x

Зам, тээврийн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд Шанхайн Жяо Тун их сургуультай хамтарна

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Шанхай хотын Зам, харилцааны их сургууль, "Жяо Тун" их сургуулийн Коммунист намын хорооны нарийн бичгийн дарга Ян Жэнбин тэргүүтэй төлөөлөгчдийг баасан гаригт хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд дэд бүтэц, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын хүний нөөцийг олон улсын түвшинд бэлтгэх, тэр дундаа төмөр зам, иргэний нисэх, авто замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцов.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан уулзалтын эхэнд Шанхайн "Жяо Тун" их сургуулийн төлөөлөгчдийг Зам, тээврийн яаманд хүрэлцэн ирж, хамтын ажиллагааны талаар санал солилцож байгаад талархал илэрхийлээд, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа жилээс жилд өргөжин хөгжиж, боловсрол, шинжлэх ухаан, дэд бүтэц, зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч байгааг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн өсөлт, бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор авто зам, төмөр зам, логистик, агаарын тээврийн томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг үе шаттай хэрэгжүүлж буйг дурдаад, эдгээр төслийг амжилттай хэрэгжүүлэхэд олон улсын түвшний мэдлэг, ур чадвартай мэргэшсэн инженер, техникийн ажилтнууд, судлаачдыг бэлтгэх нь зам, тээврийн салбарын тэргүүлэх зорилтын нэг болж байгааг онцоллоо.

Мөн тэрбээр 2026 онд БНХАУ-ын Бээжингийн Зам харилцааны их сургууль болон БНСУ-ын төмөр замын чиглэлийн их сургуулиудтай хамтран нийт 60 орчим оюутныг бакалавр, магистр болон бэлтгэл хөтөлбөрт шат дараатай суралцуулахаар ажиллаж байгааг танилцуулав.

Энэ үеэр Шанхайн "Жяо Тун" их сургууль нь инженерийн боловсрол, шинжлэх ухаан, инновац, судалгааны чиглэлээр дэлхийд нэр хүндтэй их сургууль болохыг онцолж, хоёр байгууллагын хамтын ажиллагааг урт хугацаанд, бодит үр дүнд хүргэн ажиллах нь чухал болохыг онцлов.

Мөн энэ хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн яам болон БНХАУ-ын Шанхайн "Жяо Тун" их сургуулийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах гэж буйд талархаж байгаагаа илэрхийллээ.

Санамж бичгийн хүрээнд ухаалаг тээврийн систем, төмөр замын инженерчлэл, логистик, хотын тээвэр, дижитал технологи, хиймэл оюун ухааны хэрэглээ, ногоон тээврийн хөгжлийн чиглэлээр нарийн мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, жил бүр тодорхой тооны монгол оюутныг тус сургуульд суралцуулах, инженер, судлаачдыг давтан сургах, төрийн албан хаагчдын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр тогтмол сургалтад хамруулах чиглэлээр хамтран ажиллах саналыг дэвшүүллээ.

Шанхайн "Жяо Тун" их сургуулийн төлөөлөгч, Коммунист намын хорооны нарийн бичгийн дарга Ян Жэнбин “Энэхүү уулзалт нь Шанхайн "Жяо Тун" их сургуулийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, зам, тээврийн салбарын хүний нөөцийг олон улсын түвшинд бэлтгэхэд бодит ахиц авчрах чухал алхам болж байгааг онцлоод, Монгол Улсын зам, тээврийн салбарт боловсон хүчин бэлтгэх чиглэлд бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд, Шанхайн "Жяо Тун" их сургуулийн Хүний нөөцийн газрын захирал, профессор Ху Хао, Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хүрээлэнгийн дэд захирал бөгөөд Дэвшилтэт инновацын хүрээлэнгийн захирал Цү Егао, тус их сургуулийн "Глобал" коллежийн захирал Ван Хө шен, Материал судлал, инженерчлэлийн сургуулийн декан Дай Цин, Ухаалаг тээврийн хэрэгслийн эрдэмтэн судлаач, Хятад-Монголын “Бүс ба зам” хил дамнасан тээвэр, ухаалаг тоног төхөөрөмжийн хамтарсан төвийн эрхлэгч Ин Чэнлян зэрэг төлөөлөгчид оролцсоныг Зам, тээврийн яам мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 29 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 21 цаг 21 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 23 цаг 16 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 23 цаг 21 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 23 цаг 25 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top