x

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Уран бүтээлийн ойн хүрээнд нийгэмд эерэг өөрчлөлт авчрах уриалга гаргаж, өөрийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хүүхдийн цэцэрлэг барих асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагватай өнөөдөр уулзлаа.

Уулзалтын үеэр төрийн соёрхолт, дуучин Д.Болд Улаанбаатар хотод олон жил амьдарсан иргэний хувьд, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж ирсэн уран бүтээлчийн хувьд ч хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийхээр шийдэж, албан бичгээр хандсан, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хотын дарга Б.Пүрэвдагваас хүслээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва хүүхдийн төлөөх бүхий л санаачилгуудыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр “Хотын зүгээс “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар" концепцийг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна. Үүнд хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж хамгийн чухал асуудлын нэг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хүүхдийн цэцэрлэггүй нийт 24 хороо байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн Олимп хотхон, Улаанхуаран орчим, Баянгол дүүргийн Голден парк орчим, Хан-Уул дүүргийн Хүннү хороолол орчимд цэцэрлэг нэн тэргүүнд хэрэгцээтэй байна. Эдгээр цэцэрлэг хэрэгцээтэй байршлын жагсаалтыг санал болгож, газрын зөвшөөрөл болон бусад асуудлаар дэмжиж, хамтран ажиллана” гэдгээ илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэл төр иргэний харилцаа, бизнес төрийн харилцааг илүү хялбар байлгах зорилгоор төрийн үйлчилгээг сайжруулах чиг үүрэг бүхий зохицуулагчийн ажлыг Б.Сэмжидмаа хариуцаж байгааг дурдаад, хүн бүрийн оролцооноос хамаарч соёлтой, цэвэр цэмцгэр, аюулгүй Улаанбаатар хотыг бүтээнэ хэмээн онцоллоо.

 

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 47 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 7 цаг 12 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 25 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 28 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 31 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 50 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 35 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 36 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 47 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 43 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 13 цаг 16 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top