x

Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг зурвал О.Цогтгэрэл бусад намуудтай тохироо хийнэ...

Тамхины цэгийн товч мэдээ:

УИХ-д байдаг АН-ын бүлгийнхэн Ерөнхий сайд Н.Учралыг огцруулахаар санал нэгдсэн. АН-ын дарга, УИХ-д байдаг АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн албан бланк дээр гарын үсэг цуглуулж байгаа. Н.Учралыг огцруулах үндэс шалтгааныг О.Цогтгэрэл: АН эрх баригчдад шаардлага тавих үүрэг бүхий улс төрийн хүчний хувьд Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Ардын хүүхдийн амь нас яагаад авлигач Засгийн газарт хямдхан үнэлэгдэх ёстой вэ гэдэг асуудал энэний цаана байгаа. Ерөнхий сайд Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохгүй гэсэн учраас өөрөө улс төрийн хариуцлага хүлээх ёстой. Энэ асуудлаас гадна нэмэлт хоёр үндэслэл хэлье.

МАН-ынхан өөрсдөө өдөр тутам гарч биеэ уудалж байсан асар том авлигын асуудал хаачив. Албан тушаалын наймаа хийгээд авлигын асуудлаа тохироод зогсож байгаа байдал нь энэ үү. 110 сая ам.долларын эзэн биетэй хулгай, Бор тээгийн нүүрсний орд гэж асар том мөнгөн дүнтэй хулгай, 20 сая ам.доллар бүхий мөнгөн баримттай хулгай хаачсан бэ. Ерөнхий сайд ард түмний өмнө хуулийн хэрэгжилт, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хариуцдаг. Авлигатай тэмцэх газрын даргын томилгооноос эхлүүлээд олон чиг үүрэг бий. Н.Учралын авлигатай тэмцэх хоосон амлалт сүржин амлалт болоод дуусч байгаа нь хариуцлага тооцох гол үндэслэлийн нэг. Бүлгийн 100 хувийн шийдвэр гарсан. Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах албан бичигт АН-ын бүлгийн 42 гишүүн гарын үсгээ зурна. Яг одоо манай улсын эдийн засаг, үнийн өсөлт халуунтай байгаа. Амьд организмын халуурлын цаана үрэвсэл байдаг. Үрэвслийн үндсэн шалтгааныг эмчлэхгүйгээр халууны эм уугаад явж буй нөхцөл байдалтай байна гэсэн юм.

О.Цогтгэрэл буюу АН-ынхны тавьж байгаа шаардлага, ярьж байгаа үндэс нь үнэн. Монгол Улс эдийн засаг, улс төрийн аль аль талаасаа үнэхээрийн хүнд байдалд орсон байна. Өмнө жилийн наадмаас өнөө жилийн наадам гэхэд бүхэл бүтэн улсыг яаж самардгийг яруу тодоор харууллаа МАН-ынхан. Шулуухандаа Н.Учрал хөнгөдөөд байна. Эсхүл залуудаад, туршлагагүйтээд гэх үү. Ямар ч л байсан тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг албан тушаалд байсаар байвал эдийн засаг улам хямарсаар, улс төр улмаар эв зүйгүй болсоор дуусах нь. Улс төрөө ч ядах нь ээ ихээ жижиг хийх юм. Макро төсөл эдийн засаг ярьдаггүй, хийдэггүй шигээ микро улс төрөөр дагнасаар дуусах нь. Энэнд нь Монгол л хөөрхий болж байна.

Эдийн засгийн инфляци, өрийн тааз гээд макро, микро эдийн засгийн онол, мэргэжлийн талаас ярилтгүй болсон. Унаж болох хүртлээ унасан. Зүгээр л: Эдүгээ мах магнаг гэдэг хэдийнэ биеллээ олсноор дүгнэхэд хангалттай. Нэмээд: Наадам гэхэд бензинээ хангаж чадахаа больж магадгүй. Г.Дамдинням гэж том том АМНАТ ярьсан сайд яг бензин тасрахаар толгойгоо бариад суучихдаг. Тунчиг удахгүй тэр нь эхлэх нь. Энэ бүхний эцэст: Н.Учралын оронд амьдрал мэддэг хүнийг Ерөнхий сайдаар тавих нь зөв гэдэг дүгнэлт юу юугүй биежиж байна.

Өнгөрөгч 5 дахийн байдлаар: АН-ын бүлгийнхэн олонх нь гарын үсгээ зурж гурван гишүүн зураагүй үлдээд байв. УИХ-ын гишүүн П.Мөнхтулга, С.Цэнгүүн, Ц.Туваан нар гарын үсгээ зураагүй байна. Лав С.Цэнгүүн болохоор: Бүлгийн шийдвэрийг дагана. Гэхдээ Н.Учралын Засгийн газрын 100 хоног өнгөрөх хэрэгтэй. Шийдвэрүүд нь амьдрал дээр хэрэгжиж байна уу гэдгийг дүгнэхийн тулд тодорхой хугацаа шаардлагатай гээд ярьчихсан. Нөгөөх хоёр нь тодорхой байр суурь хэлээгүй. Энэ гурван гишүүний гарын үсгээ зуртал АН-ынхны Н.Учралыг Ерөнхий сайдаас огцруулах үйл ажиллагаа хүлээлгийн горимтой байгаа гэсэн үг. АН-ын бүлэг 42 гишүүнтэй. Тэгэхлээр 39 гишүүн гарын үсгээ зурж. Үндсэн хуулиар: УИХ-ын нийт гишүүдийн 4/1-ээс доошгүй буюу 32-оос дээш гишүүн албан ёсоор гарын үсэг зурж санал гаргаснаар Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг УИХ-аар хэлэлцэнэ. Энэ босго бол давж. Санал хураалтаар 50+1 байж Н.Учрал огцорно.

