөлмөрийн Намаас 1, Бие даагч 51 хүн тус тус сонгогджээ. 

Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг намуудын төлөө санал өгсөн хувиар буюу пропорционал тогтолцоогоор байгуулахад МАХН нийт 33, МоАН 13, МСДН 4, МҮДН 3 суудал тус тус авч байв. Энэ Парламентийн түүхэн гавьяа бол “Монгол Улсын Ардчилсан Шинэ Үндсэн Хууль”-ийг баталсан явдал юм.

Энэ сонгуульд миний том эгч Тодын Оюунчимэг Баянгол дүүрэгт, түүний нөхөр, манай хүргэн Р.Доржбат ах нар маань тоосоо өргөсөн. Хүргэн ах минь МоАН-аас нэр дэвшин Баянхонгор аймгийн 21 сум-тойргоос ганцаархнаа сонгогдож Ардын Их Хурлын Депутатаар сонгогдож   Үүл нартай хамт "Монгол Улсын Ардчилсан Шинэ Үндсэн Хууль"-ийг гар өргөн батлалцсан билээ. 

Тэр Парламент, Монгол хүн, НҮБ-аас баталсан “Хүний эрхийн түгээмэл Тунхаглал”-ын үзэл санааг хэрэгжүүлэн, хүний заяагдмал эрх болох “Амьдрах газар”-аа өөрөө сонгох өргөн эрх мэдэлтэй болсны үр дүнд өнөөдөр сая сая Монгол хүн энэ хорвоогийн дуртай газраа чөлөөтөй зорчих төдийгүй зарим нь амьдран суух эрхтэй болж, гадаад ертөнцийн түмэн ололтыг эх орондоо нэвтрүүлэхийн зэрэгцээ, ажиллаж суралцан хэдэн тэрбумаар тоологдох нөгөө алдарт гадаад валютыг Монгол руугаа цутгаж, тэр нь эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг түүх нотолном бус уу?

Үнэхээр малчин ард, муу нэрт “Ардчилал”-ын болон малынхаа буянаар гадаадад зорчин, юм үзэж нүд тайлж, тэнгис далайн эрэг дээр тарвалзан жаргаж байгааг, тэр үед Үүлийг болон ардчилалынхныг гоочлон тохуурхож байсан хүмүүс, хэлснээ мартсан л байлгүй дээ. Гэхдээ тэд малаа хувьчилж авснаа мартаагүй байлгүй. Хот суурин газрынхан орон байраа хувьчлан авч,түүгээрээ хөл хийн олонхи нь санхүүгийн эрх чөлөөнд хүрснээ мартаагүй байлгүй дээ. Энэ бүхэнд манай Үүл нөхдөө манлайлан нэн идэвхитэй оролцоо байсныг ганц би төдийгүй олон сая Монгол хүн мэднэ буй заа. Бас “Дээд хөх Тэнгэр” мэднэ. Би үүнд итгэж байна.   

Тодын Отгонбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • TAMIKA HARRELSON (202.176.4.50)
    Be careful with crypto recovery services that promise guaranteed refunds or quick access to stolen funds. S*cammers often ask for an upfront fee, then demand more money for taxes, legal bills, or account releases. No private service can promise to recover stolen crypyto, especially if the funds passed through mixers or overseas exchanges. Never give anyone your wallet seed phrase, private keys, passwords, or remote access, even if they claim they can help. Keep your transaction records and report the theft to the exchange, local police, and the right financial crime agency. I did that, and they only filed my reports. Nothing happened for over 4 months until a friend recommended Agent Jasmine Lopez. She helped me recover everything I lost and has helped other people too. I can connect you with her ( RECOVERYFUNDPROVIDER@GMAIL.COM WHATSAPPP) +44 7490351966. You can try her services and trust her experience.
    2026 оны 08 сарын 06 | Хариулах
  • Joe Pesci (18.171.54.19)
    HOW TO RECOVER YOUR CRYPTO FUNDS FROM ANY SCAM SITE WITH LOST RECOVERY MASTERS You can Recover Your Funds from Illegal Online Investment Scams with the aid of scam recovery companies. I'll suggest Lost Recovery Masters -based group of hackers, who are experts in recovering lost cryptocurrency and cash. My life retirement assets were saved by them from an online fraudster. Contact Lost Recovery Masters if you're a victim looking for an ethical hacker to get your money back. Lost Recovery Masters can be reached at Website https://recoverymasters.wixsite.com/lostrecoverymasters Whatsapp +44(7537)-105921)
    2026 оны 07 сарын 03 | Хариулах
  • DR WENDY (37.120.207.166)
    Back in 2025, I watched my life savings vanish. A thief took every cent. I felt desperate and went looking for a way to get it back. I found a guy here who said he was an expert haha. He talked about special software that could find my missing cash. I trusted him. That was a big mistake. He was just another scammer. I paid him a software fee and then he just stopped answering my texts and ran off with my money too. I felt so ashamed that I kept quiet about it for months. It is hard to admit you got fooled twice. Later on, I found a real pro. she did not use a fancy sales pitch. she just looked at the trans screenshots and followed the path the money took. she worked fast and got my funds back into my account. Having that money back changed everything. I can sleep again. her info; CYBERSPACETECHEXPERT@GMAIL.COM. Call/chatroom on Whtasapp/ +44 7476618364.
    2026 оны 06 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байна 2 цаг 19 мин С.Зулпхар: Хуулийг зүгээр л батлаад орхичихдог зүйл ерөөсөө биш 2 цаг 40 мин Трипл-даблын дээд амжилтын эзэн Р.Уэстбрук зодог тайлжээ 2 цаг 50 мин COP17-г үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв 2 цаг 56 мин ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ 2 цаг 58 мин Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ 3 цаг 8 мин ПСЖ баг УЕФА-гийн Супер цомыг дахин хүртлээ 3 цаг 11 мин Хятадын шинэчлэлийн архитекторчдын нэг Жү Рүнжи таалал төгсжээ 3 цаг 58 мин Газар хөдлөлтийн улмаас Колумбийн кофены экспорт зогсжээ 4 цаг 2 мин Бээжин-Улаанбаатарын чиглэлд олон улсын тогтмол нислэгийг эхлүүлэв 4 цаг 16 мин COP17-гийн үеэр нийтийн тээврийн тодорхой чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 20 мин СОР17-г бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарахыг үүрэг болгов 17 цаг 48 мин “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав 17 цаг 58 мин Японы засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ 18 цаг 56 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 21 цаг 0 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 21 цаг 6 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 21 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 21 цаг 18 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 21 цаг 22 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 21 цаг 32 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Шатахууны хямрал ба бодит байдал Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой
Top