x

Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлав

Эрчим хүчний салбарын ажилтнууд ажил хаялт зарласантай холбогдуулан өнөөдөр Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ.

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Дагвадорж:

-"Юуны өмнө эрчим хүчний салбарын ажил хаялт нь ХҮН нам эсвэл Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн эсрэг хийж буй улс төрийн үйлдэл биш. Манай тэмцэл сайдыг томилогдохоос өмнө эхэлсэн. Ажил хаях нөхцөл гурван сарын өмнөөс бүрдсэн. Ажил хаялтад нэгдэх санал асуулгыг нэг сарын өмнө явуулж, энэ сарын 22-нд хуулийн дагуу мэдэгдлээ хүргүүлсэн.

Бид зөвхөн цалин нэмэх шаардлага тавиагүй. Салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, орон нутгийн нэмэгдэл зэрэг нийт 12 шаардлагыг тавьсан. Эрчим хүчний яамнаас цалин хөлсийг 10 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн ч энэ нь бидний шаардлагыг хангахгүй.

Цалинг 30 хувиар эсвэл үе шаттайгаар нэмэгдүүлэх тодорхой санал ирүүлсэн бол хэлэлцээ хийхэд бэлэн байсан. Гэвч бодитой санал ирээгүй учраас маргааш буюу зургадугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагаас шуурхай ажиллагааны ажилтнуудаас бусад албан хаагч ажил хаялтад орно. Хэрэв долдугаар сарын 1-н гэхэд тохиролцоонд хүрэхгүй бол эрчим хүчний салбарын шуурхай тасгийн ажилтнуудаас бусад салбарынхан ажил хаялт хийх болсноо дахин мэдэгдэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Joe Pesci (18.171.54.19)
    HOW TO RECOVER YOUR CRYPTO FUNDS FROM ANY SCAM SITE WITH LOST RECOVERY MASTERS You can Recover Your Funds from Illegal Online Investment Scams with the aid of scam recovery companies. I'll suggest Lost Recovery Masters -based group of hackers, who are experts in recovering lost cryptocurrency and cash. My life retirement assets were saved by them from an online fraudster. Contact Lost Recovery Masters if you're a victim looking for an ethical hacker to get your money back. Lost Recovery Masters can be reached at Website https://recoverymasters.wixsite.com/lostrecoverymasters Whatsapp +44(7537)-105921)
    2026 оны 07 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 46 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 7 цаг 11 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 25 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 28 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 31 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 49 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 34 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 35 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 46 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 42 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 13 цаг 15 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top