Тэгэхлээр О.Цогтгэрэлд эдүгээ гарын үсгээ зурсан 39 дээр дахин 25 гишүүн хэрэгтэй. Тэрээр намынхаа гурван гишүүнийг гарын үсгээ зурчихаар бусад намтай саналын талаар тохироо хийх зорилгоор уулзаж эхлэхээр болж. Дутуу байгаа 25-ын нэлээдийг МАН дотроос олдох боломжтой. УИХ-д суудалтай бусад нам яах вэ гэвэл: Н.Учралын засагт багтсан Үндэсний эвслийн дөрөв бол дэмжихгүй байх. Засгаас хөөгдсөн ИЗНН-ын дөрөв бол дэмжинэ. Гэлээ гэхдээ ИЗНН бараг хоёр хуваагдчихаад байгаа. Хоёр нь МАН-д элэгтэй, хоёр нь сөрөг байр суурьтай байгаад байх болсон. Засагт үлдсэн ХҮН нам бол эвгүй. Наймуулаа УИХ-д орж ирээд долуулаа болсон. Н.Золжаргал нь эдүгээ сул гишүүн. Үлдсэн долоо нь ч цул байр суурьтай байж чаддаггүй. Тиймийн учраас тус намаас Н.Учралыг огцруулах санал өгөх магадлал өндөр.

Гэлээ гэхдээ: Н.Учрал бол одоо шууд л гуйж байна. Өнгөрөгч 5 дахийн мэтгэлцээн дээр: Надад хугацаа өгөөч гэж байсан. Ийм маягаар ил гуйчихсан. Далдуур бас янз бүрийн санал тавьж буулт хийгээд байгаа л сонсдоод байгаа. Тэгж байж намар хүртэл буюу 100 хоногоо гүйцтэл сууж магадгүй болж байна. Тэр болтол нь АН-ын дарга О.Цогтгэрэл бланкаа дүүргээд, бусад намынхантай уулзаж тохироод, чуулган дээрх саналаа багцлаад авч ч амжих биз. Ерөөс: Н.Учралыг огцруулах санал бол зөвхөн Н.Учралыг огцруулахдаа байгаа юм биш. Далд шалтгаан нь: МАН-ын Н.Учрал уу, АН-ын О.Цогтгэрэл үү гэдэг тулаан. Н.Учралыг зайлуулах хүсэлтнүүд МАН-аар дүүрэн. О.Цогтгэрэлээ явуулчих санаархал АН-д олон. Тэр үүднээсээ: Хэн нэг нь ялж дуусна. Энэ хоёрын нэг нь намар төрийн, улс төрийн албан тушаал болон намын даргаасаа мултарна. Гэхдээ л: 27, 28 оны сонгууль тулж, АН УИХ-д 42 суудалтай хүчтэй сөрөг хүчний байр суурьтай, ашиглаж чаддаг бол аргагүй алтан үе…

Ө.Батбилэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW TO CATCH A CHEATING PARTNER 2026 REMOTELY (193.43.135.55)
    A great option for monitoring your child’s or cheating spouse's phone is getting in touch with Digital Light Solution. It’s a smart way to make sure that they’re using their phone responsibly, chatting with people you approve of, and surfing safely. Just contact Digital Light Solution to track, and you’ll be able to see everything on their phone, including their social media chats, text messages, call list, web history, pictures and videos, and more. To get up and running, you don’t even need to get physical access to their phone; you’re all set. Another possible reason you may require monitoring and spying on someone’s phone is a suspicious spouse. If you suspect your partner of hiding things from you, or worse, cheating on you, hacking their phone may be useful. You can clear your doubts and even confront them once you have all the proof in place, for assistance Email.support@digitallightsolution.com. With WhatsApp +1 954-856-8045 -- https://wa.link/989vlf
    2026 оны 07 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байна 2 цаг 18 мин С.Зулпхар: Хуулийг зүгээр л батлаад орхичихдог зүйл ерөөсөө биш 2 цаг 39 мин Трипл-даблын дээд амжилтын эзэн Р.Уэстбрук зодог тайлжээ 2 цаг 50 мин COP17-г үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв 2 цаг 55 мин ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ 2 цаг 57 мин Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ 3 цаг 7 мин ПСЖ баг УЕФА-гийн Супер цомыг дахин хүртлээ 3 цаг 11 мин Хятадын шинэчлэлийн архитекторчдын нэг Жү Рүнжи таалал төгсжээ 3 цаг 57 мин Газар хөдлөлтийн улмаас Колумбийн кофены экспорт зогсжээ 4 цаг 1 мин Бээжин-Улаанбаатарын чиглэлд олон улсын тогтмол нислэгийг эхлүүлэв 4 цаг 15 мин COP17-гийн үеэр нийтийн тээврийн тодорхой чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 19 мин СОР17-г бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарахыг үүрэг болгов 17 цаг 47 мин “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав 17 цаг 57 мин Японы засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ 18 цаг 55 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 20 цаг 59 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 21 цаг 5 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 21 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 21 цаг 17 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 21 цаг 21 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 21 цаг 31 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Шатахууны хямрал ба бодит байдал Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой
Top